Оросын талыг баримтлагч намын эсрэг жагсаал гарчээ

Оросын талыг баримтлагч намын эсрэг жагсаал гарчээ

Оросын талыг баримтлагч намын эсрэг жагсаал гарчээ

Гүржийн эрх баригч нам Европын холбоонд элсэх хэлэлцээрийг хойшлуулах болсноо зарласны дараа жагсагчид эсэргүүцлээ илэрхийлжээ. Жагсаал хурцадмал байдалд шилжсэн бөгөөд цагдаа нар хүч хэрэглэн тараах гэж оролдож байна. Ерөнхий сайд Иракли Кобахидзе Баасан гаригийн орой маргаан дагуулсан шийдвэрийг зарласнаар Тбилиси хотод олон мянган хүн парламентын гадаа жагссан. Аюулгүй байдлыг хангах үүднээс жагсагчдын эсрэг резинэн сум, нулимс асгаруулагч хий, усан буу ашиглаж байна.  Кобахидзе болон түүний Гүржийн мөрөөдөл нам Европын холбооны төлөөлөгчдийг буруутгаж, 2028 он хүртэл хэлэлцээрийг хойшлуулсныг ерөнхийлөгч Саломе Зурабичвили хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. Мөн 48 жагсагч баривчлагдсан бөгөөд энэхүү үйл явдлыг "ард түмнийхээ эсрэг боссон, Оросын нууц удирдлагат орсон" гэж ерөнхийлөгч үзжээ.

Жагсагчдын хувьд мөн адил Гүржийн мөрөөдөл намыг Москвагийн удирдлагаар Европын холбооны гишүүн болохыг хойшлуулж байна гэж үзсэн.

Мөн энэ талаар сурвалжилсан сэтгүүлчдийг цагдан хорьж байгааг буруутгав. Жагсаалын үеэр 38 цагдаагийн албан хаагч бэртсэн гэж Дотоод хэргийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, жагсагчид цагдаа руу салют буудаж, парламентын ордон руу нэвтрэхийг оролдсон байна. Ерөнхийлөгч Зурабичвили арванхоёрдугаар сар хүртэл албан тушаалаа хашиж байгаа бөгөөд уг жагсаалд гар бие оролцож байна.

Учир нь тэрбээр бүх нийтийн санал хураалтаар ерөнхийлөгчөөр сонгогдсон ч Орос сонгуулийг луйвардсан хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг.

Хэрэв Зурабичвили албан тушаалаасаа буух бол Гүржийн мөрөөдөл намын нэр дэвшигч ерөнхийлөгч болох магадлал өндөр байна. Тиймээс Зурабичвили Оросын талыг баримталсан намаас ерөнхийлөгч гарч болохгүй гэж жагсагчдад уриалж буй.  Европын холбоо 2023 оны арванхоёрдугаар сард Гүржид гишүүн орны статус олгох гэсэн боловч Гүржийн мөрөөдөл намын гадаадын агентуудыг хориглох, саатуулах зорилготой хууль тогтоомжоос болж хойшлогдсон.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт Казахстанд айлчлах үеэрээ Гүржийн эрх баригчид гадаадын агентуудыг хориглох хууль ёсны арга хэмжээ авч байгааг сайшаасан гэж хэвлэлүүд онцолсон байна.

Мөн Гүржийн мөрөөдөл намын эр зоригийг үнэлж байна гэж хэлсэн байжээ. Уг намыг 2012 онд Орост баяжсан тэрбумтан олигарх Бидзина Иванишвили байгуулжээ. Анх Европыг дэмжигч нам гэж ойлгогдож байсан ч Украины дайн зэрэг үйл явдлаас болж Москватай харилцаагаа нэмэгдүүлэх болсон байдаг.

 

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 59.153.115.25

Орос гэж бусад ард түмнийг мөрөөр нь байлгадгүй бузрууд бн аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж