Монгол Улс цахим спортын тамирчдаа үнэлэх цаг нь болсон

Монгол Улс цахим спортын тамирчдаа үнэлэх цаг нь болсон

Монгол Улс цахим спортын тамирчдаа үнэлэх цаг нь болсон

Нэгэн цагт зөвхөн зугаа цэнгэл, цаг нөхцөөх зүйл мэт санагддаг байсан цахим тоглоомууд орчин цагт хэдэн тэрбум доллароор үнэлэгдэж, дэлхий дахины анхаарлын төвд байдаг мэргэжлийн спорт болтлоо хөгжжээ. Монгол Улсын хувьд цахим спорт бол шинэ салбар. 2000 оны эхэн үеэс л цахим спорт гэх нэр томьёо монголд ашиглагдаж эхэлсэн бол сүүлийн 4-5 жилд эрчимтэй хөгжиж байна. Монголын тамирчид улсаа төлөөлөн олон улсын тэмцээн уралдаанд оролцож,  амжилтаа алхам алхмаар ахиулсаар өнөөдрийн энэ цаг үед дэлхийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтаж байгааг “The MongolZ” багийн жишээнээс харж болно.

ШИЛДГҮҮДТЭЙ ХИЙСЭН БЭЛТГЭЛ ШИЛДЭГТ ХҮРГЭВ

"The MongolZ" шиг тэргүүлэх багийн хувьд ийм амжилт гаргахад ивээн тэтгэгчийн нөлөө асар их байв. Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигдэхүйц бодит үр дүнд хүрэх энэ бүх хугацаанд 1XBet-н оруулсан хувь нэмрийг дурдахгүй байхын аргагүй. Хамтын ажиллагааны эхэн үед MongolZ баг томоохон тэмцээнүүдэд оролцож байсан ч топ багуудын эсрэг тоглолт дээр туршлага дутмаг байгаагийн улмаас шагналт байруудыг хараахан эзэлж чаддаггүй байв. Ийнхүү CS төрөлд дэмжлэг хэрэгтэй байгааг анзаарсан 1XBet-ийнхан Mongolz багийнхныг Европын улсуудад зохион байгуулагддаг өртөг өндөртэй сургалтуудад хамруулж эхэлсэн юм.

Энэ бол MongolZ багийн хувьд жинхэнэ цагаа олсон дэмжлэг байлаа.

Европын шилдэг багуудтай удааны хугацааны турш бэлтгэл хийсний үр дүнд тамирчдын ур чадвар илтэд сайжирч, амжилтаа ахиулж байв. Олон улсын хэд хэдэн томоохон тэмцээнд амжилттай оролцсоны дараа CS төрөлдөө шилдэг нь болох зорилт тавьсан ба Европт тогтмол зохион байгуулагддаг “bootcamp”-д явах шаардлагатай бүхий л зүйлээр хангаж, чанартай бэлтгэл хийх боломжийг 1XBet бүрдүүлж өгсөн юм. Энэ бүхний үр дүнд өнөөдөр MongolZ шилдгүүдийн эгнээнд дуу нэгтэйгээр багтаж байна. HLTV-ийн чансаагаар дэлхийд есдүгээр байранд, Valve Global-ийн чансаагаар дэлхийд тавдугаарт бичигдэнэ гэдэг бишрэм амжилт билээ.

Цахим спорт урьд өмнө байгаагүйгээр хурдацтай хөгжиж, цар хүрээгээ тэлэхийн хэрээр илүү их хөрөнгө мөнгө, боломж, өрсөлдөөн тэнд эргэлдэж байна. Албан ёсны спорт гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байгаа энэ цаг үед манай улс ч мөн адил өндөр ач холбогдол өгөх цаг нь болсон. Энэ спортод хайртай, ур чадвартай, тууштай хичээллэх чин хүсэлтэй тамирчдаа дэмжиж, шинэ үеэ бэлтгэн гаргахад анхаарах нь нэн чухал.

Энэ ажлын хүрээнд 1XBet дан ганц ивээн тэтгэгчийн үүрэг гүйцэтгэхээс илүү хүчирхэг баг, тамирчдын суурийг бэлдэж, тууштай хичээллэх, ур чадвараа ахиулах, улмаар олон улсын тавцанд амжилт гаргах замыг гэрэлтүүлж, цахим спортын түүхийг бүтээлцэж байгааг дурдах нь зүйтэй.

Монголын цахим спорт сонирхогчдын цар хүрээ нэмэгдэж байгааг өнгөрөгч Баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр зохиогдсон MongolZ багийн фенүүдтэй хийсэн уулзалтаас харж болно. Хоёрхон цаг үргэлжилсэн энэ арга хэмжээнд нийт 500 гаруй шүтэн бишрэгч, дэмжигч, фенүүд нь цуглаж, тамирчидтайгаа дурсгалын зураг татуулан, гарын үсгийг нь авсан юм. Мөн уулзалтын үеэр багийн албан ёсны мерчүүд худалдаалагдсан ба асуулт хариултын тэмцээн зохиогдож, ирсэн фенүүд дундаа гарын бэлгийг ч гардуулж амжжээ.

Цахим спортод сонирхолтой нас насны фенүүд хуран цуглаж, тамирчдадаа урмын үгсээ хайрласан мартагдашгүй өдөр болж өнгөрлөө. Арга хэмжээг мөн л хариуцлагатай ивээн тэтгэгч 1XBet зохион байгуулсан юм. 1XBet-ийн асар их дэмжлэг, MongolZ багийн хичээл зүтгэл хосолсноор Монгол Улсыг дэлхий нийтэд таниулж, “Монгол” хэмээх нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж байна. Цаашид ч энэхүү хамтын ажиллагаа монголын цахим спортын хөгжилд хувь нэмрээ оруулж, олон олон баг тамирчдын амжилтын үүдийг нээх биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.9.40.92

Монгол улсын нэрийг олон улсын тавцанд гаргана гэдэг бол их ач холбогдолтой юм. Энэ утгаараа Монголын төр засаг залуустаа урам өгөх нь зүйтэй. Олон Монгол залуусыг бэлтгэж хүчтэй багуудыг араас нт гаргаж ирвэл бүр ч сайхан болно доо. Mongolz багийн хамт олонд амжилт хүсье. Та нар шүү

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.21.100.210

Орчин үеийн цахим спортыг төр засаг минь битгий тоогоорой, тэдэнд гавьяат энэ тэр хэрэггүй, амжилтаа олсон мөнгөөрөө өөрсдөө үнэлцгээгээд яваг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж