МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал хуралдаж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгох сонгууль өчигдөр /2024.11.28/-нд болж өндөрлөлөө. Тус танхимын Ерөнхийлөгчийн төлөө МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од, “Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, “Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан,Эдийн засагч Б.Лакшми, Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх,“Комаг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Майдар нар нэр дэвшиж өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд байсан юм.

Нэр дэвшсэн 9 хүнээс Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий нар нэрээ татсан бол МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг хууль шүүхийн байгууллагаас 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаад байсан юм.

Нэр дэвшигчид тус бүртээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, аж ахуйн нэгжүүд нэр дэвшигчдээс асуулт асуусан. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн бие төлөөлөгчөөрөө дамжуулан видео бичлэгээр мөрийн хөтөлбөрөө танилцуулж, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар хийсэн байна.

Тиймээс ямартай ч үлдсэн 7 хүний дунд Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн өрнөж эхний санал хураалтаар "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од 37.3 хувь, Таванбогд групп"-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан 27 хувийн санал авсан. Улмаар нийт саналын эрхтэй гишүүдийн 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч гараагүй тул хамгийн их санал авсан хоёр хүний дунд дахин санал хураалт явуулсан аж.

Ингээд дахин санал хураалтад 512 гишүүн оролцсоноос Ц.Баатарсайхан 236 хүний санал буюу 46 хувь,  Л.Төр-Од 276 хүний санал авч 54 хувиар ялалт байгуулсан байна. Ингэснээр "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Л.ТӨР-ОД ГЭЖ ХЭН БЭ?

Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр Транспарэнси интернэшнл – Монгол ТББ-ын тэргүүнээс гадна МҮХАҮТ-д ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Түүний хувьд 2011-2011 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2012-2013 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Мөн хувийн хэвшилд ажилласан туршлагатай нэгэн. Тухайлбал, Хас банк, Монголын банкны холбоо,  М Банк, Ашид капитал ХХК, Монгол  даатгал ХХК-д ажиллаж байсан туршлагатай. Түүний бизнесийн салбар дахь ажлын туршлагаас хуваалцвал,

  • 2024 оны 10 дугаар сараас Цахим Байшин ХХК -д Гүйцэтгэх захирал
  • 2023 оны 7 дугаар сараас:  Монгол даатгал ХК (www.mongoldaatgal.mn) Гүйцэтгэх захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Зөвлөх
  • 2022-2023 он: М Банк, Ашид капитал ББСБ (www.m-bank.mn) ТУЗ-ын Нарийн бичгийн дарга, Хууль зүй, комплайнсийн захирал, Зөвлөх
  • 2019 оноос: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (www.mongolchamber.mn Ахлах зөвлөх, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2012-2022 он: Аръяамед эмнэлэг ХХК (www.aryamed.mn) Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
  • 2010 – 2012 он: Монголын банкны холбоо (www.mba.mn) Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга, Бодлого хөтөлбөр хариуцсан зөвлөх
  • 2009-2012 он: Монголын эдийн засгийн форум (www.meforum.mn) Ерөнхий захирал, Санхүүжилт хариуцсан зохицуулагч
  • 2005-2011 он: ХасБанк (www.xacbank.mn) Гүйцэтгэх дэд захирал, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Хууль зүй, хянан нийцүүлэх газрын захирал, Тамгын газрын захирал, Банкны зөвлөх бөгөөд Лондон дахь төлөөлөгч
  • 1998-2005 он: СИДАН ХЗХ Үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-29 185.17.14.179

Энэ Дүүрэн гэдэг нөхрийг сайн шалган, шоронд хатаах хэрэгтэй. Мөнгө идсэн том хэрэг хийсэн үндэслэлтэйгээр баривчлагдсан байна. Их зантай залуу бөгөөд талийгч аав 3.Түмэнжаргал нь Н.Энхбаярын бөгсийг долоогч, гэр бүлийн хувьд тогтворгүй, гадаадад (Франц-д) амьдарч байхдаа үргэлж архи уун, эхнэрээ дандаа дарамтлан зоддог байсныг олон хүн мэднэ. Энэ Дүүрэн эцэгтэйгээ адилхан ёс зүйгүй нөхөр байж таараа. Дүүрэнг сонговол Танхим өөдлөхгүй.

Avatar

зочин 2024-11-29 103.71.100.59

бас нэг жунгогоор дутаж гэнэ

Avatar

Нэргүй 2024-11-29 66.181.180.60

долоогч биз

Avatar

Нэргүй 2024-11-29 66.181.176.121

Ломбардчин гар л юм байна шүүдээ.

Avatar

Нэргүй 2024-11-29 202.21.118.125

өрсөлдөгчөө хорьж байгаад гараад ирдэг бяртай л нөхөр байна. нөгөө талдаа төрийхнөөр өөрийгөө гаргуулах боломжийг бүрдүүлсэн өөдгүй, ёс зүйгүй хүн байна

Avatar

Нэргүй 2024-11-29 66.181.160.85

цүнх баригч байна

Avatar

Нэргүй 2024-11-29 103.212.119.171

За нэг баялаг бүтээгч биш дарга нарын үгээр хөдөлдөг мөнгө хүүлэгч сэтгэлгээтэй нөхөр болж байгаа юм биз дээ. ЖДҮ гээд ядарсан монголд хэрэгтэй юмсыг ойлгохгүй том тэнгэрийн Америк, Европ ярьсан хүн гарах нь лав л монголын бизнест нэмэр болох болов уу

Avatar

Нэргүй 2024-11-29 103.10.22.15

За би өчигдөр хуралд нь суусан хүн байна. Хүмүүс эхэндээ Баатарсайханг сонгогдох байх гэж байсан ч асуулт хариултын үеэр Том компани байж хуушуурын бизнест ордог гээд бизнес эрхлэгчид дургүй байсан. Харин Дүүрэнг яасан ийсэн юм бол гэж гайхаж байсан ч танхимийн 5 сая долларыг дур мэдэн койнд оруулсан гэж тайланд гарсан. Тэгээл хүмүүсийн дараагийн сонголт нь Төр -Од дээр буух шиг болсон шүү. Төр -Одийн ярьж байгаа байдал, боловсрол гээд арай дөнгүүр нь байсан шүү.

