Korean Air компани Asiana Airline компанитай нэгдэхэд шаардлагатай Европын Холбооны өрсөлдөөний байгууллагаас тавьсан бүх болзлыг хангасан байна. Тодруулбал, Европын холбооны өрсөлдөөний байгууллагаас Пүрэв гаригт /2024.11.28/ хоёр компани нэгдэхэд шаардлагатай бүх урьдчилсан нөхцөл хангагдсан болохыг баталгаажуулан шалгалтаа дуусгасныг албан ёсоор зарлав.
2024 оны хоёрдугаар сард Европын Холбооны өрсөлдөөний байгууллагаас тавьсан болзол нь Европын чиглэлд давхцаж байгаа дөрвөн чиглэлд /Барселон, Франкфурт, Парис, Ром/ шинээр нэвтэрч байгаа агаарын тээврийн компанийн /Remedy Taker/ тогтвортой ажиллагааг хангах, Asiana Airline-ний карго тээврийн бизнесийг салгах гэсэн хоёр үндсэн шаардлага байсан юм. Korean Air компани энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зорчигч тээврийн чиглэлд T’way Air компанийг шинээр нэвтрэх компаниар сонгож, Европын дөрвөн чиглэлийн нислэгийг тогтвортой байлгахын тулд агаарын хөлөг, нислэгийн баг, засвар үйлчилгээ зэрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр болсон юм.
Мөн Asiana Airline-ний карго тээврийн бизнесийн худалдан авагч компаниар Air Incheon компани сонгогдлоо. Нэмж дурьдхад, БНСУ-ын Аж үйлдвэрийн банк Европын Холбооны өрсөлдөөний байгууллагаас зөвшөөрөл авхад дэмжиж ажиллажээ.
Korean Air компанийн Европын холбооны өрсөлдөөний байгууллагын эцсийн зөвшөөрлийг АНУ-ын Хууль зүйн яаманд хүргүүлсэн байна. Ингэснээр 2024 оны арванхоёрдугаар сард эцсийн хэлэлцээр дуусч хоёр компанийн нэгдэх үйл ажиллагаа дуусах юм.
Нэргүй 45 минутын өмнө 103.145.234.109
Олон улсын түвшний харилцаа ийм нарийн түвшинд яваггдаг.Манай хэдэн хөдөөний мангарууд Нарантуулын хэмжээний юм бодож ойлгодог.Хийгдэж байгаа бүх төсөлд үхэрлэж ханддаг