Путин цөмийн хүчин чадалтай зэвсэг ашиглана гэж сүрдүүлэв

Путин цөмийн хүчин чадалтай зэвсэг ашиглана гэж сүрдүүлэв

Путин цөмийн хүчин чадалтай зэвсэг ашиглана гэж сүрдүүлэв

Украины эрчим хүчний дэд бүтэц рүү довтолсон Москвагийн дайралтын дараа ерөнхийлөгч Путин анхааруулга өгсөн байна. Тэрбээр хамгийн сүүлийн үеийн цөмийн хүчин чадалтай баллистик пуужинг Украины газар нутаг руу илгээнэ гэжээ.  Москвагийн цэргүүд Пүрэв гаригт Украины эрчим хүчний станцыг бөмбөгдсөний улмаас сая гаруй айл өрх цахилгаангүй болсон. Уг довтолгоо нь Украины эрчим хүчний цэгүүдэд халдсан 11 дэх удаагийн халдлага бөгөөд улс даяар цахилгаангүй болох эрсдэл нүүрлэж байна гэж Киев дэх Эрчим хүчний яам мэдэгдлээ. Казахстанд болж буй аюулгүй байдлын дээд хэмжээний хурлын үеэр Украины эрчим хүчний станцыг бөмбөгдөх болсон шалтгаанаа Путин тайлбарласан байна.

Энэ нь Оросын газар нутагт АНУ-ын "ATACMS" пуужинг ашиглан халдлага үйлдсэний хариу арга хэмжээ байсан бөгөөд дахин барууны зэвсгийг ашиглах юм бол Орешник дунд тусгалын баллистик пуужинг Украины төв рүү хөөргөх болно гэж анхааруулжээ.

Тэрбээр хэлэхдээ "Оросын нутаг дэвсгэрт барууны үйлдвэрлэсэн алсын тусгалтай пуужингаар цохилт өгөх юм бол бид хариу өгөх болно. Үүнд туршилтаар хөөргөж буй Орешникийг ч ашиглах боломжтой" гэсэн байна. Түүнчлэн, шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампийг магтаж, Москва болон Киевийн асуудалд оролцож байгаа барууны түншүүдийг зохицуулах шийдэл олох чадвартай, ухаалаг улс төрч гэж тодорхойлсон байна. Украины эрчим хүчний станцыг онилсон гэх мэдэгдлийг Путины хувьд хүлээн зөвшөөрөөгүй. Тэрбээр цэргийн байгууламж, батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн байгууламж болон тэдгээрийг дэмжих систем зэрэг 17 байг онилсон байсан гэжээ. Гэхдээ "Би олон удаа хэлсэнчлэн, манай талаас Америкийн ATACMS-ийг ашиглахад хариу үйлдэл үзүүлэх болно" гэж Путин удаа дараа мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт Орос олон байлдааны цэнэгт хошуу агуулсан Орешник баллистик пуужинг ашигласан нь Москвагийн баруунтай хийж буй маргааныг хурцатгах үйлдэл байсан гэж ажиглагчид үзэж байна.

Анх удаа тус улс цөмийн хүчин чадалтай зэвсэг ашигласан тул Украин дараагийн дайралтаа нарийн тооцоолж, аюулгүй байдлаа нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлага гарч байна. Оршеник пуужин нь агаарын довтолгооноос хамгаалах системийг тойрч гарах чадвартай бөгөөд хэд хэдэн цэнэгт хошууг суурилуулж өгвөл цөмийн зэвсэгтэй дүйцэхүйц хүчтэй цохилт өгдөг гэж Путин мэдэгдсэн байдаг.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 1 минутын өмнө 66.181.191.181

зөв алаи салбадай зеленский зөнөг байдан Английн хөгийн Борис жонсон нарт үзүүлээд өг

Avatar

Нэргүй 37 минутын өмнө 66.181.176.205

жартгар чавганц үхэхдээ үхэр буугаа тавина гэнээ, монголчуудын зүйр цэцэн үг нь хүртэл яг л байх юм да

Avatar

Бат инженер 59 минутын өмнө 202.9.40.49

Одоо Орост барууныхан тодорхой хариу өгөх цаг болсон. Орос үндэсний үндэсэрхэг үзэлд хязгаар байхгүй.

Avatar

Зочин 1 цагийн өмнө 202.126.92.98

Украинд одоо алдах юм байхгүй амьд үлдэхийн төлөө алалцаад дуус

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.160.91

Украйнд цөмийн з****г ашиглавал өөрсдөд нь яг тийм хариу баринаа гээд сануулчихсан байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж