80 мянган айлын зуухыг сольж, 60 мянган өрхийг угаар мэдрэгчтэй болгоно
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан үргэлжилж байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн:
-Угаарын асуудал нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал. 2024-2028 оны хувьд бид хамтраад угаардалтыг нэгмөр цэгцлэх ёстой. Тайлан үзэхээр шаталтын асуудал байгаа. Түлшиндээ ч байна, зуухандаа ч байна.
Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргын мэдээллээр 2024 онд 416 дуудлага авч, 1424 хүн угаарын хийнд хордсоноос анхны тусламж авсан байна.
Нэг ч хүүхэд, нэг ч хүн угаартахгүй байх нөхцөл бүрдүүлэхийн тулд яах ёстой вэ. “Тавантолгой түлш” компани, нийслэл угаардалтыг бууруулахын тулд ямар ажил хийв, цаашид бууруулахын тулд ямар төлөвлөгөө гаргасан бэ. Энэ төлөвлөгөөг гаргаад нэг ч хүнийг эрсдэлд оруулахгүйн төлөө хамтдаа шийдье гэдэг санал хэлж байна.
Сайжруулсан түлш хэрэглэснээр нарийн ширхэгт тоосонцор буурсан харагдаж байна. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын байх ёстой түвшнөөс хэд дахин давсан байгаа.
Тийм учраас хороо тус бүрээр хэдэн яндан байгааг гаргая. Яндангийн тоо хэдээр буурсан талаар сар бүр мэдээлэлтэй баймаар байна. Яндан бууруулах зорилтоо хэдүүлээ тавъя, зоригтой хөдөлж, төсөвтөө энэ чиглэлээрх асуудлыг шийдэж байж дорвитой өөрчлөлт гарна. Газраа чөлөөлсөн айлууд өөр газар очиж буугаад яндангаа зөөвөл агаарын бохридлыг бууруулж чадахгүй. Агаарын бохирдлын 70 хувь гэр хорооллоос үүдэлтэй байна. Гэхдээ бид гэр хорооллынхноо буруутгаад байж болохгүй. Өвөлдөө дулаан байхын тулд галлагааг хийж байгаа. Тэгэхээр дөрвөн жилийн зорилт тавиад ажиллавал тодорхой үр дүнд гарна. 2020-2024 оны арваннэгдүгээр сар хүртэл ямар ажил хийв, угааржилт хэр хэмжээнд буурав. Нэг ч хүн угаартуулахгүйн тулд ямар арга хэмжээг ямар шат дараалалтай авах ёстой вэ?
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин:
-Миний сая дурдсан судалгаанд 82,829 зуух шаардлага хангахгүй байгаа. Бүтэн шаталт хийхгүй дутуу шаталт хийж байгаа. Дутуу шаталт хийгдэж байгаа учраас гэр хорооллоос гарч байгаа утааны хэмжээ дутуу шаталтаас болоод нэмэгдэж байгаа. Стандартын шаардалга хангахгүй байгаа зуухыг зайлшгүй солих шаардлагатай. Солих аргачлалыг иргэн аж ахуй нэгж төр хувийн хэвшилтэйгээ хамтраад шийдэх асуудлыг хэлэлцээд явж байна.
“Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер н.Алтансүх:
-2020-2024 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл манай дээр Хэрэглэгчдэд үйлчлэх төв гэж 500 хүний бүрэлдэхүүнтэй нэгж байсан. Энэ нэгж нийслэлийн 220 мянган өрхийн яндан зуух, мэдрэгч дамжуулагчид үзлэг хийдэг. Хэрэглэгчийн яндан хөөлөх зэрэг ажлыг хийдэг. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэл рүү шилжсэн.
Хөрөнгө орууллатын чиглэлээр 100 –гаад мянган ширхэг угаар мэдрэгч, дамжуулагчийг нийслэлийн 200 мянган өрхөд суурилуулж, дамжуулагчтай мэдрэгчийг төвөөсөө хянаж ажиллаж байсан.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин:
-Угаарталтаас сэргийлж 501 ажилтан ажилладаг. Улирлын чанартай ажилладаг. Есдүгээр сарын сүүлээр ажилдаа ороод гурван сар хүртэл ажилладаг. Айлуудад тавьсан угаар мэдрэгч аюулд орлоо гэдэг дохиог өгсөн тохиолдолд тухайн айл руу ажилтан залгадаг. Утсаа авахгүй байгаа тохиолдолд дүүрэг, хороод дээр байршсан 501 ажилтнаас хамгийн ойр байршиж байгаа нь хаягийнх нь дагуу биеэрээ очиж шалгадаг.
Төхөөрөмж буруу мэдээлэл өгч үү, зөв мэдээлэл өгч үү гээд шалгадаг. Угаартсан бол албан хаагч түргэн тусламж дуудах, нийслэлд мэдээлэл өгөх зэрэг ажлыг хийдэг.
Одоо тулгамдаж байгаа нэг асуудал нь нийслэлийн хэмжээнд гэр хороололд угаар мэдрэгчгүй 60 мянган айл байгаа. 60 мянган айлыг угаар мэдрэгчийн системтэй холбосноор эрсдлийг бууруулахад бодитой ажил болох юм.
НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн:
-Нэг ч гэсэн хүн битгий угаартаасай гэсэн хүсэл байна. 80 мянган айлын зуухыг сольсноор угаартахаас сэргийлж чадах уу. 60 мянган өрхийг мэдрэгчтэй холбоно гэлээ. Энэ ажлыг хийснээр угаартахаас сэргийлж чадах уу?. Нэмээд хийх шаарддагатай ажил өөр юу байна вэ?
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин:
-Нийслэлийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажил маань урьдчилан сэргйилэх ажил. Галлагааны улирал эхлэхээс өмнө айлуудаар орж, зуухыг нь шалгах, хөөлөх. Зуухны бүтэн байдлыг шалгах зэрэг ажлыг хийдэг. Иргэд зундаа зуухаа гадаа гаргаад тавьчихдаг. Зуны борооноор зуухны бүтэн байдал алдагддаг. Судалгааны дүнгээр ингэж гарч байгаа. Зуухны цууралт хагаралт, зэврэлт нь борооны уснаас болсон байдаг. Иргэд хариуцлагатай байх ёстой. Төрийн зүгээс урьдчилан сэргийлэх бүхий л ажлыг хийж байна.
Угаарталтыг бууруулах чиглэлээр богино хугацаанд зуухны асуудал яригдана. Зуухыг халахын тулд цахилгаанаар халаах асуудал яригдана.
Гэхдээ бүх гэр хорооллын өрхийг цахилгаанаар халаах боломжгүй. Тэгэхээр урьдчилан сэргийлэх ажлыг улам сайжруулах, таниулах мэдээлэл хүргүүлэх ажлыг хийж явна.
Хэдэн яндан бууж байгааг танилцуулаад явъя.
"Зүүн үйлдвэрийг маш их мөнгөөр барьсан ч зарим шугам нь ажилладаггүй"
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан үргэлжилж байна.
НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө:
-2018 оны 62 дугаар тогтоол муу тогтоол байгаагүй. Түүхий нүүрсийг хориглосон шийдвэр үр дүнгээ өгсөн гэдгийг тодотгож хэлэхийг хүсч байна. 2019, 2020 оныг харах хэрэгтэй байгаа юм. Жилээс жилд утаа буцаад ихэслээ, энэ юундаа байна вэ гэдэгт дүгнэлт хийх цаг болсон. Хурлын даргаас хүсэхэд, агаар орчны бохирдолтой холбоотой асуудлаар ажиллаж байсан учраас ажлын хэсэг гаргаж, хот дээр үйлдвэр ирсэн тул шалгалт оруулъя гэж бодож байна. Тэр ажлын хэсгийг ахлуулж өгөөч. Би төлөөлөгчдийн хамт үйлдвэрүүдээр явж, үнэн бодит мэдээллийг өгье. Тэгэхгүй бол болохгүй зүйл үнэхээр их байна. Тойрогтоо ажиллаад явахад шахмал түлштэй холбоотой гомдлууд их ирж байна. Бид хүлээж авах шаардлагатай. Тэгэхгүй бол “Болж байгаа, бүтэж байгаа” гээд яриад байх зохимжгүй байна.
Гудамжуудаар яваад харахаар нөхцөл байдал өөр байхад костюм пиджак өмссөн хүмүүс бид энд “PM-2” буурсан гээд ярихаар иргэд маш их эгдүүцэх магадал өндөр юм.
Covid-19 цар тахлын үед барьцалдуулагч бодисыг урдаас авч байсан. Барьцалдуулагч бодисыг одоо хаанаас авч байна. Барьцалдуулагч дээр асуудал байгаа юм биш биздээ гэдэг хардлага байна. Хятадын барьцалдуулагч бодис их сайн байсан шүү.
Төлөөлөгч нар түүхий нүүрс рүү оръё гэж ярьж байна, энэ бол ухралт. Түүхий нүүрс хэрэглээд байгаа албан газруудад хариуцлага тооцмоор байна. Нийтийн эрх ашиг шүү дээ. Бүх хүн агаараар амьсгалж байгаа. Жил болгон энэ нөхдүүдийг зуухаа соль гэдэг. “Мөнгө төгрөг болсонгүй” гээд хүрээд ирдэг. Тогтоол хэрэгжихгүй байна. 200 байгууллага түүхий нүүрс түлээд байгаа юм чинь яаж утаа буурах юм бэ. Эдгээр байгууллага дээр ямар арга хэмжээ авах вэ. Утааны асуудал дээр сайн явж ажиллана аа нөхдүүд ээ. Танхимаас гарна, өрөөнөөсөө гарна. Түлшний цэг дээр өөрөө үзнэ, зураг хөргөө авахуулж олон нийтэд тавь. Түлш түлж байгаа айлын хашааг нүдэж байгаад ямар байна гээд асуу. Тэгэх юм бол ажил руугаа нэлээн сайн орж, ойлгоно. Амаргүй ажил, би хийж байсан учраас мэдэж байна. Би бол тогтмол явдаг байсан хагас, бүтэн сайнгүй. Өдөр, шөнөгүй явдаг байсан гэх нь хаашаа юм. Үйлдвэр дээр хамгийн сүүлд хэзээ очив.
Зүүн үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж чадаж байна уу. Зүүн үйлдвэр дээр би шүүмжлэлтэй байсаар ирсэн. Маш их мөнгөөр баригдсан, бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй. Дарга нар очихоор зарим шугам нь ажилладаг.
Угаарын хийн асуудал ноцтой төвшинд очлоо. Мэдээлэл явж байгаа гэж П.Эрхэмбулган шал худлаа ярилаа. Маск зүүх юм уу үгүй юм уу гэхээр шал өөр юм ярих.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин:
-Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийтдээ 297 зуух бүртгэлтэй байдаг. Үүнээс 22 байршлын 22 сургууль, цэцэрлэгийн дөрвөн халаалтын зуухыг цахилгаан болон хийн хангамжид шилжүүлсэн. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих 3 гэж хөтөлбөр бий. Энэхүү төслийн хүрээнд гадаад хөрөнгө оруулалтаар 10 сургууль, цэцэрлэгийг гүний дулаан болон цахилгаан хийн хангамжид шилжүүлэх ажил хийгдээд явж байна.
Зургаан сургууль нь шилжсэн, хоёр сургууль нь дэд бүтцээ туршаад явж байна, хоёрынх нь дэд бүтцийн ажил дуусаагүй байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 12 сургууль, цэцэрлэгийн 20 халаалтын зуухыг цахилгаан болон хийн халаалтад шилжүлэхээр ажил хийгдээд явж байна. Нийт төрийн өмчийн 70 сургууль, цэцэрлэгийн зуухыг цахилгаан болон хийн халаалтад шилжүүлсэн. Тулгарч байгаа нэг асуудал бий. Хувийн хэвшлийн компаниуд түүхий нүүрс түлж байгаа зуухаа хүчитгээгүй, сайжруулсан түлш түлэх боломжгүй байгаа компаниудтай яриа хэлэлцээ хийж ногоон зээлд хамруулах, ажлаа эхлүүл гэдэг албан шаардлагыг тавиад явж байна. З.Төмөртөмөө төлөөлөгчийн саналыг хүлээж авч байна. Амралтын өдрүүдэд явна. “Тавантолгой түлш” компани нийслэлд ирж байгаатай холботойгоор зүүн үйлдвэр дээр очиж ажиллан, шилжилтийн процессыг ярьсан байгаа.
“Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер н.Алтансүх:
-Барьцалдуулагчийн хувьд 2023, 2024, 2025 оны галлагааны улиралд 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчээс буюу циллиод суурьтай барьцалдуулагч хэрэглэж байна. 50 хувь нь импортын барьцалдуулагч хэрэглэж байна.
Импортын барьцалдуулагч нь 50-60 хувийн эрдэнэшишийн ургамлын гаралтай цардуул суурьтай, шавар дүүргэлттэй барьцалдуулагч хэрэглэдэг.
Зүүн үйлдвэрийн хүчин чадлын хувьд компанийн хэмжээнд таван шугам ажиллаж хоногт 2300-2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Үүнээс 1300-1500 тонныг нь зүүн үйлдвэр дээр гурван шугамар үйлдвэрлэж байна. Төвийн үйлдвэрийн хоёр шугам хоногтоо 800-900 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Баруун үйлдвэр хаагдсан. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 60-70 орчим хувийг зүүн үйлдвэр үйлдвэрлэж байна.
Сайжруулсан түлшинд угаартаж 33 хүн амиа алдаад байна
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан дөнгөж сая /2024.11.29/ эхлээд байна.
Ээлжит бус II хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор санаачлан, хэрэгжүүлж байгаа төсөл, бусад арга хэмжээ,
Нийслэл Улаанбаатар хотод цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлж, хүлэмжийн хийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай,
Нийслэлийн орон сууц корпораци ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай
Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Эхний асуудалтай холбогдуулж төлөөлөгч нар асуулт тавьж хариулт авч байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:
-2024 оны байдлаар сайжруулсан түлшинд угаартаж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн хэдэн тохиолдол байна вэ. Сүхбаатар дүүрэгт нэг гэр бүл сайжруулсан түлшинд угаартсанаас хүний амь эрсэдсэн. Сайжруулсан түлшнээс болж маш олон хүн амь насаа алдаж байна. Энэ асуудлыг ард иргэддээ анхааруулаад явах ёстой байтал нуугаад байх юм. Бодит байдал дээр хүнд байгаа шүү. Хортой шахмал түлшийг зогсоогоод гарц шийдэл гартал түүхий нүүрс рүү шилжүүлмээр байна. Ичсэндээ нүүрс түлүүлэхгүй нь л дээ.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин:
-Нүүрсээ сайжруулаад, технологийг нь сайжруулаад ч амжилт олохгүй учраас нийслэлийн хувьд гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулж, орон сууцжуулах бодлого хэрэгжүүлнэ. Мөн сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж байж утааг шийдвэрлэнэ гэж үзэж байгаа.
Цаашдаа сайжруулсан түлшээ хэрэглэхгүйгээр ямар арга хэмжээ авах вэ гэдгээ танилцуулсан.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
-Энэ оны нэгдүгээр сараас хойш Нийслэлийн түргэн тусламжийн газарт угаарын хийн хордлоготой холбоотой 1801 дуудлага ирснээс 33 хүн нь нас барсан.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороон дээр гэр бүлийн дөрвөн хүн угаартсанаас 76 настай эмэгтэй нас барсан.
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:
-Дайн байлдаангүй энхийн тайван цагт хэдхэн сарын дотор 33 хүн угаартаж, эрдэнэт хүний амь нас эрсдэж байна гэдэг нэг автобусанд ч багтахааргүй том тоо. Гэтэл утаа багассан, хоруу чанар нь буурсан, болж байгаа, бүтэж байгаа гээд сүүлийн зургаан жилд хортой шахмал түлшний тээвэрлэлтэд 350 тэрбум төгрөгийг зарцуулчихаад сууж байдаг. Та нарын ярьж байгааг сонсоод нийслэлчүүдийн уур бухимдал, дургүйцэл зэвүүцэл нь дээд цэгтээ хүрч байгаа шүү.
Г.ХОРОЛ
Нэргүй 6 цагийн өмнө 202.21.100.210
Гэр хорооллын бүх зуухыг Давхар шаталттай зуухаар солих ажлыг зүгээр л хийчих. Олон юм яриад байдлгүй утаагүй болно. Юуч түлж байсан утаа арилна. Монгол инженерүүдийг олон улс үнэлээд байхад та бүхэн юу хийгээд тулга тойрсон хэрүүл хийгээд сугаад байгаа юм бэ.
ҮХЭР МОНГОЛ 7 цагийн өмнө 202.21.110.94
ЗУУХ ЯНДАН ЯРЬЖ МӨНГӨ УГААДАГААА БОЛИХ ЦАГ ИРЭХ БОЛООГҮЙ. 100 ЖИЛИЙН ДАРАА Ч ……………….
Ган 2024-11-29 202.126.90.170
яасан ханаж цаддаггүй сданууд вэ. жил болгон л айлуудад зуух тараасан биз дээ. гэр хороолол сөнөтүгэй. хэдэн төгрөг зарцуулсан ч сайжирдаггүй улныханд 1000 зуух авч өгсөн ч нэмэргүй. дарга мал нь хэдэн төгрөг идээд л дуусна. хахаж үхмэрүүд
Ган 2024-11-29 202.126.90.170
энэ хогийн нэр хорооллын улны юмнуудад нийт хэдэн удаа зуух тараачихав аа. дэмжээд тордоод дээшилдэггүй яачихсан хүмүүс байдаг юм бэ.
зуух тараадагт нь болж хэдэн жил МАНгасуудыг сонгов доо. сонголтынхоо үр дүнг үзэж байж гонгинолдоод л байх юм. гайтай юснуудаас болж мань мэт татвараар дарамтлуулж зовжийнооо
Эрдэнэ 2024-11-29 66.181.186.151
🤑🤑🤑🤑🤑🤑🤑🤑🤑🤑
Иргэн 2024-11-29 66.181.176.222
Монгол хүн утаа гаргадаггүй НҮҮДЭЛ гэдэг зуухыг зохион бүтээгээд олон улсын патент авсан байна. Энэ зуухыг хийж айлуудад өгч нэвтрүүлэх хэрэгтэй.
Нэргүй 2024-11-29 66.181.160.90
Сайжруулсан түлш гэгч бол УБ хотын агаар мандалд " булсан мина " \ АНУ -ын Лаос , Комбодж , Вьетнамын хөрсөнд булсан шиг \ … Монголчууд нийслэлдээ бөөгнөрөөд байгааг далимдуулж "цөөрүүлэх " гаднын бодлого хэрэгжүүлэх тодорхой зорилготой байх л даа … Номхон монголчууд ноолуулж л байхаас , одоо яая гэхэв – өмөөрөх хамгаалах эзэнтэй биш …
Нэргүй 2024-11-29 66.181.191.24
одоо зуух яндан яриаад явахгүйээ
Нэргүй 2024-11-29 202.131.225.197
ЭНЭ БОТОКС УРУУЛТАЙ АМАРТҮВШИН ГЭГЧИЙГ АТГ ЯАГААД ШАЛГАХГҮЙ БАЙНА АА. АЖЛЫН ЗАМНАЛ НЬ ДАНДАА ТӨРИЙН АЛБА ХААГЧ БАЙЖ ҮНЭХЭЭР БАЯЖИЖ ЧАДСАН ГАР БАЙНА БИЛЭЭ.
Del 2024-11-29 202.55.188.33
яндан зуухаа болиоч мөнгө угаах арга шүү
Нэргүй 2024-11-29 66.181.180.42
даргын балаг дуусашгүй, дундрашгүй билээ л.
Нэргүй 2024-11-29 66.181.183.78
БИ ЭНЭ ТҮЛШИЙГ ГАРСАН ЦАГААС НЬ ХОЙШ ӨДИЙГ ХҮРТЭЛ ХЭРЭГЛЭЖ ДУЛААН ТАВТАЙ АМЬДАРЧ БАЙНА.ГАНЦ МАНАЙХ Ч БИШ ОЛОН ОЛОН АЙЛ ӨРХ ИЙМ ТҮЛШ ТҮЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ШАХМАЛ ТҮЛШ БОЛ НҮҮРСНЭЭС ХАВЬГҮЙ ИЛЧТЭЙ, ОРЦ БОЛООД ҮНС ХОГ БАГА ГАРДАГ ҮНЭ ХЯМД ГЭЭД ОЛОН ТАЛААР ДАВУУ.. УГ ТҮЛШ ИЛЧЛЭГ ӨНДӨРТЭЙ УЧИР ШАТАЛТЫН ПРОЦЕССТОО НҮҮРС БОЛОН БУСАД ТҮЛШТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ИЛҮҮ ИХ ХҮЧИЛТӨРӨГЧ ШААРДАНА.ТҮҮНИЙГ НЬ БҮРЭН ХАНГАЖ ӨГӨХГҮЙ БОЛ ДУТУУ ШАТАЛТ БОЛЖ НҮҮРСТӨРӨГЧИЙН ДАВРХАР ИСЭЛ ҮҮСДЭГ..ЭНД ГОЛНЬХЭРЭГЛЭЭ САХИЛГА БАТ
Нэргүй 2024-11-29 59.153.112.137
Зуухыг солилоо гээд хүний дадал хандлагыг бүр ч өөрчлөхгүй нүүрс шатаагаад үнс хогондоо дарагдсан байдалтай хотод амьдарч болдог гэж бодсоор насыг барна Гэртээ нүүрс шатаах нь дотор орчиндоо хичнээн их хортой зүйл ялгаруулж байгааг мэдэх үү, хүүхэд жирэмсэн эхэнд ямар их хортойг ойлгооч. гэр хорооллын сургуулийн багш хүүхдүүд эхний 2 цагт огт хичээлээ ойлгодоггүй дүйнгэ байдалтай гэж ярьж байна Цахилгааны чадлаа нэмэгдүүлээд гэрийг нь дулаалах, цахилгаан халаагуураар халаах ажлаа хийгээчээ.
Нэргүй 2024-11-29 66.181.179.183
Хүүк, Донк, Шүдэнз, төлгө хомунист нарыг гэр бүлээр нь шахмал түлш түлдэг гэрт амьдарч үзүүлмээр бна… 33 хүн үхлээ. АРД ТҮмний Шалган Хянах Газар байнуулья…
Бид 2024-11-29 122.201.31.162
Сайжруулсан нэртэй муутгасан түлшийг чинь солиод өгье.
Зочин 2024-11-29 66.181.176.171
дахиад юун зуух вэ ядаж хамгийн их түлш түлдэг 30н айлыг орон сууцанд оруул тэгвэл үр дүнтэй ингэж мөнгө идсээр байхуу арай арай хулгайч нар цавчаагаа л бодож бна
Зочин 2024-11-29 66.181.184.200
Зуухаа болиочээ малуудаа. Өөосдийнхөө бизнесийг л цэцэглүүлээд бх юм. Ямар ч үр дүн бхгүй бна ш тээ.
Зочин 2024-11-29 139.5.217.147
Өмнө нь зуух солиод үр дүнд хүрээгүй туршлана бидэнд бий
зочин 2024-11-29 66.181.184.159
Түүхий нүүрс түлэх ухралт шүү мод нүүрс дутуу шатсан үед яндан хааваал угаартдаг 2019 оноос өмнө гэр хороололд амьдардагхүмүүсээс нүүрс үнэртдэг байсан ,,,
Нэргүй 2024-11-29 103.212.118.233
Зуух сольж мөнгө угаахаар түлшээ соль
Алтан 2024-11-29 59.153.112.107
Хамгийн сайн шийдэл гал түлэхгүй байх. 1 бүс яндангүй, 2 бүс нүүрсгүй, 3 бүс шахмал түлштэй гээд эхний удаад болно. цаашид хотын бүсэд галгүй, яндангүй гээд шийдэхэд болно. яваандаа хотоос гадагш гэр хорооллоо газар өгөөд нүүлгэе. Адаглаад тэтгэврийн хөгшдийг хотоос гаргая. Би байртай ч цэвэр агаарт гарч амьдармаар байна. Дарга нарыг эхний ээлжид хотоос гаргая.
Зочин 2024-11-29 66.181.182.62
Шахмал түлшийг бусад орнуудад шингэн шил хольж барьцалдуулдаг. Манайд цардуул суурьтай буюу шууд хэлэхэд сүрэл хольж хийдэг Энэтхэг шиг сүрэлээ шатааж байна гэсэн үг. Улаанбаатарт шингэн шилний үйлдвэр ажиллаж л байна.Жонш боловсруулахад хэрэглэж байна. Хятадууд хольж болоод байхад бид тоохгүй ЦАВЧАА шүү дээ. Шахмал түлшний найрлагаа сольж үзэх хэрэгтэй Солонгос Хятадад дундаа нүхтэй цилиндр түлшээ зуух гэхгүй доор нь юм тавиад шууд ил шатаадаг.
Нэргүй 2024-11-29 103.212.117.224
зуух солих бизнeс с ичмээр ,хэдэн он бэ хаана явна аа
Нэргүй 2024-11-29 59.153.112.186
одоо наад яндан зуухаа болиочэээ ичиж үхмээр юм. коксоо нийлүүл шахмал түлшээ зайлуул
Зочин 2024-11-29 59.153.87.54
цахилгааны үнэ нэмээд байвал яндангийн тоо буурахгүй шүү
Зочин 2024-11-29 172.56.106.171
Наана чинь ажил хийе гэсэн хүн байгаа юм уу ? Нэг юм ярихаар л мөнгө нэхээд идэх гудрахаа л бодоод байдаг
Нэргүй 2024-11-29 202.9.40.87
Байнгал авилгал хулгааа цавчаа хиисээр энэ иргэд ядуурч дууслааа нам дагасан гоё ярьсан шуналт бузрууд
Нэргүй 2024-11-29 76.68.83.100
carbon monoxide detector
Нэргүй 2024-11-29 76.68.83.100
70000 төгрөгний гээд "CARBON MONOOXID DETECTOR" Амазоноор дүүрэн байна, Өшөө хямдч олдоношдээ айлууд гэртээ аваxад.
Нэргүй 2024-11-29 202.9.47.24
Зуух тараах нь л дээ. Ноү шүү хулгайчууд аа.
Нэргүй 2024-11-29 76.68.83.100
За за дутуу шатаагаад (СО- ялгарч байxад) өрxөө бүтээвэл ямарч ориг мод түлээнд ч xэн xүнгүй угаартана шүү дээ, xарин шаталт дууссан эсэxийг нь мэдэрдэг хямд жижиг xэмжигч л тус болно. Битгий мөнгө идэx гээд бай, зууx нүүрс солиx бол зүгээр л мөнгө идэx санаа заль !!!!!
Зочир 2024-11-29 153.170.67.8
Аргал ч бай, мод ч бай угаартанашдээ, хувь хүн өрөө амиа сайн бодох хэрэгтэй, хамгааоах өчнөөн арга байгаашдээ
Нэргүй 2024-11-29 59.153.115.164
Хотонд нь няддлаад дуусгах нь дээ МАНжууд
зочин 2024-11-29 59.153.112.232
19, 20 онд салхи ихтэй байсан, коксжсон нүүрс шахмал түлш хэрэглэж байсан, айлууд нүүрс биш цахилгаан ашиглаж байсан, шахмал түлш утаа харагдахгүй ч маш хортой байсан
Иргэн 2024-11-29 139.5.216.160
СОЛОНГОСООС ТҮЛШНИЙ ТЕХНОЛОГИ ХУДАЛДАЖ АВААД ТУРШААД ҮЗЭЭЧ
Нэргүй 2024-11-29 66.181.160.85
галаа түлж үхэж байвал хохь чинь биз арчаагүй юмнууд
Нэргүй 2024-11-29 59.153.112.227
Зуух сайжруулна гэж олон жил ярьж мөнгө идлээ дээ энэ МАН. Одоо бас ярьсаар л байна.
Нэргүй 2024-11-29 202.9.40.92
Зуух солиод нэмэргүй. Харин атомын цахилгаан станцаа барьж дуусгавал цахилгаанаар бүх айл өрх гэрээ дулаацуулах болно. Яндан байсан цагт утаа байсаар байх болно. Орон сууц бол утаанаас салах гол гарц юм. Үүнийг манай дарга нар ойлгодоггүй бололтой. Намайг ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайдаар томилох юм бол би та нарыг утаанаас хөнгөхөн салгах болно. Гэтэл иргэд нь нам нам гэж тэнэгтсээр байх юм. Өөрсдийнх нь нам яаж ч буруу зүйл хийж байсан дэмжсээр л байх юм. Ухаанд нь ухна ишиг үхчихсэн юм шигэ
Мөнх 2024-11-29 66.181.183.163
Дотоодын үйлдвэрийн Целлойд дүүргэгчтэй барьцалдуулагч шахмал түлшинд ашигладаг болсон гэж ярьжээ. Дугуй, пивор сав шатаахад ямар үнэр гардаг билээ. Энэ чинь л хүмүүсийг хордуулж алаад бгаа юм бна шүү дээ. Иргэдээс бүрдсэг тусгай хэсэг гаргаж шахмал түлшийг шалгах хэрэгтэй. Хүрэлсүх, нямбаатар та наоын эхнэр, үр хүүхэд бүгд бидэнтэй адил утаагаао амьсгалж бгаа гэдгийг ойлго.
Нэргүй 2024-11-29 66.181.161.9
Харин энэ үг л их хэцүү байгаа юм даа. Цоллойд ашигладаг гээд
Нэргүй 2024-11-29 59.153.112.180
Ene yum uzeegui g*** sumyabazartaigaa tsug zailchaagui yumu?
Нэргүй 2024-11-29 139.5.217.45
Утаа бол хуучнаасаа их, хортой болсон гэж ярих юм. Ер нь сайжруулсан түлшийг үйлдвэрлэж байгаа технологи, үйл ажиллагаанд шалгалт оруулах хэрэгтэй, мөн БНСУ-аас туршлага судлах хэрэгтэй. тэднийх сайжруулсан тулшээр утаанаас салсан гэдэг
Нэргүй 2024-11-29 139.5.219.133
өнөөдөр гэхэд утаагүй байхад нэг хачин өмхий ч юм шиг хүхэр ч юм шир үнэр үнээитэж байсан ер нь нэг тийм хачин үнэр үнэртдэг болсон
зочин 2024-11-29 66.181.160.118
Урьд нь түүхий нүүрсэнд угаартаж үхэжж байсан тохиолдол бий юу ?..Яг ижил нөхцөлд ,сайжруулсан түлш , түүхий нүүрс хоёрийн алинд нь хүн хурдан хордох вэ ?.. туршилт энээ тэрээ юм байдаг болов уу ?,
MGL 2024-11-29 106.166.63.124
SAIJRUULSAN TULSH GESEN NOVSHIIN KHOROO BOLIOCHEEE HENII BIZNES YUM BE HEDEN HUNII AMIAR TOGLOKH GEED BGAA SDU VE
zochin 2024-11-29 202.9.40.38
Иргэд зөвлөмж заааварчилгааны дагуу галлаж нүүрсээ зөв горимын дагуу түлэхгүй бол сайжруулсан, түүхий нүүрс байтугай ямарч галлагаанд хүн угаартана шүү дээ.. Иргэд минь өөрөө өөрсдийнхөө төлөө анхаархах хэрэгтэй. Улс төрчид маань санамсаргүй эндэгдлээр улс төрийн хонжоо олох гээд л үргэлж шоу хийж байна.
зочин 2024-11-29 192.82.64.167
Гэр байшимнд угаарын хий нэмэгдэхээр мэдрээд дохио өгч хорт утааг автоматааргадагш сордог гэр бүлийн гишүүдэд нь утсаар дохио өгдөг төхөөрөмж хийсэн шүү барилгажуулж дуустал хэрэглэх боломжтой даан ч хотын удирдлага ойшоохгүй юм даа
Нэргүй 2024-11-29 66.181.180.130
төсөл дууссан биз дээ. одоо хүрэн нүүрсээ түлэх. хүк хэд хэд цазын ял авахаар боллоо.
Нэргүй 2024-11-29 66.181.180.130
төсөл дууссан биз дээ. одоо хүрэн нүүрсээ түлэх. хүк хэд хэд цазын ял авахаар болоо.
Нэргүй 2024-11-29 66.181.180.130
төсөл дууссан чиз дээ. одоо хүрэн нүүрсээ түлэх. хүк хэд хэд цазын ял авахаар болоо.
Нэргүй 2024-11-29 202.131.234.123
нөгөө ХЭҮК чимээгүй эмэгтэй гишүүд чимээгүй.