Пүүл бильярдын найман бөмбөгийн УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Пүүл бильярдын найман бөмбөгийн УАШТ болно

Монголын поккет бильярдын холбооноос энэ сарын 18, 19-ны өдрүүдэд пүүл бильярдын найман бөмбөгийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Спортын төв ордонд хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээний шагналын сан 1,5 сая төгрөг ажээ. Тэмцээний бүртгэл есдүгээр сарын 17-ныг дуустал III хорооллын Баялаг төв байрлах “Shine” бильярд клуб дээр үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99085609, 96003415 утсаар лавлана уу.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж