Нялх хүүхдээ шургуулгад нууж байсан ээжид хорих ял оноожээ

Нялх хүүхдээ шургуулгад нууж байсан ээжид хорих ял оноожээ

Нялх хүүхдээ шургуулгад нууж байсан ээжид хорих ял оноожээ
Их Британийн нэг эмэгтэй нялх охиноо гурван жилийн турш орон доорх шургуулгадаа нууж, хүүхдийн эрхийг санаатайгаар зөрчсөн хэргээр долоон жил хагасын хорих ял авсан байна. Хууль эрх зүйн шалтгаанаар тухайн эмэгтэйн нэрийг олон нийтэд нууцалсан бөгөөд өнгөрсөн сард Английн баруун хойд хэсэгт байрлах Честер Краун шүүх яллах шийдвэр гаргажээ. Шүүгч уг хэргийн талаар хэлэхдээ "Гурван насныхаа төрсөн өдрөөс хэдхэн хоногийн өмнө олдсон энэ хүүхэд ээжийнхээ аймшигтай нууцаас болж амьд үхдэл шиг амьдарч байсан" гэжээ.
Нэр нь үл мэдэгдэх охин хүүхэд Чешир дэх гэрээсээ олдсон боловч ээж нь түүнийг гэр бүлийн гишүүн гэж хүлээн авахаас татгалздаг байв.
Хүүхэд хамгааллын ажилтан охиныг авахаар очих үед үс нь ноосорч хатуурсан, биеэр нь дүүрэн тууралттай байсан төдийгүй биеийн зөв бус хөгжилтэй хүүхэд шүүгээнд байсан гэж орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна. Прокурорууд ээжийг нь хүүхдэд харгис хэрцгий хандсан хэргээр дөрвөн зүйл ангид буруутгажээ. Мөрдлөгийн явцад тухайн ээж нь гэртээ найз залуу, бусад хүүхдүүдийнхээ хамт амьдардаг байсан нь тогтоогдож, гурван настай охиныг дөнгөж төрсөн цагаас нь эхлэн шургуулгад нуусан байна.
Чеширт байрлах гэр бүлийн гишүүдийн хэн ч ээжийгээ нялх хүүхэд нууж байсныг мэдээгүй аж.
Охиныг эмнэлгийн байгууллагад хүргэх үед ноцтой хоол тэжээлийн дутагдал, шингэн алдагдалд орсон байжээ. Түр асран хамгаалагч нь охиныг өөрийн хүүхэд шигээ бодож асарч байгаа тул богино хугацаанд сайжирч байгаа гэсэн байна. Ээж нь гэх эмэгтэй охиноо нэг ч удаа хөхүүлж байгаагүй бөгөөд гурван жилийн турш хоосон тариур ашиглаж сүү өгдөг байжээ. Эмч нарын хэлж буйгаар, охин тагнай нь сэтэрхий төрсөн бөгөөд арван сартай хүүхэд шиг сэтгэдэг. Мөн тухайн ээж "Covid-19"-ийн хөл хорио болон хүчирхийлэгч хамтрагчаас болж урт хугацаанд сэтгэцийн асуудалтай болсон нь тогтоогдсон байна.
Эмэгтэйн шинэ найз залуу цуг амьдардаг байх хугацаандаа хэзээ ч нялх хүүхэд байгааг мэдээгүй. Гэхдээ нэг өдөр ажлаасаа эрт тарж, найз охин болон түүний хүүхдүүд гэртээ ирээгүй байхад нь харьжээ. Нойлын өрөөнд байхад нь хажуу өрөөнөөс сонин чимээ сонсогдож байсан тул очиж шалгаснаар тухайн гурван настай охиныг олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.
Тэрбээр мөрдөн байцаагчдад хэлэхдээ, найз охин нь бусад хүүхдүүдээ маш сайн харж халамжилдаг байсан бөгөөд хэзээ ч өөр хүүхэдтэй талаараа цухуйлгаж байгаагүй байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Санал 1 минутын өмнө 202.9.46.253

Энэ сайт ийм балай мэдээлэл тавихаас өөр мэдээлэлгүй болж дээ.

Avatar

Нэргүй 3 минутын өмнө 202.9.40.145

Нам төр-р хулгайч манж хужаагууд битүү манж х***а хулгай яриаж хулгай шаачих санаархл гарж гажиг гажиг нэрээр далдлж хулгай шаачих санаархл гаргацан л******д. Үмхий өлөн хулгайчуудыг зайл2лж дуусга.

Avatar

Нэргүй 10 минутын өмнө 202.9.40.145

Бүсчилсн хөгжил мөгжил х***а бодлго далд ор. Үхсн ацны бүсчлсн.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.21.97.110

sejgiin p***a nar shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж