Зайдас зардаг мухлаг соёлын өвд бүртгэгджээ

Зайдас зардаг мухлаг соёлын өвд бүртгэгджээ

Зайдас зардаг мухлаг соёлын өвд бүртгэгджээ

Австрийн гудамж талбай дахь жижиг мухлаг, явуулын цэгүүдэд зарагддаг амтлаг вена зайдсыг хүн бүр мэдэх байх. Хөнгөн зууш болгож, элдэв амтлагчгүй идэх боломжтой уг зайдас тус улсын соёлын өвийн нэг хэсэг болжээ.  "Würstelstand" нь 1960-аад оноос хойш шарсан зайдас, хот-дог, хиам болон хачир зэргийг бэлтгэж, худалдаалсан уламжлалт түргэн хоолны жижиг мухлаг юм. Анх Австри-Унгарын эзэнт гүрний үед халагдсан цэргүүдэд хоол бэлтгэдэг байсан бөгөөд өдгөө томоохон бизнес болж, австричуудын идэх дуртай вена зайдсыг зардаг болжээ.

Тэгвэл Австрийн ЮНЕСКО-гийн комисс "Würstelstand"-ыг соёлын биет бус өв гэж үзэн, албан ёсны тамга тэмдгээр баталжээ.

Хүнсний бүтээгдэхүүн, мухлаг зэрэг нь соёлын биет бус өвд анх удаа бүртгэгдэж байгаа тохиолдол биш юм. Тухайлбал, Австрийн Вена хотын хамгийн алдартай кофег 2011 онд биет бус өвд бүртгэж байжээ. Мөн 2019 онд өвөрмөц байдлаа хадгалж чадсан дарсны мухлагийг соёлын өвд бүртгэж байсан. Венийн дуурийн театрын ард байрлах "Würstelstand"-аас тэр хавийн бүх хүн зайдас худалдан авч иддэг. Тэдний нэг Жозеф Битзингер хэлэхдээ "Зайдасны мухлагууд Венийн түүхийн нэгээхэн хэсэг юм. Анх савтай халуун усанд хэдхэн зайдас хийж зардаг байсан гэлцдэг.

Мөн вена зайдас морин тэрэгтэй үеэс ч өмнө нь оршиж байсан болохоор уламжлалт хүнсний бүтээгдэхүүн гэж хэлж болно" гэжээ.

Хамгийн олон жил зайдас борлуулсан нь "Würstelstand Leo" мухлаг аж. Уг мухлаг 1928 оноос хойш одоог хүртэл вена зайдас борлуулж байгаа бөгөөд 1969 онд суурин лангуу байрлуулах зөвшөөрөл олгодог болсны дараа олон салбартай болжээ.  Хотын дарга Майкл Людвиг хэлэхдээ "ЮНЕСКО вена зайдсыг соёлын өв гэж үзсэн нь манай хотын уламжлал, зочломтгой занг хүндэтгэж буй явдал" гэжээ. Мөн "Уламжлагдсан өв болсноор вена зайдас энгийн нэг зайдас бус баяр баясгалан, соёлыг хослуулж, хүн бүрийн найрсаг харилцааг бий болгодог гэдгийг илтгэж байна" гэв. Вена хотын иргэдийн хувьд "Würstelstand" нь уламжлалт соёлыг дэлгэрүүлэгч төдийгүй бүх хүнийг нэгтгэх чадалтай мухлаг юм.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж