“Түгжрэлийн хураамж” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Лондон хот түгжрэлээс салав

“Түгжрэлийн хураамж” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Лондон хот түгжрэлээс салав

“Түгжрэлийн хураамж” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Лондон хот түгжрэлээс салав

Лондон хотод 1964 оноос эхлэн авто замын түгжрэлийг төлбөрийн системээр шийдэх тухай яригдаж эхэлсэн. 1965 болон 1973 онуудад хийгдсэн бүрэн хэмжээний судалгааны дүгнэлтээр Лондон хотын төв хэсэгт автомашинаар зорчиход төлбөртэй болгосноор авто замын хөдөлгөөнийг сайжруулж, байгаль орчинг хамгаалж, ашиг орлогыг нэмэгдүүлнэ гэжээ. Гэвч тухайн үед дээрх шийдвэрийн оронд нийтийн тээвэрт хөрөнгө оруулалт хийх шийдвэр гарсан. 1995 онд дахин судалгаа хийж хотын бизнес, эдийн засгийн орчинг сайжруулахын тулд төлбөрийн систем нэвтрүүлэх шаардлагатайг онцолжээ.

Төлбөрийн системийн талаар 2000-2002 оны хооронд 18 сарын турш олон нийтийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн боловч шүүхээс татгалзсанаар дахин хойшилсон байна. Тэр үед Лондон хотын төв хэсгийн болон түүнээс гадна хэсгийн замууд байнгын түгжрэлтэй байдаг болсон ба нийтийн тээврийн салбарт хангалттай хөрөнгө оруулалт хийгдэхгүй,зорчигчдын хөдөлгөөний өсөлтийг нийтийн тээврийн салбарын өсөлт нь гүйцэхгүй байгаа талаар хотын захирагч нь удаа дараа анхааруулж байжээ. Үүнээс үүдэн хотын бизнесийн орчин, оршин суугчдын амьдарлын чанар муудаж, долоо хоногт 7-10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгөө алдаж байгаа талаар мөн сануулж байжээ.

Улмаар хотын захирагчийн хүчин чармайлтаар 2003 онд “Түгжрэлийн хураамж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн дагуу хотын төв хэсгийн 7 сая орчим иргэн оршин суудаг, 20 орчим км.кв газар буюу Лондон хотын нийт талбайн 1,5 хувийг эзлэх төлбөртэй бүс байгуулсан. Хамруулсан газрын хэмжээг баруун тийш дахин 20 км.кв газраар сунгасан ба хөтөлбөрийн хүрээнд 2011 он гэхэд нийтийн тээврийн хүчин чадлыг 40 хувь нэмэхээр төлөвлөсөн байна.

Хөтөлбөрийн дагуу ажлын өдрүүдэд өглөө 07.00 цагаас оройн 18.30 цагийн хооронд дээрх бүсэд нэвтрэх, бүсээр зорчих, гарахад тогтсон ханшийн дагуу нэг удаагийн төлбөр төлнө. (хөтөлбөр эхлэхэд 5 паунд байсан бол 2005 онд 8 паунд болж нэмэгдсэн).

Төлбөрөөс автобус, такси, түргэн тусламж, хайбрид болон мотоцикл чөлөөлөгдсөн. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг автоматаар таних хүчин чадал бүхий 650 гаруйхяналтын камераар бүсэд нэвтэрч байгаа тээврийн хэрэгслүүдийг бүртгэж, бүсийн дундуур байнгын хөдөлгөөнтэй автомашинууд ашиглан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шалгах замаар хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байжээ. Жолоочид төлбөрийг цахим хуудас, мэссэж, гэрээт дэлгүүрүүд болон гар утсаа ашиглан төлнө. Төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн өдрийн орой нь нэмэгдэлтэйгээр төлөхөөс гадна төлбөрөөс зайлхийсэн тохиолдолд 40 паундын торгууль төлж, хэрэв дараагийн өдөр төлөөгүй бол 120 паунд хүртэл нэмэгдэж байсан байна.

Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр илүү үр дүн гарч, төлбөртэй бүсэд нэвтрэх нийт тээврийн хэрэгсэл буюу хувийн автомашин, жижиг оврын автобус, ачааны автомашины тоо 2002–2003 онуудад 27 хувиар багассан байна. Бүсээр дайрч өнгөрөх нийт зорчилтын тоо 65,000-70,000-аар багассан буюу 33 хувиар буурсан байна.

Лондон хотын иргэдээс хөтөлбөр хэрхэн нөлөөлж байгаа талаарх үр ашиг, зардлын анализ судалгааг авчээ. Судалгаагаар хамгийн эхний бөгөөд чухал үр ашиг нь төлбөртэй бүсэд болон гадна жолоочид болон зорчигчдын цаг хэмнэлт байгааг тооцож гаргасан байна. Мөн тээврийн хэрэгслийн зорчилт багассантай холбоотойгоор осол аваарын гаралт багассан, хорт хийн ялгарал буурсан, хуулийн дагуу хөтөлбөрийн цэвэр ашгийг нийтийн тээвэрт зарцуулж, нийтийн тээврийн салбар хөгжих нөхцөл бүрдсэн гэх мэт бусад үр ашгийн тооцоог гаргасан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-28 103.140.10.215

пздаа юм. аа л***р гэж лондон чинь хэдэн арван сая хүнтэй хот улаанбаатар үсрээд 2 сая хүнтэй хот.

Avatar

Нэргүй 2024-11-28 103.212.116.224

Лондон шиг болий гэвэл эхлээд авилгал авдаг төрийн хувалзуудаа буудчих

Avatar

Нэргүй 2024-11-28 66.181.184.234

ха ха энэ жишээ татаад байгаа новшнууд согтуу юмуу. юун Лондон улс орноо Азийн Африк гэсэн нэршилтэй болгочхоод ичихгүй

Avatar

Иргэн 2024-11-28 122.201.31.26

тэнд traffic warden билүү, торгууль бичдэг хүмүүс явдаг, бичсэнээс хойш 14 хоног билүү хугацаа д төлөхгүй бол дахин нэмэгддэг, сүүлдээ хнпүн биш камер бичдэг болсноос хүмүүс торгуулахгүй гж их хичээдэг, болсон , утаанаас 50 60 онд салсан, нүүрс түлэх хориотой, мод түлж болдог, айлууд камендээ зориулалтын мод хотын төвдөө ч түлдэг, үнэрсээд ба юм байдаггүй,

Avatar

Зочин 2024-11-28 202.9.46.138

зөв санаа шүү.замаа төлбөртэй болгоод автобусаа тоог нь нэмэх хэрэгтэй.тэгвэл өндөр татвар төлөөд төлбөртэй замаар машинаа унаад явахуу.нийтийн тээвэртээ суугаад хямд үнээр стрессгүй зорчихуу гэдэг сонголтоо иргэд өөрсдөө хийх болно.

Avatar

Х 2024-11-28 103.57.93.66

Хотод хэрэгжүүлээрэй.

Avatar

Нэргүй 2024-11-28 202.126.91.228

Зам хааж барисан барилгуудаа эхлээд нураачих тэгвэл машин барихаа больчий

Avatar

Аааа 2024-11-28 202.126.91.228

лондон шиг мэтротой бол юу гээ л машин унадагын сдааа

Avatar

Нэргүй 2024-11-28 66.181.186.237

унадаг байсан гэсэн байхыг уншаач

Avatar

Ард 2024-11-28 202.9.46.0

солонгос улсад зорчих монгол иргэнийг визгүй болгочвол ямар ч түгжрэлгүй болно гэдэгт 1000 хувь итгэлтэй байна хаха

Avatar

иргэн 2024-11-28 59.153.113.189

Эргүү малуудаа эхлээд УБ хотоо Лондон шиг хөгжүүлчихээд дараа нь хүссэнээрээ нэм. наад том хот чинь энэ дарааллаар хийсэн бгаа.
нээх л хөжилтэй орны туршлага ярьсан улс байхын тийм дуурайх дуртай юм бол эхлээд улсын мөнгө хумсалдаг хүмүүсээ төрөөс зайлуулаад улсаа хөгжүүлээдэх

Avatar

з 2024-11-28 202.126.91.142

хотын хүнийг цөөлбөл аяндаа түгжрэл буурна. машин цөөрнө.яндан цөөрнө.байшин цөөрнө.

Avatar

Зочин 2024-11-28 122.201.31.84

Энийг хотод хэрэгжүүлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-11-28 202.21.100.210

Тойрог зам сүлжээ байгуулсны дараа ийм арга хэмжээ авна шүү дээ

Avatar

Нэргүй 2024-11-28 202.179.11.230

Gehdee darga nariin bandgar tereguudiig hurtel hyazgaarla.

Avatar

Нэргүй 2024-11-28 202.179.11.230

Manaih avah heregtei.

Avatar

Тохуурхал 2024-11-28 14.1.81.145

Зөөлөн чийглэг дулаан уур амьсгалтай иргэдийн амьдрал чинээлэг Лондон Улаанбатар хотыг зүйрлүүлж ярих утгагүй

Avatar

Нэргүй 2024-11-28 103.57.95.146

Ер нь Лондонгийн түүхээс суралцах юм их бий ! Яаж утаанаас салсан яаж нийтийн тээврийг хөгжүүлсэн яаж түгжрэлийг бууруулсан гээд … Хотын төв замын хураамжаас гадна нийтийн тээврийн ялангуяа метронд хотын бүс хоорондын төлбөр хүртэл бодлоготой .жишээ нь 1р зоноос 4р зонд гарахад хямд эсэргээрээ арай үнэтэй байх мэт . Мөн манайхаас бусад газар торгуулиа зайлшгүй төлдөг систем үйлчилдэг ! Манайд журам зөрччихөөд торгуулиа төлөхгүй иргэдийнхээ кармааг ухлаа энэ тэр гээд цэцэрхээд байдаг

Avatar

Зочин 2024-11-28 59.153.114.254

Дулаан орны арга манай шиг хүйтэн өвөлтэй улсад таарахгүй.

Avatar

Нэргүй 2024-11-28 103.57.95.146

Тэр тусмаа таарна өвөл улам их утаа түгжрэл нэмэгддэг сургууль цэцэрлэг ажиллаж үзвэр үйлчилгээнүүд нээгдэж хөдөлгөөн ихсэж хүмүүс хөдөөгүүр биш хотоор сэлгүүцэж эхэлдэг

Avatar

Hun 2024-11-28 66.181.183.127

selguutseh bish ihenhi ni surguuli tsetserlegt huuhded zuuj bui humuus baidgiim.Surguuliin 7 honogiin amraltaar ugluu zam yamar chuluutei bsidgiig medeh uu chi. uvul huitend huuhdee chireed 30-40 alhah ued haniad tomuu tuschih vii geed Sanaa ni zovtsgoodog yum.

Avatar

Нэргүй 2024-11-28 202.126.89.166

Хотын нутаг дэвсгэрийн 1,5 хувийг хамарсан байна, нийтийн хэлэлцүүлэг хийсэн байна. Бод бод

Avatar

Амар 2024-11-28 202.9.40.108

Улсын нийслэл Улаанбаатар минь цагтаа машин тэрэг байтугай барагын хүнийг хүлээж авахдаа цензуртай нийслэлийн иргэн байхад тэнцэх үү үгүй юу.Биеэ бүрэн дааж авч явж чадахаар боловсрол мэргэжилтэй орлоготой өндөр соёлтой ….иргэнийг хүлээж авдаг байсан цаг үе байсаан гэж.

Avatar

Нэргүй 2024-11-28 85.233.56.62

УБ-т ийм арга хэмжээг хэрэгжүүлнэ гэсэн чинь юу болсон бэ?

Avatar

Нэргүй 2024-11-28 103.57.93.19

олоон жилийн өмнө хэрэгжүүлэх гэтэл иргэд дургүйцээд тэгээд айгаад больчихсон юм. одоо л хэрэгжүүлэх цаг нь болсон бололтой

Avatar

Нэргүй 2024-11-28 178.174.229.45

OLIGTOIHON TULBUR TAVIAD TORGUULIA TULUHGUI BOL NUGALJ TULUULEED BVAL TUGREL BHGUI BOLNOOO

Avatar

Нэргүй 2024-11-28 103.57.93.19

шууд УБд хэрэгжүүл яг одоо

Avatar

Нэргүй 2024-11-28 202.55.188.114

зөв ш дээ өдөрт ямарч хэрэгцээгүй ээжүүд 2 3 удаа хотруу орж байна ингэжл шийдээчээ

Avatar

иргэн 2024-11-28 59.153.113.189

ээжүүд гэхээрээ хэрэгцээгүй явдаг юм уу. харин охид эргүүлж шоудаж зугаацаж байдаг сагсуу залуучууд их явдаг шүү. чи тэдний нэг биздээ

Avatar

Нэргүй 2024-11-28 139.5.216.80

Mongold heregjuuleh heregtei. Haa saigui tenedeg haltuurchdiig tsegtsleh heregtei

Avatar

зочин 2024-11-28 66.181.160.86

Энэ ч зөв санаа.. Гэхдээ нийт иргэдээр хэлэлцүүлэх гэдгийг нь манай дарга нар орхигдуулна даа !!!..
Бас хотын бүсэд "гал түлэх татвар " тай болох хэрэгтэй

Avatar

зочин 2024-11-28 160.22.211.100

Нийтийн тээвэр хөгжсөн, зурагттай неттэй дулаахан болсон шд.. Түгжирэхгүй л бол автобус хүлээгдэхгүй гэж бодож байна. Машин унаж байж таттар, зам ашигласан төлбөрөө төлдөө. Тэр чинь та нарын замыг янзалахад хэрэг болох бх

Avatar

иргэн 2024-11-28 59.153.113.189

хотын зах руу явдаг автобус нь цөөхөн явдаг 40-1 цаг хүлээлгэж бна. өвлийн хүйтэнд автобус хүлээгээд хөлдөж үхэх шахдаг.

Avatar

Нэргүй 2024-11-28 124.158.126.107

хураамж авахааар тархи угаалтаа хийж байна уу. эхлээд олигтойхон нийтийн тээвэртэй, дараа нь англи шиг цалинтай болгочихоод ийм юм сурталчилаарай

Avatar

Нэргүй 2024-11-28 81.161.68.91

Зөв дэмжинэ. Хот хүнд зориулагдсан болохоос машинд зориулагдаагүй. Гол н хотын нийтийн тээврийг тултал н хөгжүүлэх шаардлагатай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж