Хулхи намуудыг татан буулгах хэрэгтэй!

Хулхи намуудыг татан буулгах хэрэгтэй!

Хулхи намуудыг татан буулгах хэрэгтэй!

Улс төрийн намуудыг бодлогын институци болгон төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан Улс төрийн намын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлснийг Г.Занданшатарын танхим 2023 оны долдугаар сард баталж байв.

Уг хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл одоо “Парламентад суудалгүй намууд бүтэц, дүрмээ шинэчлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхэд хүндрэлтэй байна” гэдэг шалтгаанаар уг заалтын үйлчлэх хугацааг нь хойшлуулж өгөх хүсэлт гаргасныг Засгийн газар үндэслэлтэй гэж үзэн, хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн нь хариуцлагагүй улс төрийн хүчнүүдийн үйлдлийг өөгшүүлсэн хэрэг болоод байна.

Учир нь, Улс төрийн намын тухай хуулийг өнөөдөр УИХ-аар батлуутаа маргаашнаас нь дээрх шаардлагыг хангаж ажиллах тухай шаардлага тавиагүй. Шаардлагыг хангаж ажиллах хугацааг жилээр тавьж өгсөн.

Тэр бүү хэл хуулийн төслийг анх боловсруулж эхлэх үеэс буюу хоёр жилийн өмнөөс парламентад суудалтай, суудалгүй намуудын төлөөллийг оролцуулж, саналыг нь авч тусгаж явсан. УИХ-аар хуулийн төсөл батлагдангуут улс төрийн намуудад тодорхой шалгуур тавигдаж эхэлсэн тул 2025 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд Улс төрийн намын тухай хуульд заасан тодорхой зохицуулалтыг хангаж ажиллах нь тодорхой болсон.

Гэтэл одоо “Ердөө нэг сарын хугацаа үлдлээ. Энэ хугацаанд амжихгүй. 2024 он бол тэр чигээрээ сонгуулийн циклтэй жил байсан. Эхлээд УИХ-ын сонгуульд бэлдсэн, дараа нь орон нутгийн сонгууль залгасан” гэдэг тайлбар хийж буй нь шалтгаан биш шалтаг.

Жижиг намуудаар дамжуулж том улс төрийн хүчин нь “бохир” ажлаа гүйцэлдүүлэхээр улайрч эхэллээ гэж хардахад дэгсдүүлсэн болохгүй л болов уу.

Одоогоор УИХ-д суудалтай улс төрийн хүчнүүдээс “МАН, ХҮН нам, ИЗНН Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” гэдэг байр суурь барьж буй бол Ардчилсан нам, Үндэсний эвсэл “Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлээд явах ёстой. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг буцаах ёстой. Зарим зохицуулалтыг хойшлуулах шаардлагагүй” гэдэг байр суурь илэрхийлж буй.

УИХ-аар өнөөдөр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх учиртай.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд Улсын дээд шүүхэд улс төрийн намууд дүрэм, бүтцээ шинэчлэн батлуулах хугацааг 2027 оны наймдугаар сарын 1-н хүртэл хойшлуулахаар зааж өгсөн нь бүр ч хачирхалтай. Бүтэн 2.7 жилийн хугацаагаар зарим зохицуулалтын үйлчлэх хугацааг хойшлуулахаар заана гэдэг нь авлигад идэгдсэн улс төрийн намуудтайгаа цугтаа Ерөнхийлөгчийн сонгуульд оръё л гэсэн үг.

Монголын төр өнөөдөр авлига, хээл хахуульдаа идэгдсэний гол шалтгаан нь улс төрийн намуудтай холбоотой. Адгийн наад зах нь хаанаас санхүүжилт авдаг нь ил тод бус. Хэдэн төгрөг сонгуульд зарцуулдаг нь тодорхой бус явж ирсэн.

Мөнгөлөг нэг нь халаасандаа хэд, хэдэн намтай. Жагсаж цуглах ажил гарвал тэднийгээ Сүхбаатарын талбайд гаргачихна. УИХ-ын сонгууль дөхөхөөр тэдгээр намууд нь амь орцгооно. Бусад үед таг чиг. Үнэхээр жижиг намууд өнгөрсөн хугацаанд нам шиг байж, эрх баригч хүчнүүддээ хяналт тавьж чадсан бол 40 их наядын нүүрсний хулгайгаас эхлээд Засгийн газрын тусгай сангуудыг тоносон их хэмжээний хэргүүд гарахгүй байх боломж байсан. Харамсалтай нь, хормой, хотонд нь хавчуулагдаж эрх ашгаа гүйцэлдүүлж ирснээс биш жинхэнэ ард түмнийхээ, улс орныхоо хөгжлийн төлөө ажиллаж чадаагүй. Тиймдээ ч Монголд өнөөдөр нэг л даргатай намууд олон болсон нь бодит үнэн. Сонгуульд ялагдлаа ч хариуцлага хүлээдэггүй.  Бүгд найрамдах нам, Социал демократ нам, Эх орон нам гээд нэрийг нь дурдвал үүсгэн байгуулагдсанаасаа хойш 30 жил болж байж, даргаа өөрчлөөгүй ганц гишүүнтэй шахуу намууд олон бий. Зөвхөн Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат гэдэг хоёр хүн насаараа намын дарга хийхээр хуульчилсан мэт дүрэмгүй тоглолт хийж буй.  Засгийн газрыг удирдаж буй намтай очоод сүжирчихнэ. Түүгээрээ дамжуулаад хамгийн бага хүүтэй зээлүүдийг хамна. Зээлээ зориулалтын дагуу ашигласан эсэх нь эргэлзээтэй.

Эх орон намын дарга Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй хэчнээн жил луу унжиж яваа билээ. Шүүхээс 171 тэрбум төгрөгийг төлөх шийдвэр гаргаад байхад л гүрийсээр өнөөдрийг хүргэсэн.

Хэрвээ бизнес эрхлэгчдээс нэг нь түүн шиг зээл авчихаад төлөөгүй бол өдийд шоронд суугаа. Харин Б.Эрдэнэбатад Монголын хууль үйлчилдэггүй.

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханы хувьд ч нэг их сайхан нэр цэвэр бизнесмэн, улс төрийн намын дарга биш.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 27-нд хуралдах үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр эл асуудлыг хөндсөн. Тэрбээр “Улс төрийн ньюансыг нь ойлгож байна, нуугаад яах вэ. Б.Жаргалсайхан ах гарч ирээд урд нь явж байна. Намайг хүүхэд байхад л та намын дарга байсан. Таныг намын хурлаа хийж байсныг мэдэхгүй. Таниас өөр Бүгд найрамдах намын гишүүнийг олж харж байгаагүй. Намын хурал нь хаана болж байсан юм, насаар нь намын даргаар томилчихсон юм уу. Өөрөөс нь өөр хүмүүс байдаг ч юм уу мэдэгдэхгүй.

Насаараа намын дарга болчихсон хэдэн хүн байгаад байгаа. Тэгээд биеэ үнэлдэг.Том намуудын юу ч болоод байгаа юм. Бууны нохой гэж муухай үг ш дээ. Том хүмүүсийн гар хөл болж, муу юманд ашиглагдаж, муу үйлийг гүйцэлдүүлж. 30 жил биеэ үнэлнэ гэж ямар юм байсан юм бэ?. Нэр ч байхгүй, нүүр ч байхгүй, намтар ч байхгүй.

Төлбөрөө мөнгөөр авдаг, мөнгөө дандаа төрийн зээлээр, хөнгөлөлтттэй, хугацаагүй юмаар тохирдог.

Сонгуульд орохоороо мөнгөөр, нэр хүндээр, ард түмний итгэл саналыг худалддаг ийм намуудыг цэгцлэх ёстой” гэж бодит байдлыг л хэлсэн.

Одоо парламент урагшаа харж, хөгжлийн төлөө бодлого шийдвэр гаргадаг болмоор байна. Хэдий болтол ганц даргатай, амин хувийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг намуудыг хамгаалах ёстой гэж… Намын хурлаа хийж дүрмээ шинэчлэн, бүтцээ шинэчилж чадахгүй байгаа намууд хуульд заасныхаа дагуу татан буугдах л ёстой. Ийм намууд улс орны хөгжилд хэрэг болох бус чөдөр тушаа л болно. Намаа нам шиг авч явж чадахгүй байгаа улстөрчид ардчилсан парламентыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, улс орны амьдрал өөд нь татна гэж юу байсан юм бэ.

Хулхи намуудаа татан буулгаж, шаардлага нөхцөл хангасан нь Улс төрийн намын тухай хуульд заасныхаа дагуу үйл ажиллагаа явуулж байж, Монголд ардчилсан парламент төлөвшинө. Өөр ямар ч гаргалгаа байхгүй.

Монголд өнөөдөр 37 нам байгаа ч Улс төрийн намын тухай хуулийн шаардлага нөхцлийг хангахаар долоон нам нь Улсын дээд шүүхэд хандсан байгаа нь ч үүний л нотолгоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-29 139.5.219.200

Нэг гоймон зардаг нам байдаг. Дарга нь өглөө болгон ТВ гээр юм зараад л суудаг.

Avatar

Баатар 2024-11-29 202.9.40.115

Хулхи ч яамай хулгайч намыг л татан буулгах хэрэгтэй

Avatar

ард түмэн 2024-11-29 202.21.125.66

Нам нэр авсан, улс төрийн үйл ажиллагаа байхгүй, идэвхигүй , улсын нийт ард түмниий тархи оюун санааг хордуулагч талцуулагч нэг даргатай, сонгуулиар гарч ирж хармаанд явдаг , нам нэртэй ийм хөгийн ардчилал нэрээр түрий барьсан компаний хувь хүний намуудыг хааж татан буулгаж цэвэрлэвэл таарна.

Avatar

irgen 2024-11-29 59.153.114.84

олон нам хог !татан буулгах !

Avatar

Шаардлагагүй намууд хэрэггүй 2024-11-29 66.181.164.211

Зөв л хэлсэн байна, татан булках хэрэгтэй.

Avatar

Террактоо 2024-11-29 103.212.118.78

Тэгээд авилга хээл хаууль төрд тавих хяналт бүгд энэ жижиг намуудын буруу болоод явчихаж бгаам уу.. Том намууд нуугаад идэж бсан байдлыг мэдээлэх боломж бсан нь Жижиг намууд түүнийгээ хийгээгүйн учраас.. Том намууд иддэгээрээ идсэн. ӨӨ мая гаат ийм локиг бж болдог юм уу хаха

Avatar

Нэргүй 2024-11-29 139.5.216.69

ЯСАН ТОЛГОИ ЛУИВАРЧ Н ЖАГАГ ХАМГИИН ТҮРҮҮНД ТАТАН БУЛГАРАИ

Avatar

Зочин 2024-11-29 66.181.176.95

Сонгогчидийн тоо нь дахин өссөн намыг яах ёстой вэ, тэр намын нэр нь юу ч билээ, эхний сонгуулиар ганц өөрөө өөртөа санал өгөөд дараагийн сонгуулиар авгай хүүхэд хоёр нь санал өгсөн чинь 3 хүн болж санал өгсөн хүн нь хоёр дахин өссөн биздээ. Ийм мундаг өсөлттэй намыг бүртгэхээс өөр аргагүй биздээ айн.

Avatar

хахах 2024-11-29 66.181.164.211

хахах

Avatar

Нэргүй 2024-11-29 202.9.40.255

ҮНЭН

Avatar

Нэргүй 2024-11-29 103.57.95.45

Ene ulsiig bank nertee mongo huulegch lizenz nertee caasaar mongoliin baylagiin hulgaichid nam nertee avilagachid shashin nertee tarhi ugaagchid suuruulj baindoo

Avatar

ХУУЛЬЧ 2024-11-29 202.9.46.244

УС ТӨРИЙН НАМЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН 10-Р ЗҮЙЛД ЗААСНААР ШИНХЭНЭ УТГААР НЬ ҮҮСГЭН БАЙГУУЛЖ ,ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ,УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО ДЭВШҮҮЛЖ АЖИЛУУЛАХ ЗАРЧИМ ТОГООХ ЦАГ БОЛСОН ШҮҮ .,,,ТИЙМ БОЛОХООР 2028 ОНЫ 1 САРЫН 1 НЭЭС ЗӨВХӨН ТИЙМ ШАРДЛАГА ХАНГАСАН УЛС ТӨРИЙН НАМУУД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ ОРОЛЦОХ УЧИРТАЙ.

Avatar

Нэргүй 2024-11-29 103.168.34.155

HULGAICH SUH HUD HUD SHAASAAR HULGAI HIIH GEH s***h UNEHEER SAIHAN DANDAA HUDLAA SHAAAJ DAN CH SAIHA HULGAI HIISEN HULGAI MONGO HEND MEDEGDEHGUI SAIHAN NUUJ CHADNA 1000 HULGAICH DUNDAAS BI HARMAGTS TANIDAG HENTII HULGAICH DUNDAAS HENEES ONTSOI HULGAI ARGA BARILTAI MINII ENE HULGAI MAGNAI ERGUUTSEN HULGAICHH

Avatar

Нэргүй 2024-11-29 103.168.34.155

HULGAICH HUUK TATAN BUULGYA HUD SH AAHAA BOLINU BOLOVSROLOO DEESHUU STOP COPYING PUTIN UR PUTINS DOG ? HURELSUGEE ** ARAI HULGAICHAAAA

Avatar

Нэргүй 2024-11-29 103.168.34.134

УИХ баталсан хуулиа хэрэгжүүлье.
Монголд юу хэрэггүй вэ гэвэл энэ олон Нам нэртэй мафиуд

Avatar

дулмаа 2024-11-29 122.201.25.207

Харуулах боломжгүй.

Avatar

asdasdasd 2024-11-29 122.201.25.207

Харуулах боломжгүй.

Avatar

Харуулах боломжгүй. 2024-11-29 122.201.25.207

Харуулах боломжгүй.

Avatar

Болд 2024-11-29 112.72.9.170

Буянгийн Жагаагийн нам гэж МАН-аас мөнгө аваад, ноолуурын агуулахаа сулладаг нам болсон. Сонгуулиар баахан ноолууран цамц тараагаад МАН-д саналаа өгөөрэй гээд явж байсан, гайхаад танай нам яасын гэхэд, манай нам яахав ээ, тэртэй тэргүй МАН гарна, энэ цамцнаас нэгийг ав гээд өгч байсныг олон хүн мэднэ. Ийм шантаажны жижигхэн нам болсон учраас нэг ч суудал авч чадахгүй бгаа бололтой. Том намуудад бие үнэлж гүйдэг жижигхээн намуудыг татан буулгах хэрэгтэй.

Avatar

Хууль хойшлуулахгүй 2024-11-29 203.40.4.246

Хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахгүй ээ. Төр барихыг санаархдаг улс төрийн намууд эхлээд хуулиа биелүүлээд сурчих

Avatar

Нэргүй 2024-11-29 66.181.177.152

Намын тухай хуулийг хойшлуулах нь зохион байгуулалттай хийж байгаа улс төрийн маш хортой, төрийн эргэлт хийхэд чиглэсэн явуулга!!! Үүнд АН, ХҮН татагдан ороод ашиглагдаж байгаа нь харамсалтай!! Хойшлууж байгаа хугацааг нь анзаарсан уу?? 2027 оны 8-р сар?!!!

Avatar

хүннү 2024-11-29 202.9.46.174

Бүгд л хулих ш дээ. Хулихын толгойд нь МАН, АН хоёр зуузайн холбон давхиж байна. Араас нь ХҮН-хэн Ногооныхон гээд цуварч гарна. Энэ намуудад үзэл бодол гэж юм байхгүй ш дээ. Одоо МАН маань МАНЖ болж биднийгээ айлган сүрдүүлж, татвар хураамжаар дарамталдаг боллоо.

Avatar

Зочин 2024-11-29 202.131.230.162

Монголчууд нам байгуулж олон жил тоглолоо доо. Одоо больсон нь дээр. Сонгуулиар авгайнхаа саналыг ч авч чаддаггүй намын дарга Монголд гарч ирсэн шүү дээ. тэр ёсны асуудал. Хаяад явсан авгайгаасаа яаж санал авнаа. Мөн хэцүү еэ? Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэдэг Монгол хүний философи өнөөдөр ямар үнэтэй болохыг л амьдрал харуулаад байгаа юм. Нэг хүний намуудыг шууд татан буулгах хэрэгтйэ.

Avatar

өөө 2024-11-29 210.148.94.144

Намын босгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сонгогчдын нэг хувийн санал авдаггүй бол татан буугддаг шатруугаа явах ёстой.

Avatar

Нэргүй 2024-11-29 66.181.186.90

эрх баригч мангас намын л гар хөлнүүд, бууны нохойнууд шүү дээ. бууны нохдоо устгалд оруулахгүй байх нь хэнд ашигтай байгааг таахад тийм ч хэцүү биш. эрүүл ухаантай, пропагандаад тархиа зад угаалгачихаагүй хэн бүхэн ойлгоно.

Avatar

Дээр үeийн сэтгэл хөдлөлөөр үүссэн хулхи намууд 2024-11-29 202.55.188.84

3 сая хүнд 37 нам байх гэж … хулхи нам. 10 20н жилийн өмнө хүмүүсийн сэтгэлгээ жоохон байсан. тэр үeд тархийг нь угааж байгаад сэтгэл хөдлөл дээр нь тоглож хуураад гудамжинд алхаж явсан зүгээр энгийн хүмүүсийн нэр рeгистeрийн дугаар гарын үсэг зуруулж аваад тоогоо бүрдүүлж Нам гэж бүртгүүлээд ганцаараа дарга нь болсон нэртэй.намийн тамга гэрчилгээ авчихаж байгаа юм. одоо бол тэдний нам нэртэй ямар ч хүн байхгүй.хоосон. Монголд бол яаж ийж байгаад хэдэн мянган хүний гарын үсэг цуглуулаад л бо

Avatar

уншигч 2024-11-29 43.228.130.66

3,5 сая хүн амтай манай улсад борооны дараах мөөг шиг олон нам хэрэггүй. Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хойшлуулахаар болбол санхүүжилтыг бас хойшлуулах хэрэгтэй.

Avatar

ТОТАЛИТАР АВТОРИТОР 2024-11-29 202.70.43.34

ТОТАЛИТАР ТОТАЛИТАР АВТОРИТОР АВТОРИТОР АВТОРИТОР ТОТАЛИТОР ТОТАЛИТОР ТОТАЛИТОР

Avatar

Нэргүй 2024-11-29 202.70.43.34

ТОТАЛИТАРААС АВТОРИТОРЛУУ

Avatar

Нэргүй 2024-11-29 202.179.11.230

Yumaa ugsun 7 nam ni uldeed busduud ni bayartai. Chaavaas nam ch bish yu ch geh yum be dee, TBB-iin hemjeend ch ajillaj chaddaggui. Odoo bolloo.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж