Баянхонгор аймагт галзуу чоно айлын хот руу дайрчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Баянхонгор аймагт галзуу чоно айлын хот руу дайрчээ

Баянхонгор аймагт галзуу чоно айлын хот руу дайрсан тохиолдол гарчээ. Өмнө нь тус аймгийн Баянлиг сумын 5 дугаар багийн нутагт гурван өрхийн таван тэмээнд галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн учир аймгийн Засаг дарга 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоон, энэ сарын 17-нд цуцлах байсан ч айлын хот руу галзуу чоно дайрсан тул хорио цээрийг дахин 14 хоногоор сунгасан байна. Тус газарт мал эмнэлгийнхэн хязгаарлалтын дэглэм тогтоон тандалт хийж байгаа бөгөөд галзуу чоно, таван ямааг устгаж, ойр орчмын 2040 малыг вакцинжуулжээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж