"Татвар, торгуулиа төлөөгүй автомашинуудыг журамлана"

"Татвар, торгуулиа төлөөгүй автомашинуудыг журамлана"

"Татвар, торгуулиа төлөөгүй автомашинуудыг журамлана"

Татвар, торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авна гэдгээ Тээврийн цагдаагийн алба/ТЦА/-наас өмнө мэдэгдсэн. Тэгвэл энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулж, ТЦА-наас хяналт шалгалт хийж эхэлжээ. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Цагдаагийн байгууллага нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой төрлийн хяналт шалгалтыг нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар хийж байна.

Хяналт шалгалтын хүрээнд тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан байгаа эсэх, үзлэг оношилгоо, татвар, даатгал, зам ашигласны болон агаарын бохирдлын татвар төлсөн эсэх, олон торгуультай тээврийн хэрэгсэл байгаа эсэх дээр хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтыг нийслэл рүү орж, гарч байгаа долоон товчоон дээр зохион байгуулж байна. Зөрчил илэрсэн тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлэхгүй байх, түр саатуулах, хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэл журам байгаа. Жишээлбэл, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, албан журмын даатгал төлөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл дээр байдаг. Арванхоёрдугаар сарын 1-нээс эхлээд тухайн зөрчилтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 14 минутын өмнө 66.181.186.96

шууд ач.3 хонуулаад машиныг нь албадан худалдаад торгууль төлбөрөө ав. илүүг эзэнд өг.

Avatar

Мөнх 2 цагийн өмнө 66.181.183.163

Дандаа л ийм юм ярьж бдаг ш дээ. Тэгээд бас үр дүн нь харагддаггүй. 10 саяын торгууль нэг сард хуримтлагдах уу? Бодоол үз.

Avatar

И 2 цагийн өмнө 66.181.161.53

гудамж, байрны үүдээр 1р зам дээр хаясан, тавьсан машинуудыг бас журмал. Хугацаатай бичиг шилэнд нь наагаад л аваагүй бол дугаары нь тайлж хураа. Зам зогсоол биш ! Арай хэтэрлээ !!!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.165

Үмхий хулгайч манж хужаагуудыг нам төр-с далд оруул ард түмэнтй тэрслэсн лаларуудыг л***р болго.

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.179.22

ЗӨВ ШДЭЭ. АЛЬ ХЭДИЙН ИНГЭХ БАЙСИЙН. ЯДАЖ ТҮГЖРЭЛ БАГАСНА.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 192.82.64.153

зөв аль хэдийн л ийм байх байсан Монгол чинь хуультай ш дээ дарга нараа

Avatar

Зочин 2 цагийн өмнө 76.220.74.140

Энэ бол угаасаа байх ёстой асуудал шүү дээ. Амeрикад бол үүн шиг торгууль шийтгэлийг бол яс авна ш дээ. Бултах ямар ч аргагүй. Цагт нь төлөхгүй бол төлбөр нь ёстой 1 гэрлийн хурдаар нэмэгдэнэ дээ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 85.233.56.62

Зөв

Avatar

Зочин 3 цагийн өмнө 103.57.93.72

Маш зөв

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.168.82

тггжрэлтэй байгаа зам дээр хяналт шалгалт гээд зогсоогоод бөөн түгжрэл болгох нь дээ

Avatar

И 2 цагийн өмнө 66.181.161.53

нэг хэсэг тэгнэ л биз, тэвчье.

Avatar

иргэн 3 цагийн өмнө 202.9.46.172

ашгүй дээ . хотын гудамж эзгүйрэх юм байна.

Avatar

зочин 3 цагийн өмнө 66.181.183.152

Урьчилж ажилладаг нь зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж