Өнөөдөр /2024.11.29/-нд Засгийн газар ээлжит бусаар 20:00 цагт хуралдахаар боллоо. Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо, ХЗБХ-ны хамтарсан хуралдааны үеэр Засгийн газраас төсөв өргөн мэдүүлэх хугацааг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны дотор хэмээн тусгах горимын саналыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, улмаар чуулганы хуралдаанаар хэлэлцсэн юм.
Тэгвэл чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр ирэх сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэх тогтоолын төслийг баталсан юм. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар ирэх оны төсөвтэй холбоотой асуудлыг яаралтай хэлэлцүүлэхээр болсон байна. Маргааш Ерөнхий сайд ажлын айлчлалаар гадагшаа явах учраас ийнхүү Засгийн газрыг яаралтай хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ирэх 2025 оны төсвийг дахин боловсруулж оруулж ирэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг уг хуралдаанаас гаргахаар төлөвлөжээ.
Нэмэлт: Засгийн газрын ээлжит бус 42 дугаар хуралдаан эхэллээ. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон дагалдах бусад хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцсэн талаар хэлэлцэж байна. Засгийн газрын хуралдаанд 16 сайд оролцоэ байна.
Нэргүй 1 минутын өмнө 139.5.216.69
Сангийн САИД огцрох хэрэгтэи
сонгогч 8 минутын өмнө 202.9.46.172
АЖЛАА ЭРЭМБЛЭЖ СУРЦГАА….АЛЬ НЬ №1 ВЭ ??? 5,5 ИХ НАЯДААР 100- ХАН ДАРГАД ЗОРИУЛСАН БОГД УУЛЫН ХОНГИЛ УХАХ УУ? 100,000 ИРГЭНИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ УУ? ТЭР НҮХ ЧИНЬ 3,5 сая ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….5,5 ИХ НАЯДЫГ ХАС………….
Нэргүй 10 минутын өмнө 103.57.92.200
Ажил муу байвал удирдагчтай л хамааралтай. эргүү Данхаа энэ улс орноор тоглож дууслаа. Зайлаачээ новшоо
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.40.165
Уих тар зг огцор2л.улс орныг өөд тат.
Vh 2 цагийн өмнө 202.55.188.46
chadvargui zasag ogtsorvol taarna
И 2 цагийн өмнө 66.181.161.53
ЗГ огцор!
Зочин 2 цагийн өмнө 66.181.176.138
Энэ одоо хэзээний зураг вэ, нөгөө Хэнтийн бөх ч сууж байх шиг
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.181.197
Данхановыг огцруулах хэрэгтэй. Бакалаврын боловсролгүй ерөнхий сайд тавьчаад юу бэ…..