Австрийн гудамж талбай дахь жижиг мухлаг, явуулын цэгүүдэд зарагддаг амтлаг вена зайдсыг хүн бүр мэдэх байх. Хөнгөн зууш болгож, элдэв амтлагчгүй идэх боломжтой уг зайдас тус улсын соёлын өвийн нэг хэсэг болжээ. "Würstelstand" нь 1960-аад оноос хойш шарсан зайдас, хот-дог, хиам болон хачир зэргийг бэлтгэж, худалдаалсан уламжлалт түргэн хоолны жижиг мухлаг юм. Анх Австри-Унгарын эзэнт гүрний үед халагдсан цэргүүдэд хоол бэлтгэдэг байсан бөгөөд өдгөө томоохон бизнес болж, австричуудын идэх дуртай вена зайдсыг зардаг болжээ.
Тэгвэл Австрийн ЮНЕСКО-гийн комисс "Würstelstand"-ыг соёлын биет бус өв гэж үзэн, албан ёсны тамга тэмдгээр баталжээ.
Хүнсний бүтээгдэхүүн, мухлаг зэрэг нь соёлын биет бус өвд анх удаа бүртгэгдэж байгаа тохиолдол биш юм. Тухайлбал, Австрийн Вена хотын хамгийн алдартай кофег 2011 онд биет бус өвд бүртгэж байжээ. Мөн 2019 онд өвөрмөц байдлаа хадгалж чадсан дарсны мухлагийг соёлын өвд бүртгэж байсан. Венийн дуурийн театрын ард байрлах "Würstelstand"-аас тэр хавийн бүх хүн зайдас худалдан авч иддэг. Тэдний нэг Жозеф Битзингер хэлэхдээ "Зайдасны мухлагууд Венийн түүхийн нэгээхэн хэсэг юм. Анх савтай халуун усанд хэдхэн зайдас хийж зардаг байсан гэлцдэг.
Мөн вена зайдас морин тэрэгтэй үеэс ч өмнө нь оршиж байсан болохоор уламжлалт хүнсний бүтээгдэхүүн гэж хэлж болно" гэжээ.
Хамгийн олон жил зайдас борлуулсан нь "Würstelstand Leo" мухлаг аж. Уг мухлаг 1928 оноос хойш одоог хүртэл вена зайдас борлуулж байгаа бөгөөд 1969 онд суурин лангуу байрлуулах зөвшөөрөл олгодог болсны дараа олон салбартай болжээ. Хотын дарга Майкл Людвиг хэлэхдээ "ЮНЕСКО вена зайдсыг соёлын өв гэж үзсэн нь манай хотын уламжлал, зочломтгой занг хүндэтгэж буй явдал" гэжээ. Мөн "Уламжлагдсан өв болсноор вена зайдас энгийн нэг зайдас бус баяр баясгалан, соёлыг хослуулж, хүн бүрийн найрсаг харилцааг бий болгодог гэдгийг илтгэж байна" гэв. Вена хотын иргэдийн хувьд "Würstelstand" нь уламжлалт соёлыг дэлгэрүүлэгч төдийгүй бүх хүнийг нэгтгэх чадалтай мухлаг юм.
Нэргүй 2024-11-29 202.131.234.123
морин тэргээр
портер амжиргааны ажил хийдэг байлаа шүү дээ. их дэлгүүр хороолол зах дээр зогсоод ачаа зөөдөг байлаа. СБ талбай дээр ч морин тэрэгтэй байж л байдаг байлаа
Нэргүй 2024-11-29 95.99.118.211
Goyo