Реппер Канье Уэст охидтойгоо хамтарсан "Bomb" буюу "Тэсрэх бөмбөг" нэртэй шинэ уран бүтээлээ цацлаа. Норт Уэст, Чикаго Уэст хоёрын хамтран бүтээлцсэн энэхүү дуу Лхагва гаригт "YouTube" платформд олны хүртээл болов.
Охид футуристик загварын машин унаад элсэн цөл дундуур гремлин гэх үлгэрийн амьтадтай уралдан давхиж буйгаар клип эхэлнэ. Түүнчлэн Норт Уэст японоор үглэж буй нь анхаарал татна. Харин Чикаго Уэст хөгжилдөх, далайн эрэг явах зэргийн тухай чөлөөт хэв маягаар дуулжээ. Харин Канье өөрөө клипэнд огт ороогүй байна. Тиймээс цахим орчинд зарим хүн уг клипийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэж таамаглаж байна.
Уг уран бүтээл нь Канье Уэстийн "Vultures 2" цомогт багтжээ. Канье Уэст инстаграмдаа эл уран бүтээлийг байршуулж охидоо дэмжсэн бол Ким Кардашиан одоогоор чимээгүй байна.
Холбоотой мэдээ