Найруулагч П.Золжаргалын хувьд 2008 онд Япон улсын “Обирин” хувийн их сургуулийн кино найруулагчийн ангид суралцах 100 мянган ам.долларын тэтгэлэгт тэнцэж, төгссөн. Тэрбээр "Баавгай болохсон" уран сайхны киноныхоо зохиолыг 2016-2017 оны өвлөөс бичиж эхэлсэн. Кино төслөө олон улсын залуу найруулагчдад зориулсан сангийн сургалтуудад оролцож ирсэн.
Хамгийн анх 2017 онд залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болохсон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлсэн.
Тэндээс би үнэ цэнэтэй түүх бичиж байна гэдгээ ойлгосон гэх үү. Мөн надад кино зохиолоо улам хөгжүүлэх тэтгэлэг олгож, тэнд франц продюсертэйгээ анх танилцсан байдаг. Франц улсын "Urban Sales" компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг хүн. Тэр цагаас хойш зургаан жилийн дараа бидний киноны ажил маань дуусч байна" гэдгийг хэлж байлаа.
Зочин 2024-11-29 202.126.90.239
6 сард хийх ажлыг 6 жилд хийдэг үнэн залхуу хог юмаа. Залхуу гэж шагнажээ. Ккк
Нэргүй 2024-11-29 103.57.95.157
Нэг кино хийх гэж их хугацаа, их ажил болдогийм бнаа. Монгол хүнд бас ийм тууштай чанар байдаг л юм бна шүү!
Баяр хүргэе,амжилт хүсье! МАН-ын дарга нар Соёлын Яам нтр дургүй байгаа гэл үү ?! Аргагүй л дээ, тэд үнэнд дургүй улс шүү дээ !