Тэрслүү үг: Монголд капиталист “байхгүй”!

Тэрслүү үг: Монголд капиталист “байхгүй”!

Тэрслүү үг: Монголд капиталист “байхгүй”!

Гучин жилийн өмнө монголчуудад өмссөн хувцаснаас өөр хувийн өмч гэж байсангүй. Тэгвэл 30 жилийн хугацаанд Монголын ДНБ /2024 оны хагас жилийн байдлаар/ 37.4 их наяд төгрөгт хүрч, монгол хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ 5875 ам.доллар давлаа.

Гэхдээ эдийн засгийн энэхүү тэлэлт гучин гэр бүл, 300 мянган хүний  “халаасанд” шингэсэн.  Үүний нотолгоо гэвэл Улаанбаатарын төв цэг Сүхбаатарын талбайгаас урагшаа болон хойшоо хоёр өөр нийгэм бий болсон явдал.  Энэ хоёр өөр нийгмийн дунд оршдог дундаж давхарга Монголд дундарсаар байгаа нь улс төрийн ёс суртахуун, эдийн засгийн хөгжилд таагүй үр дагавартай.

Аливаа улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бүрдүүлэгч, хөдөлгөгч хүч нь дундаж давхаргынхан. Дундаж давхарга том байх тусмаа нийгэмд сөрөг үзэгдлүүд багасдаг. Тэд төрийн авлига, хулгайд хяналт тавьж, хэнээс ч айлгүй хариуцлага нэхэж чадна.

Нэг талаас нь төрийн хавтгайрсан халамж, нөгөө талаас нь улс төр-бизнесийн том бүлэглэлүүдийн хулгай, луйвар дундаж давхаргыг дундруулсаар байгаа хоёр гол шалтгаан нь болжээ.  ҮСХ-ны тайланд дурдсанаар төрөөс халамж хүртэгсдийн тоо давхардсан байдлаар 2.5 саяд хүрсэн бол Монголын топ зуун компани татварын нийт орлогыг 49 хувийг, ДНБ-ий 88 хувийг бүрдүүлдэг. Тоо худлаа хэлдэггүй гэдэг. Эдгээр статистик тоонууд Монгол дундаж давхарага халамж, луйварт идэгдээд бүрэн дуусч буйн илрэл.

МАН өнгөрсөн дөрвөн жилд чинээлэг дундаж давхрагыг 80 хувьд хүргэх том амбицаа зарласан. Атал нийт хүн амын тоо нь 3.5 сая, гурван хүн тутмын нэг нь ядуу гэвэл  Ардын нам амалсан ажлаа хийсэнгүй гэсэн үг.

Төрийн халамж, бодлого шийдвэрээс илүү үндэсний гэх тодотголтой том бизнес эрхлэгчид дундаж давхаргыг боомилж, боломжийг нь булаадаг. Үндэсний баячууд гэдэг нь Х.Баттулга, Д.Баясгалан, Ж.Оджаргал, Д.Эрдэнэбилэг, Ц.Баатарсайхан, Л.Чинбат гэх мэт төрийн тендер, төсвийн мөнгөөр угжуулдаг улстөр- бизнесийн бүлэглэл. Ганзагын наймаачнаас долларын тэрбумтан болсон Женко.Баттулгын бизнесийн түүх тэр чигтээ хулгай, луйвар. ЖДҮ, Хөгжлийн банк, төмөр замын луйвар, нүүрсний хулгайн дуулианаас Женко.Баттулга юу гэж дутах билээ. “Шинэ Яармаг” төслийн нэрээр Хөгжлийн банкнаас 195.8 мянган ам.долларын зээл авсан Ц.Ууганбаяр нь Женко.Баттулгын цүнх баригчдын нэг.  Ц.Ууганбаярын авсан зээл жинхэнэ хэрэгтээ Женко.Баттулгын халаасанд орсон хэрэг. Цонжинболдог, Шинэ сум, Майдар хот гэхчилэн “бүтээн байгуулалт” нэрээр мөнгө угааж гаршсан. “Бодь”-ийн Д.Баясгалантай оффтейк гэрээ байгуулж, “Эрдэнэс Тавантолгой”-н мөнгөөр гараа угаасан нь факт.  Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон түмэн цэргийн хоолонд зориулж, “Талх чихэр” компанийн үйлдвэрлэсэн нэг ширхэг “Атар” талхыг 20 мянгаар нийлүүлсэн гэдэг.

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас өнгөрсөн хугацаад нийт 1697 аж, ахуй нэгж, 2496 иргэн, 91 төрийн бус байгууллага, 184 төрийн байгууллага нийт 207 тэрбум төгрөгийн зээл авснаас 80 гаруй хувь буюу 169 тэрбум нь төлөгдөөгүй болохыг Засгийн газрын “5ш” ажиллагааны үеэр зарлаж байсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн ах Х.Баттуулын хүү Б.Оргилбат нь “Милл хаус” ХХК-иараа 2022 онд 4.9 тэрбумын зээл авснаас 3.9 тэрбум төгрөгийг нь төлөөгүй.

Авааль эхнэр Ц.Энхтуяа нь “Нью ариг ус” ХХК-даа 2015 онд 729 сая төгрөгийн зээлийг ХААДС-аас авсан ч 533 сая төгрөгийг үлдэгдэлтэй, мөн л “Милл хаус” компанидаа ЖДҮХС-ээс хоёр тэрбум төгрөгийн зээл авсан ч төлсөн эсэх нь тодорхойгүй.

“Бодь” компанийн Д.Баясгалангийн хувьд Гашуунсухайтын төмөр зам, Бөөрөлжүүтийн цахилгаан станц зэрэг томоохон мега төслийг гардан гүйцэтгэж байгаа. Хамгийн сүүлд хавдрын эмнэлгийн зураг төслийг гурван тэрбумаар хийхээр шалгарсан байдаг.

Тэгвэл Ц.Баатарсайхан гэж Монголын бүх салбарыг базсан, төрийн тендер, төсвийн мөнгийг их, бага гэж голдоггүй түүдэг бизнес эрхлэгч байна. Ямар мундаг капиталист өрхийн орлогыг булааж ууц чанаж, бууз зарах хэмжээний доошоо “өлөнтөх” билээ дээ.

Өөрөө Хөгжлийн банкнаас 226 тэрбумыг гурван хувийн хүүтэй  мөнгө /226 тэрбум/ зээлнэ. Өрөөлд болохоор 36-43 хувийн хүүтэй зээлийг “Таван богд финанс”-аараа дамжуулан олгоно. Ийм “өлсөхийн өлөн” нь дарагдаагүй, шударга бус үндэсний бизнесменүүд Монголд цөөнгүй. Тэдний нэг нь “Гацуурт”-ын Л.Чинбат. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2012 онд  авсан 57 сая 353 мянган төгрөгийн зээлээ төлөөгүй гэх баримт ил болсон.

Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайд байхдаа Л.Чинбат олон тэрбумын өртэй болохыг зарлаж байсан удаатай.

Улаанбаатарын утаагаар хөлжсөн хүмүүсийн нэг нь Ж.Оджаргал. “Утаагүй зуух” төслөөр “Эм Си Эс” цагтаа чамгүй ашиг хийсэн. Жижиг, дундчуудын аягатай хоолыг булаадаг үндэсний баячуудын тоонд зүй ёсоор багтана. ”АПУ”-гийн П.Батсайхан гэхэд л найман нэрийн дэлгүүр ажиллуулж амиа тэжээдэг байсан олон жижиг, дундчуудын зах зээлийг булаачихсан. “Сахал” Д.Эрдэнэбилэг цагтаа Монголын банк санхүүг нь эдийн засагтай, эдийн засгийг нь хууль шүүхтэй нь базчихсан байсан ш тээ.

Монголын топ гэх 100 аж ахуйн нэгжүүд хаана хамгийн хямд хүүтэй, төсвийн, төрийн мөнгө байна түүнээс хамгийн түрүүнд хүртэнэ. Харамсалтай нь, тэд урт хугацаантай, бага хүүтэй мөнгөө банк бусаараа дамжуулан жижиг, дунд бизнесийнхэнд 36-43 хувийн хүүтэй зээл өгнө. 36-43 хүүтэй зээл авсан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өрнөөс өрний хооронд амьдардаг, өргөжиж тэлэх ямар ч боломжгүй.

Гэх мэтчилэн харвал Монголд капиталист гэж байхгүй. Баялаг бүтээнэ гэдэг нь Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаярын “мөнгө хийдэг”-ээс шаал өөр юм байдаг. Баялаг бүтээнэ гэдэг үндсэндээ түүх бүтээнэ гэсэн үг.

Аливаа улсын үндэсний хөрөнгөтнүүд, эдийн засгийн локомотивууд нь жижиг, дунд үйлдвэрлэлээ чирж, тулж, дэмжиж бизнесийн түүхээ бүтээдэг болохоос манай “өлөн” бизнесийнхэн шиг бүхнийг хамж, бүгдийг булааж, тонож хөлждөггүй юм аа?!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бат инженер 22 минутын өмнө 202.9.40.49

юм хийсэн мөнгөтэй болсон аж ахуйгаа хөгжүүлсэн хүнээ үзэн ядах сэтгэлгээг дэвэргээд байвал Монгол хөгжих үү. Харин Сү Батболд шиг буруу замаар гадныхантай нийлж монголыг хорлож болохгүй.

Avatar

Зочин 1 цагийн өмнө 103.212.118.187

Ийм монополь байдлыг хулээн зовшоорч байгаа засгийн газар УИЯх г юуны омно шуумжлэх хэоэгтэй Юун толоо тор гэж байгаа билээ

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 59.153.112.206

БАТТУЛГА Ч ИХ ГАЙ ТАРЬЖ МОНГОЛ УЛСЫН ХОГЖЛИЙГ ИХ БООМИЛСОН ТЭР ТАРЬСАН ГАЙ НЬ ОЛОН ЖИЛ МОНГОЛЧУУДАД ДАРАМТ БОЛЖ УРГЭЛЖИЛСЭЭР Л БАЙГА МОНГОЛД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ДЭЭРЭМЧИН ДУР ЗОРГООРОО ЧОЛООТЭЦ ААШИЛДАГИЙГ БАТТУЛГА ХАРУУЛСААР Л БАЙГАА

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.190.121

Ed nar ulsturchdiig hudaldan avch mongoliin baylgiig gadaadad zuuj bgaa hulgaichud, ednii munguur huduldug huuheldeinuud bol ulsturchid. Enkhbayr batshugar oyun erdene amaraa Bugd adilhan luivarchid hulgaichid

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.162.43

млнголын топ хулгайч луйварчин авилгачид

Avatar

өвгөн эрдэмтэн 2 цагийн өмнө 103.57.93.231

IT IS TRUE

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.66

үнэн л сэдэв хөндөж..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж