Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг өчигдрөөс /2024.11.28/эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 11 настай хүүхдүүдэд хийж эхэлсэн. Уг вакциныг 14 хоног буюу арванхоёрдугаар сарын 5-ныг хүртэл хийх юм байна.
Дархлаажуулалтад 2013 онд төрсөн 11 настай охид, хөвгүүд нэг тунгаар хамрагдах бөгөөд сургуульд суурилсан дархлаажуулалтаас хоцорсон тохиолдолд харьяа өрх, сумын эрүүл мэндийн төв дээр хийлгэж болно гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
Ерөнхий Боловсролын Сургууль болон өрх, сумын эрүүл мэндийн төвөөс вакцин хийх талаарх мэдээллийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт өгч, вакцин хийх өдрийг мэдэгдсэний дагуу хүүхдээ вакцин хийлгэх өдөр дулаан хувцаслаж, хоол, цайг нь сайн уулган, вакцин хийлгэсний дараа дааруулахгүй, хүйтэн юм уулгахгүй, тарьсан хэсэг газрыг хөндөж, цохиж, маажихгүй байхыг хүүхдүүддээ зөвлөж хэлээрэй. Мөн хүүхэд зүү тариур, тарилгаас айх тохиолдол байдаг учир хүүхэдтэйгээ ярилцан ойлгуулж тайвшруулаарай.
Дархлаажуулалтыг зохион байгуулах өдөр эмч хүүхдийн биед үзлэг хийж үнэлэн вакцинд хамруулан, вакцин хийлгэсний дараа ажиглалтын өрөөнд 15-30 минут хянана.
ХПВ-ийн халдварын эсрэг вакцин нь бусад вакцины адил вакцин хийсний дараа тарьсан хэсэг газар хөндүүрлэх, хавдах, улайх, загатнах, хөхрөх, халуурах, толгой эргэх, дотор муухайрах, суулгах, бөөлжих зэрэг зовиур илэрч болох бөгөөд энэ нь өөрөө аяндаа арилна. Эдгээр шинж тэмдэг илэрсэнээр хүний дархлааны систем ажиллаж дархлаа тогтож байгааг илтгэж байгаа юм. Өөр бусад ямар нэгэн шинж тэмдэг 3-аас дээш хоног илэрвэл харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид яаралтай хандана.
ystglgl 45 минутын өмнө 216.38.195.74
gadni
Нэргүй 1 цагийн өмнө 192.82.65.88
Ковидын вакцин тариулж хордоогүй нь хүүхдүүд. Одоо үлдснийг нь хордуулах үүрэг даалгавар авсан юм шиг л байх юм даа.
Нэргүй 1 цагийн өмнө 192.82.65.88
Ямар хэцүү юм бэ? Хаана хийсэн, яаж тээвэрлэж оруулж ирсэн, сөрөг нөлөө зэргийг нь тайлбарлал даа. Сөрөг нөлөөг нь мэдмээр байна ш дээ. Өдөр шөнөгүй ТВ-гээр вакцинаа хийлгээ гээд л ухуулаад байх юм. Миний охин сахуугийн вакцин хийлгэснээс хойш байнга маш ихээр хөлөрдөг болсон. Вакцин хийлгэснээс хойш 7 хоног өндөр халуурсан. Өрхийн эмч, вакцин хийсэн эмч нь бүгд арьсаа хамгаалж, ийм шинж тэмдэг байж болн гэсэн. Одоо 25 настай болсон ч маш их хөлөрсөн, байнга ядардаг хэвээрээ л явж байна.