НИТХ-аас Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох автомашинд олгох улсын дугаарыг хязгаарлах шийдвэр гаргасны дагуу энэ сарын 8-наас дугаар олголтыг зогсоосон. Үүнтэй холбогдуулан автомашины борлуулагчдын холбооноос НЗДТГ-т гааль дээр хүлээгдэж байгаа 37 мянган автомашиныг оруулж ирэх шаардлага тавьж, хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.
НЗДТГ-ын зүгээс “Гаалиар автомашин оруулж ирэхийг хориглоогүй, дугаар олгохдоо хэд хэдэн шаардлага л тавьж байгаа” гэсэн тайлбар өгч байгаа юм.
Харин ченжүүдийн холбооноос дээрх шийдвэрийг иргэдийн амжиргааг тасалдуулсан, улсад хуримтлагддаг татварыг бууруулсан хэмээн дахин эсэргүүцэл үзүүлж байгаа. Тодруулбал, ченжүүд хэвлэлд хандан “10 автомашин борлуулаад бид улсад 150 сая төгрөгийн татар төлдөг” гэсэн юм. Татвар, гаалийн байгууллагаас авсан мэдээллээр өнгөрсөн 2023 онд 3500 иргэн 33.800 тээврийн хэрэгсэл оруулж иржээ. Дээрх иргэдийн 1550 нь таваас дээш тооны тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай хилээр оруулж ирсэн иргэн буюу бидний нэрлэдгээр ченж ажээ.
Тэгвэл дээрх ченжүүдийн 456 нь оруулж ирсэн машинаа худалдан борлуулаад ном журмын дагуу ХХОАТ-аа төлсөн бол 1100 орчим нь татвараа төлөөгүй тухай гаалийн байгууллагын бүртгэлд тэмдэглэгдсэн байна.
Эдгээр 456 иргэн оруулж ирсэн машинуудаа гаалийн байгууллагад 227 тэрбумын үнэлгээтэй гэж мэдүүлж, түүнийхээ дагуу татвараа төлсөн байна. Зөвхөн 456 иргэний оруулж ирсэн машины гааль дээрх үнийн мэдүүлэг 227 тэрбум гэж үзвэл эдгээр 1100 иргэний оруулж ирсэн машины үнэлгээ багадаа 500 гаруй тэрбум төгрөг болж таарах нь.
Сонирхуулахад, дээрх 456 иргэний нэг нь зөвхөн тухайн ондоо 900 ширхэг автомашин оруулж ирж, худалдан борлуулжээ.
Нэргүй 19 минутын өмнө 202.9.40.165
Нам төрд хулгайгаар шигдсн хулгайч манж х***а хог шааруудыг зайл2л нам төр-иыг цэврлээ.Өлөн арилддгүй хулгайч л******д.
Нэргүй 23 минутын өмнө 59.153.114.214
mongold chenjuud geed uursdiiguu business hiij bn geed bodjihson huvalzuud duurjhsen hed dahin nugaljihsan sdaaaaa tegeed geeh yadarsan zovj bgaa dur isgeneee bur iimerhuu chenj nertei garuudiig business gehhgui ar tald zaaval hen ve gedeg todtgoliin ugj baih heregtei sain avto hudaldaanii chenj geh met jisheen tuuniigee neeh business geed bodjhson duraakuud
Зочин 43 минутын өмнө 103.80.211.111
Татвар төлөхгүйгээр Гаалиас машинаа авч болдог юмуу? Гэртээ хувьдаа хэрэглэх гэрийн тавилга оруулж ирээд дэлгүүрт зарагдаж байгаа зах зээлийн үнээр тооцож, татвар төлж авсан шүүдээ. Арай ч дээ. Бас модон уу зандан уу нотол гээд зүгээр л үртэсээр хийсэн шахмал хавтангаар хийсэн тавилга дээр нь дэлгүүрт заргадаж байгаа үнэ гээд ёстой гайхалтай.
Шудрага 51 минутын өмнө 203.17.23.197
Мах, машин, вальют, арьс шир , түүхий эд , ноос ноолуур, орон сууц, сүү, ногоо, түлээ нүүрс, баримт бичиг бүрдүүлэгч зэрэг янз бүрийн ченжүүд дундаас нь ашиг олдог хувалзууд, тэд бол бусдыг шимэгчилж амьдардаг ченжүүд. Тэднээс болж жирийн иргэд хохирч шулуулдаг. Тэд бол бүх бараа таваарийн үнийг өсгөж улсын эдийн засагт хохирол учруулж байгаа гэмт хэрэгтнүүд. Ийм луйварчидыг бурхан цээрлүүлж үр удмаар нь устгах болно
Татвар төлөгч 1 цагийн өмнө 66.181.160.95
яаж татвар төлөхгүй оруулж ирэх вэ дээ.
төлөөд л авж байгаа. Цаанаасаа татвар нь бодогдоод ирдэг шүү ддэ
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.176.132
ойлгомжгүй байна. Гааль хэлж байгаа бол ХХОАТ биш гаалийн татвар болно. Гэхдээ гаалийн татвар төлөхгүй оруулж ирэх боломжгүйгэж бодож байна. ХХОАТ бол татварын албанаас л ногдуулж аюдаг татвар даа
Нэргүй 2 цагийн өмнө 139.5.216.69
ЧЭНЖ ХАЛТРУУД АШИГА АВДАГ
Нэргүй 2 цагийн өмнө 139.5.216.69
ЧЭНЖҮҮД СОНС ТА НАР ТАТВАР ТӨЛДӨГГҮИ ХУДАЛДАЖ АВСАН ИРГЭН БҮГДИИГ ТӨЛДӨГ
Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.155
HOHINE MUU BANDI NAR HUTSAJ BAIJ TATVRIIN OROND ORSN BUGDEES TATVAR AV TER IMPORTIN HEDEN COMPANI BAIGAA TED NAR BAS TATVARAAS BULTTDAG SHUUU
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.187.231
Худлаа мэдээлэл тавих юмаа гаалиар ирэхэд бух татвараа авдаг