Дэлхийн банк: 2025 онд нүүрсний үнэ 13 хувиар буурах эрсдэл байна

Дэлхийн банк: 2025 онд нүүрсний үнэ 13 хувиар буурах эрсдэл байна

Дэлхийн банк: 2025 онд нүүрсний үнэ 13 хувиар буурах эрсдэл байна

Дэлхийн банкнаас өнөөдөр /2024.11.29/ Монгол Улсын эдийн засгийн энэ оны есөн сарын байдлаарх төлөв, ирэх онуудад ямар байх талаарх төсөөллийг танилцууллаа.


Дэлхийн банкны эдийн засагч Б.УНДРАЛ:

-Монгол Улсын хэмжээнд 2024 оны эхний хагаст хөдөлмөрийн зах зээл сэргэж, Covid-19-ийн өмнөх үеийн түвшинд хүрч сэргэсэн. Энэ утгаараа цалингийн орлого сайжирсан учраас өрхийн бодит орлогод сайнаар нөлөөлсөн. Өрхийн бодит хэрэглээг дэмжсэн бас нэг эерэг үзүүлэлт нь инфляци. Инфляци 2023 оны дундажтай харьцуулахад 2024 онд буурсан.

Инфляци доогуур түвшинд хадгалагдаад ирэхээр өрхийн олж байгаа орлогод эерэгээр нөлөөлнө. Үүнийгээ ч дагаад төв банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэрийг энэ онд гурван ч удаа гаргасан.

Импортоор авдаг шатахуун, хүнсний үнэ буурч орж ирсэн учраас инфляци буурсан. Дотоодод махнаас бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байсан.

Өрхийн бодит орлого хэрэглээг дэмжсэн нэг үзүүлэлт нь хэрэглээний зээл. 2023 оны дундаас эхлээд хэрэглээний зээл тогтмол өндөр түвшинд хадгалагдаж ирсэн. Эрсдэл багатай учраас банкууд цалин болоод тэтгэврийн зээл олгож ирсэн. Өрх, ААН-үүдийн хувьд хэрэглээгээ санхүүжүүлж байгаа орлогын эх үүсвэр болж ирсэн.

Бизнесийн зээл 2023 онд дорвитой өсөхгүй байсан бол 2024 онд өсч, хэрэглээний зээлтэй тэнцсэн.

Бизнесийн орчинд итгэл сэргэх, чанаргүй зээлийн хэмжээ буурч байгаа зэрэг нь банкуудаас бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын зориулалттай зээл олгосон. Эдийн засгийн агентууд буюу хувийн аж ахуй нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн буюу цаашлаад дотоод эрэлтийг дэмжсэн фактор болж байна.

Төрийн болон улсын байгууллагуудын хэрэглээ өндөр байсан. Уул уурхайтай холбоотой орлого, хувь хүн, ААН -үүдийн орлого өндөр байсан учраас 2024 оны эхний есөн сарын байдлаар төсөв ашигтай гарсан.  Импортыг өдөөгөөд байдаг эхний индикатор нь барааны тэнцэл.

Нүүрс, зэсээ экспортолсон хэвээр байгаа ч импортын зардал нэмэгдээд ирсэн учраас барааны тэнцэл муудаж, түүнийгээ дагаад урсгал тэнцэл муудаж, төлбөрийн тэнцлийн дарамт энэ жил эрчимжсэн дүр зурагтай байна.

Цаашдын нөхцөл байдлыг харвал, 2024 оны сүүлийн улиралд энэхүү хандлага хэвээр хадгалагдаад эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарах болов уу. Улмаар эдийн засгийн өсөлт 2025 онд эргэн сэргэж 6.5 хувь руу орно гэж үзэж байна. Үүнд нөлөөлж байгаа хоёр үзүүлэлт байгаа.

Нэг нь Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл рүү дорвитой орж, үйлдвэрлэлээ эрчимжүүлнэ,  зэсийн баяжмалын экспортоо нэмэгдүүлэх учраас эдийн засгийн өсөлтөд ч тэр,  төсвийн балансад ч тэр түүнийг дагасан аж ахуй нэгжид нөлөө үзүүлнэ.

Нөгөөх нь хөдөө аж ахуйн салбар. Энэ өвөл зуд нүүрлэхгүй бол хөдөө аж ахуйн салбар эргээд сэргэнэ.

Тэр нь ДНБ болон хөдөө аж ахуйн салбарын айл өрхүүдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлнэ.

Гадаад талдаа асуудал ямар байх вэ гээд харахаар дэлхийн эдийн засгийн өсөлт 2025, 2026 онд алгуур буурахаар байгаа. Тэр дундаа Хятадын эдийн засгийн өсөлт тогтмол буурахаар байна.

Энэ нь Монгол Улсын эдийн засгийн экспортын бараа бүтээгдэхүүний эрэлтэд нөлөөлөх, нөгөө талаасаа дэлхийн зах зээлийн гол түүхий эдийн үнэд нөлөө үзүүлэхээр байна. Бидний төсөөлснөөр 2025 онд нүүрсний үнийг 12-13 хувиар буруулах  төсөөлөл гарсан.

Гадаад орчин ийм байгаад дотоод орчинд эрэлт өндөр хэвээр байхаар инфляцийн дарамтыг нэмэгдүүлнэ, төсвийн алдагдалд хүргэнэ, импортоор дамжаад урсгал дансны алдагдлыг тэлнэ. 2026, 2027 онд уул уурхай тогтворжоод бусад салбар нөхөж орж ирэхээр эдийн засгийн өсөлт 6 орчим хувьд тогтворжих суурь төсөөллийг боловсруулаад байна.

Эдийн засаг уул уурхайгаа дагаад дотоод эрэлтээ дагаад өндөр өсөлттэй байна. 5.3 хувь гэдэг хангалттай өндөр өсөлт. гадаад орчин тодорхой бус нөхцөлд энэ өсөлтөө яаж хадгалах вэ гэдэг нь бодлогын гол сорилт байх болов уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-11-29 45.117.35.17

Төрийн толгойд гарсан хүмүүс ядаж мэдлэгээ дээшлүүлдэггүй юм байх даа, ичээсэй гэж боддог байлаа, тэгсэн чинь хулгай хийхийн тулд заль л хэрэгтэй байж, тархи угаахад болоо! Төрийн яам тамгын газрууд, төрийн өмчийн компаниуддаа бүтцийн өөрчлөлт хий, цомхон болгоо, татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг паразит шимэгч хорхойнууд байхаа болио, үргүй зардал ихтэй төсвөө болио гээд байхад зүтгээд байгаа нь луйвар биш юм уу? н**ш гэж…! 2025 оны эцэст ичихгүй юу гэж худлаа яриад сууж байх бол!

Avatar

zochin 2024-11-29 202.126.88.161

инфляци буурч байсан гэнэ үү, махнаас бусад хүнсний үнэ тогтвортой байсан ч гэх шиг. Юу ч гэхэв

Avatar

Нэргүй 2024-11-29 66.181.189.149

Монголын Барууны намынхан Монголын Олон улсын валютын сан, Дэлхийн Банк мөн АНУ-д төлөх өрийг хүчингүй болгооч! АНУ-тай их сайн харьцаатай гэгддэг мангарууд юу ч хийхгүй суугаад байх юм.

Avatar

Ашнүй 2024-11-29 202.9.46.142

сайн л биз дээ, хөрсөн дээрээ бууцгаа, ажил гололгүй хийцгээ, алийн болгон ман-ыг бараадаж хулгайных нь дусаалгыг долоож, амьдрах вэ, 34 жилээс 26-г нь тэр угаадсыг нь горьдож долоолоо.

Avatar

Нэргүй 2024-11-29 66.181.161.154

Сарын өмнөөс унаад эхэлчихсэн. Ирэх жил төсвийн хэт үрэлгэн байдал асар өндөр эрсдлийг дагуулна. Тэгэхээр төлөвлөсөн зардлыг даруйхан бууруул. Цалин тэтгэвэр нэмэх болон хөнгөлөлттэй зээл өгөхийг зогсоо.

Avatar

И 2024-11-29 66.181.161.53

9, 10 р сараас л дэлийн хэвлэлүүдээр 25 онд түүхий эдийн үнэ унана гээд л зарлаад байсан. Жирийн мань мэтийн иргэн мэдээд байхад манай төрийн мануухайнуудийн хийж байгаа 25 оны төсөв гэж баян АНУ -н л төсөв шахуу ???

Avatar

ХаХа 2024-11-29 66.181.183.141

тэгсэн ингэсэн ингэсэн тэгсэн гээд протокол ч буулгаж чадахаа байж ээ. Хэчнээн сайхан сайт байлаа одоо бол бүр шийт болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж