Хятадын засгийн газартай холбоотой судалгааны фирмийн Лхагва гаригт нийтэлсэн тайланд дурдсанаар "iPhone" тэргүүтэй гадаадын брэндийн ухаалаг утасны борлуулалт аравдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 44.25 хувиар буурчээ. Тодруулбал, өмнөх оны аравдугаар сард гадаадын брэндийн гар утас 11 сая гаруй зарагдсан бол өнгөрсөн сард 6.22 сая болж буурсан байна. Энэхүү тайланг Хятадын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн академийн мэдээлэлд үндэслэн гаргажээ.
Гадаадын хамгийн том үйлдвэрлэгч болохын хувьд "Apple"-ын гүйцэтгэл Хятадын гар утасны зах зээлийн борлуулалтын мэдээнд голлох үүрэг гүйцэтгэдэг. "Apple" компани өнгөрсөн есдүгээр сард "iPhone 16" загвараа худалдаанд гаргасан. Гэхдээ хятад хэл дээрх хиймэл оюун ухаант функцыг нь ирэх онд л ашиглах боломжтой болох аж. Хятадын зах зээлд тусгайлан хиймэл оюун ухааны үйлчилгээг үзүүлэхийн тулд ямар компанитай түншлэхээ "Apple" хараахан зарлаагүй байна.
Гадаад, дотоодын гэж ялгалгүй авч үзвэл, Хятадын зах зээл дэх гар утасны нийт борлуулалт өнгөрсөн сард 1.8 хувиар нэмэгдэж, 29.67 сая ширхэг хүрчээ.
Нэргүй 58 минутын өмнө 103.57.93.98
xyjaa gar ytas xyjaa mashin delxiiid gangarah hi de