ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов өнөөдөр /2024.11.29/ Хойд Солонгост айлчилж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд Хойд Солонгосын цэрэг, улс төрийн удирдагчидтай уулзаж байна. Харин удирдагч Ким Жон Унтай уулзах эсэх нь тодорхойгүй. Пёньяны нисэх буудал дээр Белоусов, Хойд Солонгосын Батлан хамгаалахын сайд Но Кван Чол нарын зэрэгцэн алхаж буй зургийг ОХУ-ын Батлан хамгаалах яам нийтэлжээ. Энэ үеэр Хойд Солонгосын цэргийн албан тушаалтнууд "Дайтаж буй Оросын ард түмнийг бүрэн дэмжиж, эв санааны нэгдэлтэй байна" гэсэн утгатай үгс бичсэн самбар доор зогссон байв.
Эдийн засагч асан Белоусов өнгөрсөн тавдугаар сард Сергей Шойгугийн оронд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон билээ.
Энэ айлчлалаас хэдхэн хоногийн өмнө Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров Өмнөд Солонгост айлчилж, ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзсан. Талууд Хойд Солонгос улс Украинд 10 мянга гаруй цэрэг байршуулсантай холбоотойгоор хариу арга хэмжээ авах тал дээр харилцан санал нэгдсэн билээ. ОХУ цэргийн тусламжийн хариуд Хойд Солонгост агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем нийлүүлсэн гэж Өмнөд Солонгос мэдэгдээд буй.
Судлаач Ганаа 45 минутын өмнө 1.145.85.173
Юм гуйрамчлаад чааж яваа тэ.нэг иван!
sdf 1 цагийн өмнө 66.181.189.9
hulmasnuudad uur ochih gazar ugui bolsoon