Avatar

Нэргүй 2024-11-29 202.55.188.89

улс төрчин намчин юм бн даа.

Avatar

иргэн 2024-11-29 103.11.192.133

жонхуугийн хүн гэсэн л мессеж яваад байх юм. үйл ажилгаагаа хир зэрэг авч явахаас л хүн нь танигдан бизээ. Хэний хүн байсан нь ч одоо дүүрч. Танхимыг л зөв авч явж бизнесийн салбарын зөв бодлого улс төрөөс ангид явагдаж байвал болоодоо.

Avatar

Нэргүй 2024-11-29 103.57.95.157

Жонхуугийн хүн бол МХАҮТ-ыг ямар элэнцгээрээ зөв зүйт эй авч явахав дээ. Үндэсний том компаниудыг буруу тийш нь залж, булааж дээрэмдэж, цавчиж идээд ёстой алаад хаяна доо !
Хөдөөнөөс баахан улс авчирч мөнгөөр зангидаад, Дүүрэ
нг баривчлуулаад, өөрөө дарга болж байгаагий нь хараха ар яг л Женкогийн гөлөг л дөө.
Хүрэлсүхийн дэмжиж байсан хүнийг унагаад гарч ирэхэ эр Баттулгын хүн гндэг нь тодорхой ш дээ !
Өнөөдөр Монголд хоёр засаг байгаагийн бас нэгэн тод илрэл нь энэ боллоо !!!

Avatar

Бизнесч 2024-11-29 175.177.46.16

Өндөр боловсролтой, ёс зүйтэй, бохир бизнестэй орооцолдоогүй цэвэр хүн. Гэгээрлийн сайд асан Лхагважав гуайн хүү. Гэр бүлээрээ өнгө мөнгөнөөс хол ховорхон хүмүүс. Энэ залууг харин олж, онож сонгосон байна. Заавал том компанийн захирал байх албагүй, идэж уухгүй, хулгай дээрмээс хол энэ залуу шиг хүн бараг олдохгүй болсон. Амжилт хүсье. Оносон, олсон сонголт байна. Суурь боловсрол нь хууль, Энэтхэгийн том их сургуульд хариуцлагатай суралцаж төгссөн.

Ер нь тэгээд баөраг хэрэггүй бүтэц шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-11-29 192.82.65.88

Хувийн хэвшил, жижиг дундыг эрх ашгийг хамгаалах Танхимын үйл ажиллагаанд улс төр орж бүр дуугарах ч эрхгүй болгох нь дээ. Төр ард түмнийг хорт утаагаар (сайжруулсан нүүрс гэх хорт бодисыг санаатайгаар), баталгаагүй вакцинаар хордуулж, татвар торгуулиар дарамталж амьдрах аргагүй болгож байна. Залуучууд нь эх орноосоо дүрвээд дууслаа. Бидэнд тэмцэх эрх чөлөө үлдсэн үү? Энэ эрхээ эдлэхгүй бол нийтээрээ үхэж хордож дууслаа. МАН гэж хятадын нам болсон байна.

Avatar

Бизнесч 2024-11-29 175.177.46.16

Шар хаданд очиж үзүүл, Болохоо байчихсан байна.

Avatar

Иргэн 2024-11-29 202.21.111.170

Баяр хүргэе! Амжилт!

Avatar

Бодит түүх 2024-11-29 59.153.86.201

Өө хөөрхий олиггүй баагий дөө

Avatar

Женко 2024-11-29 139.5.216.11

Женкогын хүн

Avatar

Циркийн сургуультай нохой шиг АТГ 2024-11-29 15.235.216.113

Өнөөдөр Дүүрэнг АТГ суллана гэдгийг Ванга шиг хэлчихье. Бид ийм л завхарсан улс оронд амьдарч байна. Эрх мэдэлтнүүдийн гар хөл болсон хуулийн байгууллагатай улс орон доо хөөрхий.

Avatar

Нэргүй 2024-11-29 103.57.95.157

Хуулийн байгууллагуудыг Женко удирдаад бна шүү дээ !

Avatar

иргэн 2024-11-29 192.82.65.32

Олигтой бизнес эрхэлж байгаагүй хүн байна. Үүсгэн байгуулсан компанийг нь мэдэх ч үгүй юм байна. Сураггүй компаний захирал байна. Бизнес эрхлэгчдийг төлөөлж чадахгүй ээ

Avatar

Нэргүй 2024-11-29 192.82.64.153

Ерөнхий сайдын зөвлөх өрсөлдөгчөө явуулж байгаал хөөрхий

Avatar

Зочин 2024-11-29 202.126.88.179

Өсөлдөгчөө урьд өдөр нь шоронд хийлгэж байгаад сонгогдсон хүн ч дээ хол явах уу

Avatar

Нэргүй 2024-11-29 103.212.119.108

Даанч хүчтэй өрсөлдөгч бишлдээ харин хүчтэй хор хутгаж Исмэл шиг төр самууруулах гээд байсан учир далд хийж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж