Путин цөмийн хүчин чадалтай зэвсэг ашиглана гэж сүрдүүлэв

Путин цөмийн хүчин чадалтай зэвсэг ашиглана гэж сүрдүүлэв

Путин цөмийн хүчин чадалтай зэвсэг ашиглана гэж сүрдүүлэв

Украины эрчим хүчний дэд бүтэц рүү довтолсон Москвагийн дайралтын дараа ерөнхийлөгч Путин анхааруулга өгсөн байна. Тэрбээр хамгийн сүүлийн үеийн цөмийн хүчин чадалтай баллистик пуужинг Украины газар нутаг руу илгээнэ гэжээ.  Москвагийн цэргүүд Пүрэв гаригт Украины эрчим хүчний станцыг бөмбөгдсөний улмаас сая гаруй айл өрх цахилгаангүй болсон. Уг довтолгоо нь Украины эрчим хүчний цэгүүдэд халдсан 11 дэх удаагийн халдлага бөгөөд улс даяар цахилгаангүй болох эрсдэл нүүрлэж байна гэж Киев дэх Эрчим хүчний яам мэдэгдлээ. Казахстанд болж буй аюулгүй байдлын дээд хэмжээний хурлын үеэр Украины эрчим хүчний станцыг бөмбөгдөх болсон шалтгаанаа Путин тайлбарласан байна.

Энэ нь Оросын газар нутагт АНУ-ын "ATACMS" пуужинг ашиглан халдлага үйлдсэний хариу арга хэмжээ байсан бөгөөд дахин барууны зэвсгийг ашиглах юм бол Орешник дунд тусгалын баллистик пуужинг Украины төв рүү хөөргөх болно гэж анхааруулжээ.

Тэрбээр хэлэхдээ "Оросын нутаг дэвсгэрт барууны үйлдвэрлэсэн алсын тусгалтай пуужингаар цохилт өгөх юм бол бид хариу өгөх болно. Үүнд туршилтаар хөөргөж буй Орешникийг ч ашиглах боломжтой" гэсэн байна. Түүнчлэн, шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампийг магтаж, Москва болон Киевийн асуудалд оролцож байгаа барууны түншүүдийг зохицуулах шийдэл олох чадвартай, ухаалаг улс төрч гэж тодорхойлсон байна. Украины эрчим хүчний станцыг онилсон гэх мэдэгдлийг Путины хувьд хүлээн зөвшөөрөөгүй. Тэрбээр цэргийн байгууламж, батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн байгууламж болон тэдгээрийг дэмжих систем зэрэг 17 байг онилсон байсан гэжээ. Гэхдээ "Би олон удаа хэлсэнчлэн, манай талаас Америкийн ATACMS-ийг ашиглахад хариу үйлдэл үзүүлэх болно" гэж Путин удаа дараа мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт Орос олон байлдааны цэнэгт хошуу агуулсан Орешник баллистик пуужинг ашигласан нь Москвагийн баруунтай хийж буй маргааныг хурцатгах үйлдэл байсан гэж ажиглагчид үзэж байна.

Анх удаа тус улс цөмийн хүчин чадалтай зэвсэг ашигласан тул Украин дараагийн дайралтаа нарийн тооцоолж, аюулгүй байдлаа нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлага гарч байна. Оршеник пуужин нь агаарын довтолгооноос хамгаалах системийг тойрч гарах чадвартай бөгөөд хэд хэдэн цэнэгт хошууг суурилуулж өгвөл цөмийн зэвсэгтэй дүйцэхүйц хүчтэй цохилт өгдөг гэж Путин мэдэгдсэн байдаг.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-29 202.126.91.132

Орешник пуужин ид хурдаа авсан үедээ секундэд 3.3 км нисэх чадвартай үүнийг амдан устгах боломж одоогоор НАТО болон баруунд байхгүй л дээ. Тиймээс энэ пуужинг харвахаас 30 минутын өмнө Америкт анхааруулсан нь энэ юм.

Avatar

Нэргүй 2024-11-29 155.138.130.8

Дэлхийн ядуу гуйлгачин хойд Солонгосоос гуйлга гуйдаг улс дайнд ялах уу?

Avatar

Нэргүй 2024-11-29 103.57.93.55

Украйнд цемийн з****г егчих тэгвэл дайн дууслаа Цемийн зэвсгийг нь хуурч авчихаад дээрэлхээд байдаг утгагуй

Avatar

Нэргүй 2024-11-29 66.181.186.82

Бөгспутин хэдхэн бандер устгана гээд л 3 жилийн өмнө гуцаад байсан,,,,яасан,,,,одоо бүр цөмийн пуужингаар украиныг устгана болцон шаажийнээ,, эргүүтцэн дебыль орк юмдаа,,,,

Avatar

Нэргүй 2024-11-29 202.21.107.24

УКРАЙНЫГ ГАЗАРТАЙ ТЭГШЛЭЭД ДУУСГААЧЭЭЭ…

Avatar

Нэргүй 2024-11-29 103.212.118.71

Украины ард түмэн чамд муу зүйл огт хийгээгүй шүү үхэр минь?

Avatar

зочин 2024-11-29 66.181.184.159

Зеленский эх орон газар нутаггүй цагаач гаралтай барууны тавиул ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугцаа дууссан одоо шинэ ерөнхийлөгч сонгож асуудпыг бодит байдпаар шийдэж уугуул орос үндэстэнд үе дамжин суурьшин амьдарч байгаа газар нутгийг өгч дайн дуусгах хэрэгтэй

Avatar

иргэн 2024-11-29 66.181.188.237

Путины ,,,,,Зөв_ алийн болгон Доромжлуулж хавчигдаж, Хоригт орж явах ёстой гэж ,,,,,,одоо Алалцаад л дуусах хэрэгтэй,

Avatar

Нэргүй 2024-11-29 103.57.95.219

Бөгспутин уу,,,,,,

Avatar

Нэргүй 2024-11-29 202.9.46.84

Make Russia small again

Avatar

Нэргүй 2024-11-29 185.241.208.202

Үхсэн ацаараа пуужиндах вэ юу ч чадахгүй гуйлгачингууд болсоншдээ яг одоо хойд солонгосд гуйлга гуйгаад яву байхад даа

Avatar

зочин 2024-11-29 66.181.160.118

Орос Украйнаа пуужиндаад л , Украйн Оросоо пуужиндаад л …Заа одоо яая гэхэв …Пуужиндалцмаар байгаа бол дураараал болцгоохоосдоо ….Ер нь Славянууд дүнкүү гарууд юм байна

Avatar

Дүнгүү гэдэг үнэн юм 2024-11-29 14.1.81.145

тэд нэгдэх ёстой ахандүүс ингэж бие биенээ тэр дотор залуучаад нар танканд шатааж болохгүй

Avatar

Нэргүй 2024-11-29 76.68.83.100

Оросуудийг багаxан газар нутагтай нь Оросод өгөөд төвийг саxиад з****г батлан xамгаалаxад зараx мөнгөө xүн ардынxаа амьдралд зар, тааваараа амьдар гэж л Украйнуудад Путин xэлээд байгаа биз дээ. Гэтэл xүний з****г гуйж авч xүнрүү илгээгээд л өөрсдөө толгойгоо дарж гүйгээд л ямар утга байнаа хм

Avatar

Нэргүй 2024-11-29 103.212.118.71

Чиний Орос ах чинь өнгөрсөн 70 жилд чамайг энэ дэлхийн хамгийн хулчгар, аймхай залхуу амьтан болгон хүмүүжүүлж дээ.? тэ

Avatar

Нэргүй 2024-11-29 139.5.218.105

Чинийхээр тусдаа гарсан дүүгээ надад юм өг гээд , нутаглаж байгаа газраасаа тасдаж өг гээд л чи надаас дээгүүр амьдарч болохгүй шүү энэ тэр гээд л дээрэлхэх ёстой болж байна уу Яахлаараа ???? Чи байсан бол ах чинь гэрт чинь орж ирээд зодож нүдээд авгай хүүхдийг чинь алааад байвал өөрийнхөө амийг бодоод юу байгаагаа өгөх юм байна, тийм үү ????

Avatar

Нэргүй 2024-11-29 76.68.83.100

Тэр тоггүй сая гэр бүл xэцүүеэ, энэ Зелинский гэж нэг сайxан алиалагч байнаа, xүн xэлж сануулсаар байтал

Avatar

Нэргүй 2024-11-29 103.57.93.212

ёоо ам нь чилдэггүй юм байхдаа, 2 жил цөмийн з****г гэж чалчих шив

Avatar

Нэргүй 2024-11-29 66.181.160.85

сүрдүүлээд байх юм байхгүй ээ өдөж байж хохь чинь болдог

Avatar

Zochin 2024-11-29 66.181.191.181

зөв алаи салбадай зеленский зөнөг байдан Английн хөгийн Борис жонсон нарт үзүүлээд өг

Avatar

Нэргүй 2024-11-29 66.181.176.205

жартгар чавганц үхэхдээ үхэр буугаа тавина гэнээ, монголчуудын зүйр цэцэн үг нь хүртэл яг л байх юм да

Avatar

Бат инженер 2024-11-29 202.9.40.49

Одоо Орост барууныхан тодорхой хариу өгөх цаг болсон. Орос үндэсний үндэсэрхэг үзэлд хязгаар байхгүй.

Avatar

Иргэн 2024-11-29 66.181.183.59

ккк нохой сүг минь шүтдэг баруун чинь дороо шээс алдажийнээ

Avatar

Зочин 2024-11-29 202.126.92.98

Украинд одоо алдах юм байхгүй амьд үлдэхийн төлөө алалцаад дуус

Avatar

Нэргүй 2024-11-29 66.181.160.91

Украйнд цөмийн з****г ашиглавал өөрсдөд нь яг тийм хариу баринаа гээд сануулчихсан байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж