АНУ-Мексикийн хилийг хаах санааг Шейнбаум гаргасан уу?

АНУ-Мексикийн хилийг хаах санааг Шейнбаум гаргасан уу?

АНУ-Мексикийн хилийг хаах санааг Шейнбаум гаргасан уу?

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп АНУ болон Мексикийн хилийг хаах тухай мэдэгдэл хийж байсан. Үүнийг Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум санаачилсан гэх цуурхал тархсан байна. Тус улсын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Шейнбаум уг цуурхлыг үгүйсгэж, "Бүх хүн өөрсдийн гэсэн харилцаа холбоотой. Гэхдээ миний та бүхэнд хамгийн итгэлтэйгээр, үнэнээсээ хэлэх зүйл бол хэзээ ч хоёр орны хилийг хаах гэсэн санаачилга гаргаагүй явдал юм. Би болон манай засгийн газар хилийг хааж чадахгүй, тийм санал ч тавиагүй" гэжээ.

Трамп энэ долоо хоногийн эхээр Мексикийн эсрэг гаалийн татвар ноогдуулах тухайгаа зарласан. Мөн зарим орнуудаас орж ирэх импортын татварыг 25 хувь нэмэгдүүлэх санаачилга гаргасан юм. Үүний дараа Шейнбаум утсаар Трамптай холбогдож, хоёр орны харилцааны талаар анхны хэлэлцээгээ хийжээ. Талууд маш үр өгөөжтэй яриа өрнүүлсэн талаар орон нутгийн хэвлэл мэдээлэв.

Шейнбаум хилийг хаах санаачилга гаргасан гэх цуурхлыг няцаасныхаа дараа Трампийн засаг захиргаа хууль бус цагаачлалаас илүү хууль бус гэмт хэргийн бүлэглэлийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авахаар ажиллана гэж тайлбарлажээ.

ЯАГААД ЦУУРХАЛ ГАРСАН БЭ?

Трамп "Truth Social" дээрээ "Сая Мексикийн шинэ ерөнхийлөгч Клаудиа Шеинбаум Пардотой гайхалтай яриа өрнүүллээ. Тэрбээр Мексикээр дамжин АНУ руу шилжих хөдөлгөөнийг зогсоохыг зөвшөөрч, манай өмнөд хилийг хаахад тусална гэсэн. Мөн бид АНУ-д орж ирж буй их хэмжээний хар тамхины урсгалыг зогсоохын тулд юу хийж болох, мөн мансуурах эмийн хэрэглээг АНУ-д зогсоох талаар ярилцсан. Бидний яриа маш үр дүнтэй байлаа!” гэж нийтэлсэн байдаг. Үүнээс болж Шейнбаум хоёр орны хилийг хаах санаачилга гаргаж, хамтран ажиллах болсон гэх цуурхал тархсан юм.

Энэ талаар Шейнбаум хэлэхдээ "Ерөнхийлөгч Трамптай ярилцах үеэрээ Мексикийн засгийн газар хүний эрхийг дээдлэх зарчмаар цагаачлалыг зогсоох арга хэмжээ авдаг талаараа тайлбарласан. Мексикийн байр суурь бол хил хаах бус засгийн газар, ард түмний хооронд итгэлцлийн гүүр барих явдал юм"  гэжээ.

Шейнбаум өнгөрсөн хугацаанд Байдены засаг захиргаатай хамтран ажиллаж, хоёр орны хил дээр үүссэн ачааллыг 75 хувь бууруулсан байна. Тэрбээр ирэх оноос хэрэгжиж эхлэн татвараас зайлсхийх арга барилыг хайж олохоос илүү хямралыг хэрхэн даван гарах талаар бодлого тодорхойлж магадгүй гэж ажиглагчид үзжээ. Одоогийн байдлаар, АНУ, Мексикийн ерөнхийлөгч нар ирээдүйд ямар харилцаатай байх нь тодорхойгүй байгаа ч хил хаах асуудал хамгийн том маргааныг үүсгэж болзошгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж