Гучин жилийн өмнө монголчуудад өмссөн хувцаснаас өөр хувийн өмч гэж байсангүй. Тэгвэл 30 жилийн хугацаанд Монголын ДНБ /2024 оны хагас жилийн байдлаар/ 37.4 их наяд төгрөгт хүрч, монгол хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ 5875 ам.доллар давлаа.
Гэхдээ эдийн засгийн энэхүү тэлэлт гучин гэр бүл, 300 мянган хүний “халаасанд” шингэсэн. Үүний нотолгоо гэвэл Улаанбаатарын төв цэг Сүхбаатарын талбайгаас урагшаа болон хойшоо хоёр өөр нийгэм бий болсон явдал. Энэ хоёр өөр нийгмийн дунд оршдог дундаж давхарга Монголд дундарсаар байгаа нь улс төрийн ёс суртахуун, эдийн засгийн хөгжилд таагүй үр дагавартай.
Аливаа улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бүрдүүлэгч, хөдөлгөгч хүч нь дундаж давхаргынхан. Дундаж давхарга том байх тусмаа нийгэмд сөрөг үзэгдлүүд багасдаг. Тэд төрийн авлига, хулгайд хяналт тавьж, хэнээс ч айлгүй хариуцлага нэхэж чадна.
Нэг талаас нь төрийн хавтгайрсан халамж, нөгөө талаас нь улс төр-бизнесийн том бүлэглэлүүдийн хулгай, луйвар дундаж давхаргыг дундруулсаар байгаа хоёр гол шалтгаан нь болжээ. ҮСХ-ны тайланд дурдсанаар төрөөс халамж хүртэгсдийн тоо давхардсан байдлаар 2.5 саяд хүрсэн бол Монголын топ зуун компани татварын нийт орлогыг 49 хувийг, ДНБ-ий 88 хувийг бүрдүүлдэг. Тоо худлаа хэлдэггүй гэдэг. Эдгээр статистик тоонууд Монгол дундаж давхарага халамж, луйварт идэгдээд бүрэн дуусч буйн илрэл.
МАН өнгөрсөн дөрвөн жилд чинээлэг дундаж давхрагыг 80 хувьд хүргэх том амбицаа зарласан. Атал нийт хүн амын тоо нь 3.5 сая, гурван хүн тутмын нэг нь ядуу гэвэл Ардын нам амалсан ажлаа хийсэнгүй гэсэн үг.
Төрийн халамж, бодлого шийдвэрээс илүү үндэсний гэх тодотголтой том бизнес эрхлэгчид дундаж давхаргыг боомилж, боломжийг нь булаадаг. Үндэсний баячууд гэдэг нь Х.Баттулга, Д.Баясгалан, Ж.Оджаргал, Д.Эрдэнэбилэг, Ц.Баатарсайхан, Л.Чинбат гэх мэт төрийн тендер, төсвийн мөнгөөр угжуулдаг улстөр- бизнесийн бүлэглэл. Ганзагын наймаачнаас долларын тэрбумтан болсон Женко.Баттулгын бизнесийн түүх тэр чигтээ хулгай, луйвар. ЖДҮ, Хөгжлийн банк, төмөр замын луйвар, нүүрсний хулгайн дуулианаас Женко.Баттулга юу гэж дутах билээ. “Шинэ Яармаг” төслийн нэрээр Хөгжлийн банкнаас 195.8 мянган ам.долларын зээл авсан Ц.Ууганбаяр нь Женко.Баттулгын цүнх баригчдын нэг. Ц.Ууганбаярын авсан зээл жинхэнэ хэрэгтээ Женко.Баттулгын халаасанд орсон хэрэг. Цонжинболдог, Шинэ сум, Майдар хот гэхчилэн “бүтээн байгуулалт” нэрээр мөнгө угааж гаршсан. “Бодь”-ийн Д.Баясгалантай оффтейк гэрээ байгуулж, “Эрдэнэс Тавантолгой”-н мөнгөөр гараа угаасан нь факт. Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон түмэн цэргийн хоолонд зориулж, “Талх чихэр” компанийн үйлдвэрлэсэн нэг ширхэг “Атар” талхыг 20 мянгаар нийлүүлсэн гэдэг.
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас өнгөрсөн хугацаад нийт 1697 аж, ахуй нэгж, 2496 иргэн, 91 төрийн бус байгууллага, 184 төрийн байгууллага нийт 207 тэрбум төгрөгийн зээл авснаас 80 гаруй хувь буюу 169 тэрбум нь төлөгдөөгүй болохыг Засгийн газрын “5ш” ажиллагааны үеэр зарлаж байсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн ах Х.Баттуулын хүү Б.Оргилбат нь “Милл хаус” ХХК-иараа 2022 онд 4.9 тэрбумын зээл авснаас 3.9 тэрбум төгрөгийг нь төлөөгүй.
Авааль эхнэр Ц.Энхтуяа нь “Нью ариг ус” ХХК-даа 2015 онд 729 сая төгрөгийн зээлийг ХААДС-аас авсан ч 533 сая төгрөгийг үлдэгдэлтэй, мөн л “Милл хаус” компанидаа ЖДҮХС-ээс хоёр тэрбум төгрөгийн зээл авсан ч төлсөн эсэх нь тодорхойгүй.
“Бодь” компанийн Д.Баясгалангийн хувьд Гашуунсухайтын төмөр зам, Бөөрөлжүүтийн цахилгаан станц зэрэг томоохон мега төслийг гардан гүйцэтгэж байгаа. Хамгийн сүүлд хавдрын эмнэлгийн зураг төслийг гурван тэрбумаар хийхээр шалгарсан байдаг.
Тэгвэл Ц.Баатарсайхан гэж Монголын бүх салбарыг базсан, төрийн тендер, төсвийн мөнгийг их, бага гэж голдоггүй түүдэг бизнес эрхлэгч байна. Ямар мундаг капиталист өрхийн орлогыг булааж ууц чанаж, бууз зарах хэмжээний доошоо “өлөнтөх” билээ дээ.
Өөрөө Хөгжлийн банкнаас 226 тэрбумыг гурван хувийн хүүтэй мөнгө /226 тэрбум/ зээлнэ. Өрөөлд болохоор 36-43 хувийн хүүтэй зээлийг “Таван богд финанс”-аараа дамжуулан олгоно. Ийм “өлсөхийн өлөн” нь дарагдаагүй, шударга бус үндэсний бизнесменүүд Монголд цөөнгүй. Тэдний нэг нь “Гацуурт”-ын Л.Чинбат. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2012 онд авсан 57 сая 353 мянган төгрөгийн зээлээ төлөөгүй гэх баримт ил болсон.
Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайд байхдаа Л.Чинбат олон тэрбумын өртэй болохыг зарлаж байсан удаатай.
Улаанбаатарын утаагаар хөлжсөн хүмүүсийн нэг нь Ж.Оджаргал. “Утаагүй зуух” төслөөр “Эм Си Эс” цагтаа чамгүй ашиг хийсэн. Жижиг, дундчуудын аягатай хоолыг булаадаг үндэсний баячуудын тоонд зүй ёсоор багтана. ”АПУ”-гийн П.Батсайхан гэхэд л найман нэрийн дэлгүүр ажиллуулж амиа тэжээдэг байсан олон жижиг, дундчуудын зах зээлийг булаачихсан. “Сахал” Д.Эрдэнэбилэг цагтаа Монголын банк санхүүг нь эдийн засагтай, эдийн засгийг нь хууль шүүхтэй нь базчихсан байсан ш тээ.
Монголын топ гэх 100 аж ахуйн нэгжүүд хаана хамгийн хямд хүүтэй, төсвийн, төрийн мөнгө байна түүнээс хамгийн түрүүнд хүртэнэ. Харамсалтай нь, тэд урт хугацаантай, бага хүүтэй мөнгөө банк бусаараа дамжуулан жижиг, дунд бизнесийнхэнд 36-43 хувийн хүүтэй зээл өгнө. 36-43 хүүтэй зээл авсан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өрнөөс өрний хооронд амьдардаг, өргөжиж тэлэх ямар ч боломжгүй.
Гэх мэтчилэн харвал Монголд капиталист гэж байхгүй. Баялаг бүтээнэ гэдэг нь Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаярын “мөнгө хийдэг”-ээс шаал өөр юм байдаг. Баялаг бүтээнэ гэдэг үндсэндээ түүх бүтээнэ гэсэн үг.
Аливаа улсын үндэсний хөрөнгөтнүүд, эдийн засгийн локомотивууд нь жижиг, дунд үйлдвэрлэлээ чирж, тулж, дэмжиж бизнесийн түүхээ бүтээдэг болохоос манай “өлөн” бизнесийнхэн шиг бүхнийг хамж, бүгдийг булааж, тонож хөлждөггүй юм аа?!
Иргэн 4 цагийн өмнө 202.126.91.148
Хулгай хийж худлаа ярьж капиталист болдоггүй байхөө
Нэргүй 11 цагийн өмнө 202.21.107.20
манай капиталистууд чинь худалдаачнаасаа салаагүй байгаа, тендерчид шд. Юун Солонгос, Япон. Үйлдвэрлэгчид болтлоо болоогүй бна даа.
Нэргүй 2024-11-29 202.70.43.34
Гурвалжингийн гүүр орчимд дахь бүх Аж ахуйн нэгжүүд, Хүнд Хөнгөн Аж Үйлдвэрүүдээ бүгдийн хотосс гаргаа. Нийслэл дотроо Аж Үйлдвэр Хөгжүүлдэг Улс орон гэж хааа байна. Байгаль Орчин, Иргэдийн Аюулгүй Амьдрах ОРчин гэд олон зүйлсийн хууль , стандарт ЗӨРЧИГДӨЖ байна. Мөн Улсын Хамаг Ачаа нь Нийслэлдээ буудаг ч байх шиг , Аль нэг Аймгаа сонгоод Төмөр замдаа түшиглээд Боомт*оо хөгжүүлмээр юм
Монгол Бизнис ээ гэж 2024-11-29 202.70.43.34
Монгол Компаниуд, Монгол Бизнисүүд Хөгжлийнхөө дөнгөж эхэн үедээ л явнадоо хөөрхий. Ердөө 30-аад жил , Бизнис Хувийн салбарт бүх юм ЭХЛЭЛ төдий. Дурын Монгол компанид ажиллалаа гэхэд Дотоод үйл ажиллагаа, Менежмент, Чадвахи, Соёл нтр нь Солонгосын нэг жижгэвтэр пүүс компаний хаана нь ч хүрэхгүй. Монголын бүх компаниуд Солонгосын пүүс компаниуд шиг болж байж л жинхэнэ Хувийн Хэвшил болно.
Нэргүй 2024-11-29 66.181.179.183
Эд нарын Хөрөнгийг Хураах хэрэгтэй…. Дандаа Хулгайч Дээрэмчид ….
Эмээ зочин 2024-11-29 122.201.31.239
Толгойтой арга зальтай хүмүүс баяжсан
Уншигч үзэгч сонсогч эмээ 2024-11-29 122.201.31.239
30 гэр бүл 300 хүн гэж үнэн байх шүү
Уншигч үзэгч сонсогч эмээ 2024-11-29 122.201.31.239
Монголд хөрөнгөтэй хөрөнгөтэй хүн байхгүй юм уу
зочин 2024-11-29 202.126.89.189
хулгай ч баатарууд
Нэргүй 2024-11-29 59.153.112.186
СҮ хулгайчаа мартчихаа юу
Зочин 2024-11-29 103.212.162.44
За энэ хүмүүс том том төслүүдийг гүйцэтгэж болохгүй юм бн. Халамжаар голдуу амь зогоодог ажил бараг хийдэггүй та нар мэтийн дундаж дуракуудад энэ том ажлуудыг өгчихье, ерөөсөө! Та нар чадах уу, барах уу, амжих уу?
Зочин 2024-11-29 103.212.119.251
Монголчуудыг тэнэг бараг бичиг үсэг мэдэхгүй гэж басамжлан доромжилж байна. Дундаж давхрагын захын сэхээтэнд боломжийг нь өгөөд хар. Тэд та нар шиг өлөн шуналгүй шудрага аль аль талаа боддог хүмүүжилтэй хүмүүс байдаг юм.
Нэргүй 2024-11-29 103.168.34.22
Макынхаа боссуудаа бас хасцан байнаа хха
showman 2024-11-29 76.220.53.62
улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ордыг хувьдаа авч баяжсан Нямтайшир, Гарамжав 2 яагаад бхгүй бгаан
Нэргүй 2024-11-29 202.9.47.24
Сайн нийтлэл болжээ.
Нэргүй 2024-11-29 202.9.46.91
тамхи ширхэглэж зарах л эдэнд дутуу байгаа. Монголын судсан дээр суусан цус сорогч шумуулнууд. Бидэнд бал түүж ирдэг ажилчин зөгийнүүд л хэрэгтэй эд нар бол биш.
Нэргүй 2024-11-29 66.181.189.149
Казакуудыг муулаад байдаг монголчууд Казахстан улс шиг буруу талдаа хүрдтэй машинуудыг оруулж ирэхийг хориглож чадахгүй, аймхай байна. Сингапур улсын хөгжлийн замыг судлаад байдаг монголчууд машины татварыг нэмж чадахгүй, аймхай байна. Ер нь бол Монголчууд Япончуудыг дорд үздэг мөртлөө ямар нүүрээрээ япончуудын хуучин машинуудыг унаад байна вэ?
d 2024-11-29 66.181.186.120
Гуцаа, зоригтой Казахстандаа очиж амьдар
Нэргүй 2024-11-29 66.181.180.128
ха ха өлөн нь арилаагүй цайрсан луйварчид юм биш үү. эзэнгүй төр засагтай Монгол улсад л даам болохоос өөр улсад бол аль хэдийн цааз
Нэргүй 2024-11-29 103.57.95.14
ард түмнийг шулагчид….
Нэргүй 2024-11-29 62.195.45.93
“Horvoo chi minii zovlond tsadah boloogui yu” gedeg shig News. mn nii ene eliiregchiin turhiralt, ugaadasaas tarhia saajitlaa dolooh heseg bulegchuud baisaar l baihiim. Kkk
Нэргүй 2024-11-29 76.68.83.100
Одоо нийгмийн xувьсгалийн тоxироо бүрджээ, машиний татвар шиг татварыг нь нэмээд дунд давxрагдаа xуваарилаач
Нэргүй 2024-11-29 66.181.179.102
Үүнийг бичсэн Нямсүрэн гэрийн хоточ нохойг зэрлэг чонотой хольж зуураад нэг сүрэг болгоод базчихжээ!!! Жишээ нь, Оджаргалыг Женко-той яаж зэрэгцүүлэх вэ дээ??!! Манайхан оросыг шүүмжлэхийн тулд "Хоёр хөрш" гэж муу хятадыг заавал жийрэглэдэг хульчгар араншингийн нэгэн адил!!! Баатарсүрэн ч Женко-ийн түвшинд доошоо орох хүн биш!!! Тэр байтугай АПУ ч Женко-г голно!!! Харин Баясгалан бол Женко-ийн өрөөсөн дугуй, тэхдээ юм хийж чаддаг дугуй!!
Нэргүй 2024-11-29 66.181.190.82
66.181.179.102-ямар аймшгийн алдаатай бичдэг хог вэ, ер нь уншиж чаддаг уу , ямарч байсан худал үнэн уншдаг бололтой-харин тийм болохоор юу уншсанаа ойлгодоггүй
Иргэн 2024-11-29 66.181.184.65
ҮНЭН ҮГ ТЭРСЛҮҮ БОЛОХЫГ ҮЗДЭЛ ЮМ БАЙНА
Нэргүй 2024-11-29 92.63.205.175
amazing. яг үнэн, аймаар өлөн юу ч үлдээхгүй гэж зүтгэхээс түүх бүтээх гэж ойлгох ч үгүй
Нэргүй 2024-11-29 188.162.254.55
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!
Нэргүй 2024-11-29 202.9.47.63
Үнэн л сэдэв байна. Санасандаа хүрэх арга нь зөв байхгүй бол түүхийн үнэнд гүйцэгдэж, үйлийн үр эзнээ олдог юм даа.
Нэргүй 2024-11-29 202.9.40.92
Х.Баттулгыг АН-ынхан л гаргаж ирсэн. Хамтдаа албан тушаалыг хувааж авсан. Тэд сонгуулиар түүний төлөө бүгд саналаа өгч Ерөнхийлөгч болгосон. Өргөн цагирагийг АН олонх байхдаа баталцгаасан. Одоо Х.Баттулга ганцаараа буруу үйлдэл хийсэн юм шиг бичих нь дэндүү ёс зүйгүй үйлдэл юм.Түүнтэй харицлага ярих гэж байгаа юм бол АН-ынхантай бас давхар хариуцлаг тооцох ёстой.
Нэргүй 2024-11-29 202.9.40.92
Эрдэнэтийн 49 хувийг Элбэгдорж, Эрдэнэбилэг нар хэзээ ч монгол авч ирээгүй. Ан-ын зарим хүмүүс тэгэж гэнэн хүмүүсийн тархийг угааж ирсэн. Оросын тал Монголын талд эхэлж заавал санал болгох журамтай. Гэтэл АН засгийн эрх барьж байхдаа Оросын талас ирсэн саналыг хүлээж аваад луйвар хийж Сайханбилэгээр " 49 хувиас монголын засгийн газар татгалзаж байна" гэсэн хариуг өгүүлж улмаар өөрсдөө худалдаж авах саналаа хэлснээр өөрсдийн өмчлөлд авах шахсан. Үүнийг Энхболд тэргүүтэй шударга хүмүүс зогсоосон.
Нэргүй 2024-11-29 66.181.184.84
Сахал Эрдэнэбилэг нь арай капиталист тал руу гаа юм шиг бгаан. Эрдэнэт үйлдвэрийн талыг нь монголдоо чирээд ирсэн.
Зочин 2024-11-29 172.56.165.236
Монголд баялаг бүтээх эсвэл бүтээсэн капиталист 1 ш байхгүй харин авилгалын арчаагүй хулгайч нар гэж айсан,шаналж зовсон гэмт хэрэгтнүүд байгаа…цаг нь ирж ард түмэн шүүх биз
Нэргүй 2024-11-29 59.153.112.190
uhaanaaraa byjsan neg ch hyn alga dandaa uls turuur holbogdoj deerem tonuul hiisen turiin terbumtanuud bna
Нэргүй 2024-11-29 202.126.88.175
C
зочин 2024-11-29 59.153.114.84
даварч байнаа.дарах хүн алга!?
Нэргүй 2024-11-29 202.131.234.123
хөрөнгөтэй хүн байхгүй хулгайч бэлэн юмаар хүүдэгнэгчид байна.
зочин 2024-11-29 202.21.103.139
Тэрсэлсэн юм алга, чин үнэнийг бичиж
Зочин 2024-11-29 66.181.188.104
Хулгайчдын арми !!!
Гаххх 2024-11-29 66.181.184.219
ХҮЗҮҮДОРЖ.Н ХУВИЙН ӨМЧ NEWS.mn ЭНЭ СЭДВЭЭР ЖЕНКОГ БАЛБАЖ БГАА ЦАРАЙ БИШҮҮ ОДЖАРГАЛ САХАЛ 5Н БОГДЫН АЛТАНЗАГАСНЫ ЭМГЭНҮҮД.Н БУЗАР БУЛАЙ БОЛ ДАЛАЙ ЦААШААА ШДЭЭ УГ НЬ.
зочин 2024-11-29 66.181.160.118
Сахал Эрдэнэ билэг гээч нь л жинхэнэ овсгоотой капталист даа ..Ямарч байсан Оросуудаас Эрдэнэтийг салгаад л ирсэн хүн дээ …
Бусад нь бол тэр тухай зүүдлээчгүй л байсан даа
Бат инженер 2024-11-29 202.9.40.49
юм хийсэн мөнгөтэй болсон аж ахуйгаа хөгжүүлсэн хүнээ үзэн ядах сэтгэлгээг дэвэргээд байвал Монгол хөгжих үү. Харин Сү Батболд шиг буруу замаар гадныхантай нийлж монголыг хорлож болохгүй.
Зочин 2024-11-29 103.212.118.187
Ийм монополь байдлыг хулээн зовшоорч байгаа засгийн газар УИЯх г юуны омно шуумжлэх хэоэгтэй Юун толоо тор гэж байгаа билээ
Нэргүй 2024-11-29 59.153.112.206
БАТТУЛГА Ч ИХ ГАЙ ТАРЬЖ МОНГОЛ УЛСЫН ХОГЖЛИЙГ ИХ БООМИЛСОН ТЭР ТАРЬСАН ГАЙ НЬ ОЛОН ЖИЛ МОНГОЛЧУУДАД ДАРАМТ БОЛЖ УРГЭЛЖИЛСЭЭР Л БАЙГА МОНГОЛД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ДЭЭРЭМЧИН ДУР ЗОРГООРОО ЧОЛООТЭЦ ААШИЛДАГИЙГ БАТТУЛГА ХАРУУЛСААР Л БАЙГАА
Нэргүй 2024-11-29 66.181.190.121
Ed nar ulsturchdiig hudaldan avch mongoliin baylgiig gadaadad zuuj bgaa hulgaichud, ednii munguur huduldug huuheldeinuud bol ulsturchid. Enkhbayr batshugar oyun erdene amaraa Bugd adilhan luivarchid hulgaichid
Нэргүй 2024-11-29 103.212.162.43
млнголын топ хулгайч луйварчин авилгачид
өвгөн эрдэмтэн 2024-11-29 103.57.93.231
IT IS TRUE
Нэргүй 2024-11-29 103.168.34.66
үнэн л сэдэв хөндөж..