ТЦА: Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгсэл байна

ТЦА: Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгсэл байна

ТЦА: Татвараа төлөөгүй 408.684 тээврийн хэрэгсэл байна

Тээврийн цагдаагийн албанаас 2024 оны арванхоёрдугаар сарын 1-ээс буюу Ням гаригаас техникийн үзлэг, оношлогоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана гэв.

2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038  тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.

Тодруулбал, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм:

  • 3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;
  • 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.

Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.

Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-11-29 66.181.180.244

ТАТВАРаа нэмэхээр бүүр төлж чадахгүй болно доо

Avatar

Өорммирх 2024-11-29 202.9.40.129

Өлөн хулгайч нам төрд хулгайг-р шигдсн хулгайч манж х***а хог шааруудыг нам төр-с зайлуулж нам төрийг цэврлээ лаларуудыг л***р болго.

Avatar

Нэргүй 2024-11-29 202.9.40.129

Өлөн хулгайч нам төрд хулгайг-р шигдсн хулгайч манж х***а хог шааруудыг нам төр-с зайлуулж нам төрийг цэврлээ лаларуудыг л***р болго.

Avatar

Нэргүй 2024-11-29 203.17.23.197

Машиных нь дугаараар шууд журамла

Avatar

зочин 2024-11-29 103.168.34.21

Эд нарыг хөдөлгөөнд оруулахгүй байвал түгжрэл байхгүй л болно шүү дээ. Ийм амархан юмыг хийхгүй байгаа нь өөрөө асуудпал шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-11-29 124.158.109.143

За ашгүй бөглөрөх нь багасах бололтой. Төр засаг алцагнаад байлгүй хуулиа хэрэгжүүлнэ үү.

Avatar

Нэргүй 2024-11-29 192.82.64.153

одоо л хуулиа мөрдөх гэжийгаамуу

Avatar

Нэргүй 2024-11-29 202.9.40.178

Тодорхой хугацаа заагаад, түүнээс хойш төлөөгүй машинуудын дугаарыг хүчингүй болгож, зам дээр гаргахгүй болгох хэрэгтэй. Хүчингүй болсон дугааруудыг хиймэл оюун ухаанаар камераар хянаж болох уу? Судлах л асуудал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж