Хятад: Хүний оролцоогүй ажилладаг анхны хиймэл дагуулаа хөөргөв

Хятад: Хүний оролцоогүй ажилладаг анхны хиймэл дагуулаа хөөргөв

Хятад: Хүний оролцоогүй ажилладаг анхны хиймэл дагуулаа хөөргөв

Хятад улс автомат навигацийн чадамжтай анхны хиймэл дагуулаа хөөргөлөө. Шанхайн сансрын нислэгийн технологийн академийн хөгжүүлсэн уг хиймэл дагуул нь дэлхийг ажиглах үйл явцыг шинэ түвшинд гаргана. "Siwei Gaojing-2 03", "Siwei Gaojing-2 04" хиймэл дагуулуудыг "Long March-2C" пуужинд суурилуулан арваннэгдүгээр сарын 25-нд Жиучиан хиймэл дагуулын төвөөс хөөргөв.

Газрын байнгын удирдлагад тулгуурлан маневр хийдэг ердийн хиймэл дагуулуудаас ялгаатай нь эдгээр шинэ хиймэл дагуул хүний оролцоогүйгээр тойрог замаа бие даан хадгалж, тохируулж чаддаг.

Ийм чадамжтай болгохын тулд синтетик диафрагмын радар зэрэг дэвшилтэт системийг ашиглажээ. Дэвшилтэт систем ашигласан тул "Siwei" хиймэл дагуулууд цаг агаарын бүхий л нөхцөлд өндөр нягтралтай радарын зураг авах боломжтой. Синтетик диафрагмын радарын технологи нь хиймэл дагуулд үүл, манан, харанхуйг нэвтлэх боломжийг олгодог. Энэ нь гамшгийн үед хариу арга хэмжээ авах, цэргийн тандалт хийх зэрэг өргөн хүрээний ач холбогдолтой.

Автомат ажиллагаатай байх нь хэд хэдэн давуу талтай. Энэ нь газрын байнгын хяналтыг багасгаж, үнэ цэнтэй нөөц, боловсон хүчнийг чөлөөлнө. Мөн хиймэл дагуулын хариу үйлдэл үзүүлэх чадварыг нэмэгдүүлж, үүрэг даалгаврын өөрчлөлт эсвэл гэнэтийн үйл явдлуудад хурдан дасан зохицох боломжийг олгодог.

"Siwei" хиймэл дагуулуудыг байгалийн нөөц, хотын аюулгүй байдал, онцгой байдлын менежмент, далай тэнгис зэрэг салбарт ашиглах юм. Тиймээс бүтээгчид зах зээлийн хэтийн төлөвт нь тун итгэлтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: INTERESTING ENGINEERING

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-29 103.57.95.219

Хөөрхий,,,,муу луна25,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж