“АССЕТ менежмент" компаниас хөрөнгө оруулалт татсан нь улсын эдийн засгийн хөгжлийн түүхэн алхам"

“АССЕТ менежмент" компаниас хөрөнгө оруулалт татсан нь улсын эдийн засгийн хөгжлийн түүхэн алхам"

“АССЕТ менежмент" компаниас хөрөнгө оруулалт татсан нь улсын эдийн засгийн хөгжлийн түүхэн алхам"

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын тогтвортой санхүүгийн форум” арга хэмжээ “Монгол Улс –Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвийн хүрээнд өнөөдөр /2024.11.28/ зохион байгууллаа. Тус форумд Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн гүйцэтгэх захирал О.Орхон “Ногоон санхүүгийн урсгалыг бэхжүүлэхэд хамтран ажиллах боломжууд” сэдэвт панел хэлэлцүүлгээр оролцов.

Ингэхдээ олон улсын зах зээлд амжилттай гаргасан анхны Ногоон болон Нийгмийн бондынхоо талаар онцолсон ба Европын хамгийн том "Ассет менежмент" компаниас хөрөнгө оруулалт татсан нь манай улсын эдийн засгийн хөгжлийн түүхэн алхам болсон тухай дурдсан юм. Мөн бондын зарцуулалт болоод үр өгөөж нь өндөр байх тохиолдолд Монгол Улс ахин олон улсаас босгох ногоон санхүүжилтийн хэмжээ нэмэгдэх бүрэн боломжийг нээж байгаа гэдгийг хэлж байлаа. Тэрээр тогтвортой санхүүжилтийг урагшлуулах, байгаль орчин, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төслүүдийг дэмжихийн зэрэгцээ харилцагчдыг ногоон санхүүгийн мэдлэг, мэдээллээр  хангах, энэ талаарх ойлголтыг дээшлүүлэх нь нэн тэргүүний асуудал гэсэн юм. Үүнээс гадна ногоон бондын зарцуулалтыг бодитой үр дүн гарахуйц байх ёстой талаар тайлбарлаж, олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн тус бондын зарцуулалт, хүртээмжийг нэмэгдүүлэхэд зохицуулагч байгууллагууд дэмжин ажиллах, таатай нөхцөлийг санал болгох, ногоон эх үүсвэрийн свопын зардлыг бууруулах шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн үеэр дурдаж байв.

Оролцогчид форумын үндсэн хэлэлцүүлгээр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөн ярилцсан юм. ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхоны хувьд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн буюу мод тарих санаачилгыг хөнгөлөлттэй ногоон зээл авсан харилцагч нарт мод тарих үүрэг өгөх маягаар хэрэгжүүлэх нь богино хугацаанд зорилтот үр дүнд хүрэх боломжтой гэсэн саналтай байв.

ХХБ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгод нэгдэж, Монгол Улсын хувийн хэвшлийн анхны тогтвортой санхүүжилтийн санаачилга болох "Climate 30+ Cанаачилга: Ногоон сэргэлт” хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд ХХБ Ногоон банк болох урт хугацааны стратеги зорилт тавин ажиллаж байна. Энэхүү стратегийн зорилгодоо хүрэхийн тулд цаашид ч гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг зорин ажиллах болно.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж