Танилц: Ирэх сард Бөхийн өргөөнд болох барилдаанууд

Танилц: Ирэх сард Бөхийн өргөөнд болох барилдаанууд

Танилц: Ирэх сард Бөхийн өргөөнд болох барилдаанууд
Монголын үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард Монгол бөхийн өргөөнд болох барилдаануудыг хуваарийг танилцууллаа. Онцлоход, 1999 онд болж байсан жүдо болон чөлөөт бөх суурьтай тамирчдын халз барилдаан ирэх сарын 15-ны өдөр болох аж. Тухайн үедээ дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дархан аварга А.Сүхбат нараар ахлуулж байсан хоёр багийн барилдаан эвийн гэрээгээр буюу тэнцээгээр өндөрлөж байсан түүхтэй. Тэгвэл өнөө жил хэрхэн барилдах вэ?
  • Арванхоёрдугаар сарын 07-нд 13:00 цагаас Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Арванхоёрдугаар сарын 10-нд 13:00 цагаас Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Арванхоёрдугаар сарын 14-нд 11:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Арванхоёрдугаар сарын 15-нд 13:00 цагаас "Хийморь төсөл”-ийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх VS Чөлөөт бөхийн багийн үндэсний бөхийн халз барилдаан 25 жил” багийн барилдаан,
  • Арванхоёрдугаар сарын 21-нд 11:00 цагаас "Азтай залуус 12 сар” Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Арванхоёрдугаар сарын 29-нд 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-29 202.9.40.92

Монгол хүн байсан цагт бөхийн барилдаан байсаар л байх болно. Дургүй хүмүүс нь уран гимнастик балетаар хичээллэж болно. Монгол бөхийн барилдаан нь жудо, чөлөөт сумо бөхөөр барилдаж амжилт гаргах эх суурь нь юм. Архи ууж зодолдж хулгай, дээрэм, луйвар хийж байснаа дээр юмдаг. Эмэгтэйлэг эрчүүд бөхийн барилдааныг ойлгодоггүй бололтой

Avatar

Зочин 2024-11-29 66.181.176.138

Энэ чанаргүй олон барилдааныг цөөлмөөр, улиралд нэг л барилдаан байхад болно ш дээ, бусад үед нь бөхчүүд ажил хөдөлмөр хийж, улс нийгэмдээ нэмэр болмоор юм

Avatar

Нэргүй 2024-11-29 202.9.40.165

Утга учиргүй бөх барилддагиын болих хэрэгтй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж