Швейцарьт хиймэл оюун ухаант Есүсийг туршиж үзэв

Швейцарьт хиймэл оюун ухаант Есүсийг туршиж үзэв

Швейцарьт хиймэл оюун ухаант Есүсийг туршиж үзэв

Та өөрийн зовлон зүдгүүр, сэтгэл доторхоо хиймэл оюун ухаант Есүст хуваалцах уу? Швейцарь дахь католик сүмд хиймэл оюун ухаант Есүсийг хоёр сарын хугацаанд байршуулан туршжээ. Компьютерын дэлгэц дээрх Есүсээс хүмүүс итгэл үнэмшил, ёс суртахууны талаарх асуултууд асуухад сударт үндэслэн хариултууд санал болгож байжээ.

Хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд улам бүр өсөн нэмэгдэж буй хиймэл оюун ухааны ач холбогдлыг хүлээн зөвшөөрөх, энэ төрлийн төхөөрөмжид хүмүүс хэр зэрэг итгэх вэ гэдгийг судлах зорилгоор энэ туршилтыг хийсэн байна.

Хоёр сар үргэлжилсэн туршилтын үеэр сүмд ирсэн 900 орчим сүсэгтнээс нэрийг нь нууцлан сэтгэгдэл сонсчээ. Тэд хиймэл оюун ухаант Есүстэй харьцсаныхаа дараа сэтгэл нь хөдөлсөн, гүн бодолд автсан байдалтай гарч ирсэн байна. Мөн ашиглахад амар хялбар байсан гэжээ. Хиймэл оюун ухаант Есүстэй ярилцахдаа энгийн үед санваартантай ярилцдагтай адил сараалжин торны цаанаас харилцана. Ногоон гэрэл асахад үйлчлүүлэгч ярих бол улаан гэрэл нь хиймэл оюун ухаант Есүсийн ярих ээлж болсныг илтгэх юм.

Хиймэл оюун ухаант Есүсийг яриулахын тулд "OpenAI" платформын "GPT-4о" хувилбарыг ашиглажээ. Ажиглалтын явцад "GPT-4о" хувилбар маргаантай сэдвүүдэд ч үнэхээр сайн хариулт өгч байгаа нь тодорхой болсон байна. Хүмүүс ихэвчлэн жинхэнэ хайр, хойд нас, ганцаардал, дайн дажин, бурханы оршин тогтнол, ижил хүйстнүүдийн талаарх байр суурь зэрэг сэдвийг хөнджээ. Төслийн удирдагчийн хэлснээр хүмүүс уг төсөлд чин сэтгэлээсээ хандсан бөгөөд хошигнож, маазрах гэж оролдоогүй. Мөн хүмүүсийн ихэнх нь 40-70 насныхан байжээ.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 59 минутын өмнө 192.82.64.167

Ямар ч бурханыг хиймэл оюун ухаан орлож, мэргэч зурхайч шашин бөөч хүртэл хэрэггүй т е алсдаа бурхангүй болох байх оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж