Жүдочид Токиод хамтарсан бэлтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Жүдочид Токиод хамтарсан бэлтгэл хийж байна

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 27 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид бямба гаригт эх орноосоо мордсон билээ. Дэлхийн аваргад зодоглох манай эрэгтэй 16, эмэгтэй есөн тамирчин Токио хотын “Washington” зочид буудалд буусан бөгөөд өчигдрөөс эхлэн Токиогийн их сургуулийн зааланд бусад тамирчидтай хийх хамтарсан бэлтгэлээ эхлүүлжээ. Энэ сарын 9-13-ны хооронд үргэлжлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэйчүүдийн хүнд жингийн барилдаанаар эхлэх юм. Тодруулбал, дэлхийн аваргын эхний өдөр буюу 9-нд манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн +100 кг-д А.Давааням, Б.Сугаржаргал, -100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн, мөн эмэгтэйчүүдийн +78 кг-д Д.Цэрэнханд, -78 кг+-д П.Лхамдэгд нар зодоглоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж