Зураач Ц.Жавзандуламын бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ

Зураач Ц.Жавзандуламын бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ

Зураач Ц.Жавзандуламын бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ
Уран бүтээлч Цэрэндашийн Жавзандуламын "JAVZAA Art Brand 01" бие даасан үзэсгэлэн 2024 оны арваннэгдүгээр сарын 24-нд Монгол арт галерейд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд зураачийн 30 гаруй шинэхэн бүтээл дэлгэгдэх бөгөөд уран зураг болон интерьерийн гайхалтай хоршлыг харах боломжтойгоороо онцлог юм.
Зураач бүсгүйн бие даасан үзэсгэлэн ирэх арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэл олны хүртээл болох гэнэ.
Уран зураг гэдэг зөвхөн гоо зүйн үзэмжээр хэмжигдэхгүй, түүнээс гадна тухайн орчинд зохицсоноор хүний сэтгэл зүйд амар амгалан, тав тухтай тайван, орон зайг бүрдүүлж төгс зохицох дотоод засал чимэглэлийн онцгой нэгэн хэсэг болдог гэдгээрээ онцлог юм. Тэр ч утгаараа Ц.Жавзандуламын энэ удаагийн үзэсгэлэнд тавигдаж буй уран бүтээлүүд орчин үеийн абстракт чиг хандлага тусгагдсан зохиомж, өнгө, олон янзын дүрс хэлбэр элементүүд бүхий үзэгчидэд өөр өөр мэдрэмж, утга санаа, төсөөллийн ертөнцийг бүтээх сонирхолтой үзэсгэлэн болно гэдэгт итгэлтэй байна.

Тэрбээр 2010 онд ДУДэС-ийн Монументаль чимэглэх уран зургийн ангийг Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл багшийн удирдлаган дор зураач мэргэжлээр төгссөн.

  • 2016-2017 онд Монгени сургуулийн дүрслэх урлагийн багш,
  • 2017-2020 онд Орчлон Олон Улсын хөтөлбөртэй сургуульд ART and Design Cambridge ОУ-ын хөтөлбөрийн багш.
  • 2021-2022 он Монтэ Роза сургуулийн Дүрслэх урлагийн багш
  • 2022 онд Австралийн Macquarie University суралцсан.

Та энд дарж түүний бүтээлүүдтэй танилцана уу

Түүний уран бүтээлүүдэд хөнгөн, зөөлөн өнгөнүүд давамгайлах хийгээд зарим хэсгүүд дэхь тод өнгийн дүрс, хээний эсрэгцэл нь орон зайн гүнд уран бүтээлчийн сэтгэлзүйг илэрхийлж, зарим хэсгүүдэд чамин шигтгээ мэт хээ зурааслал, эрч хүчийг илтгэх дүрслэлийн оновчтой деталь, давтамж, хэмнэлттэй уусгалтууд орчин үеийн минималист болон модерн хэв маягийг илтгэнэ. Уран бүтээлч өөрийн өнцгөөс орчин үеийн уран зургийг интерьерийн шийдэлтэй хослуулсан гэгээлэг, өнгөлөг, тааламжтай мэдрэмжийг төрүүлэх шинэ содон сонирхолтой уран бүтээлүүдийг урлагт хайртай үзэгчид та бүхнийг морилон саатаж, шимтэн үзэхийг урьж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лондон зураач 1 минутын өмнө 90.212.131.42

Гоё зурагнууд байна, амжилт ерөөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж