Онцлох сурвалжлага: Иргэд өвлийн идшээ 1-1.5 сая төгрөгөөр бэлдэж байна

Онцлох сурвалжлага: Иргэд өвлийн идшээ 1-1.5 сая төгрөгөөр бэлдэж байна

Онцлох сурвалжлага: Иргэд өвлийн идшээ 1-1.5 сая төгрөгөөр бэлдэж байна

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна. 


ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ 30 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Монголчууд ямар нэг үнийн нэмэгдэлтэй зэрэгцүүлэн өргөн хэрэглээний барааны үнээ нэмчихдэг муу зантай. Төрөөс цахилгааны үнийг нэмээд хэдхэн хонож байгаа ч аль хэдийнэ өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ялангуяа гэр хорооллын дэлгүүрүүдэд энэ нэмэгдэл аль хэдийнэ мэдрэгдээд эхэлжээ.

Бид энэ удаад гэр хорооллын дэлгүүрүүдийн өргөн хэрэглээний барааны үнийн нэмэгдэл, иргэдийн худалдан авах чадвар муудсаныг худалдаачид хэлж байлаа.

Баянзүрх дүүргийн иргэн н.Энхбаяр "Сүүлийн хэд хоногт талх, сүүний үнэ нэмэгдсэн нь илт байна. Би өдөр бүр талх сүүгээ авдаг ч өнөөдөр талх 2500 болсон байна. Цахилгааны үнэ нэмсэнтэй шууд холбоотой ч уг нь үнэ нэмэгдэх болоогүй. Гэтэл манай худалдаачид цахилгааны үнэ нэмэх сургаар л 5,10 төгрөг нэмчихдэг. Одоо бага нэмэгдэлтэй байгаа ч яваандаа нэлээд нэмэгдэх байх гэж манай хажуугийн дэлгүүрийн худалдагч хэлж байна лээ" гэсэн юм.

Иргэдийн хамгийн их хэрэглэдэг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гурил, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, талх зэргийн үнэ хэдийн нэмэгдсэнийг худалдагчид онцолж байлаа.

Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдээр явж, сурвалжлагаа бэлтгэсэн юм.  Тодруулбал, иргэдийн хамгийн нийтлэг хүнс болох гурил, будаа, элсэн чихэр, талх, ургамлын тос зэрэг нь 30-35 хувиар нэмэгджээ. Тухайн дэлгүүрүүд 6,8 нэрийнх бөгөөд гудамж дагуу, өнцөг буланд байрлах ба орж гарах олны хөл бага ажээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ИРГЭД ӨВЛИЙН ИДШЭЭ 1-1.5 САЯ ТӨГРӨГӨӨР БЭЛДЭЖ БАЙНА

Иргэд өвлийн идшээ бэлдэж байгаа энэ үед өргөн хэрэглээний бараа тэр дундаа хүнс, махны үнэ багахан ч гэсэн буурдаг. Тиймээс энэ удаа "Хүчит шонхор" буюу Дэнжийн 1000-ын захыг зорин очиж, махны үнэ ямар байгааг сурвалжиллаа.

Тус захад махны ченж, худалдаачдаас гадна аймгаасаа зорьж ирсэн малчид мах зарахаар зогсдог болоод удаж буй. Малчид түлхүү Хэнтий, Сүхбаатар, Дорнод болон говийн аймгуудаас зорьж иржээ. Тэд өвс, тэжээл, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир хэдэн малаа зарсан ч ашиг тааруухан байна гэдгийг хэлж байв.

Зах дээр хонины мах килограмм нь 12.000-13.500 төгрөг, ямааны мах 9500-10.000 төгрөг, үхрийн цул 12.000-15.000 төгрөг, адууны цул 8500-9000 төгрөгийн үнэтэй байна.

Захаас хоол хүнсээ цуглуулж яваа иргэн "Махны үнэ харьцангуй хямд байна. Үхрийн мах гэхэд 11.500 төгрөгийн үнэтэй зарж байна. Өвлийн идшээ бэлдэж, үхрийн өрөөл мах худалдаж авахад 1.2 сая төгрөг болсон" гэсэн юм.
Харин махны худалдаа эрхлэгч Д.Наран иргэдийн худалдан авалт тааруу байгааг хэлж байлаа.
Тэрбээр "Махны үнэ намрын үнээрээ л байгаа. Үхрийн ясгүй гуяны мах 17.500 төгрөг, ястай гуя болон цул мах нь 15.500 төгрөгийн үнэтэй худалдаж байна. Иргэдийн хувьд лангуун дээрээс ойр зуурын хүнсээ цуглуулдаг бол ихэвчлэн гадна талбайд зогсч буй машинаас өвлийн идшээ бэлддэг. Энэ жил махны борлуулалт тааруу байна. Манай лангуу гэхэд өглөө долоон үхрийн мах оруулж ирээд дөрвийг нь зарсан" гэв.

Иргэдийн хувьд энэ жил 1-1,5 сая төгрөгт багтааж идэш бэлтгэхээр захаар явж байлаа. Тэд шинэ өөх, мах нь таарсан мах авахаар хайж байгаа бөгөөд үхрийн гуя, хаа, хонины дундаж гулууз, адууны нэг гуя гэхчлэн холимог хэлбэрээр авдаг гэдгээ хэлж байв. Ингээд 1,5 сая төгрөгт багтаавал өвлийн идэш хангалттай гэв.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


АВТОБУСАНДАА БАГТДАГГҮЙ НИЙСЛЭЛЧҮҮД

17:14 цаг

Ажил эхлэх, тарах цагаар нийслэлчүүдэд автобус олдоггүй. Өвлийн хүйтэнд иргэд автобус багадаа 30-40 минут хүлээдэг хэвээрээ. Нийтийн тээврээ шинэчлээд ч асуудал шийдэгдсэнгүй. Тиймээс бид автобусны зогсоол дээрх нөхцөл байдал ямар байгааг энэ удаагийн фото сурвалжлагаараа хөндлөө.

Фото сурвалжлагын бусад гэрэл зургийг энд дарж үзнэ үү.


УДШ ИРЭХ ЖИЛЭЭС ХАНГАРЬД ОРДОН РУУ НҮҮНЭ

Хана, тааз, шалыг нь хуулж, энд тэндгүй барилгын ажил ид өрнөнө. Ажилчид цахилгаан шатаар материалаа зөөж, хэрэггүй эд зүйлсээ гадагш гаргаж байлаа. Сүхбаатарын талбайн баруун талд байрлах "Хангарьд" ордны үүдэнд барилгын хог овоорчээ. Учир нь хотын захиргаа Яармаг руу нүүж, байранд нь Улсын дээд шүүх орохоор засвар хийж буй нь энэ. 
“Хангарьд” ордныг нүүлгэх асуудал аль эрт 2013 оноос эхлэн яригдсан. Арав гаруй жил ярьсан нүүдэл суудал 2024 оны есдүгээр сард л шийдэгдсэн юм. 
Хотын А бүсэд байрлалтай “Хангарьд” ордныг өмнө нь 80 орчим тэрбум төгрөгөөр үнэлж байсан хэрнээ газар, байшин хамтдаа 13.7 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь олныг анхаарлыг татаад буй. Нийтдээ 16 давхар 2008 онд ашиглалтад орж байсан энэ барилга Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй байршилд байдаг. 
Өмнө нь нийслэл зардал гарган тус ордныг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэхэд 2018 онд 43.4 тэрбумаар, 2022 онд 79.5 тэрбумын үнэ хүрсэн.
Албаныхны өгсөн мэдээллээр “Хангарьд” ордныг хувьчлах асуудал яригдсан тул 2018 онд доод үнэ тогтоох зорилгоор үнэлгээ хийлгэхэд 43.4 тэрбумаар үнэлэгдсэн. Мөн 2022 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зах зээлийн үнийг тодорхойлох замаар үнэлгээ хийлгэхэд 79.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ хоёр үнэлгээний аль нэгээр төрийн өмчид шилжүүлэх боломжгүй байжээ.
Хангарьд ордныг улсын бүртгэл буюу балансад 13.7 тэрбум төгрөгөөр үнэлсэн байдаг аж. 

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.130

Хулгайч манж х***а л******д хулгай шаачаад л***р болх блохоор шалчигнж лаларуудыг л***р болго.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж