Том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө

Том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө

Том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчимд том оврын машин, механизм олноор байршдаг учраас хөрс бохирдож, тухайн орчимд амьдарч буй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үүсгэж байсан. Тиймээс нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус байршилд үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдтэй тохиролцон газрыг чөлөөлж, ирэх хавраас тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ. Энэ талаар Баянгол дүүргийн менежер Ж.Баатараас тодрууллаа.

Тэрбээр “Гурвалжингийн гүүрний урд хэсэгт “Тэхийн зогсоол” нэртэй том оврын машин, механизмаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн байрлаж байсан газрыг чөлөөлсөн. Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр үүрэг өгсний дагуу Баянгол дүүргийн Засаг даргын захирамж гарч, биелэлт хэрэгжиж байна. Том оврын машин, механизмаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцэж, тохиролцож тухайн орчмын иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс газрыг чөлөөлсөн. Ирэх хавраас чөлөөлсөн газарт шаардлагатай тохижилтын ажлыг хийнэ. Харин том оврын машин, механизмын түрээсийн үйлчилгээг СХД-ийн 22-ын товчооны Авто худалдааны төвийн эзэмшлийн газарт нүүлгэж байна. Харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцан ажиллах учраас нэг техникийг өдрийн 5000 төгрөгийн түрээстэй байршуулахаар тохиролцсон” гэв.

Ингэснээр Улаанбаатар хотын төвийн байршилд том оврын машин механизмын түрээсийн үйлчилгээг үзүүлэхгүй, төвлөрсөн цэгээс үйлчилгээ авахаар болж байна. Цаашид Гурвалжингийн гүүр орчмын төмөр замаа дагасан байршилд том оврын техникээр ачаа зөөвөрлөдөг аж ахуйн нэгж, байгууллагын агуулахуудыг хотоос зайтай байлгахад шат дараатай арга хэмжээ авах юм.

Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүдэд шилжсэнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн хэмжээнд өнгөрсөн жилтэй харьцуулахад ажиллах хүч болон техник хэрэгслийн тоо 3 дахин өссөн байна. Тодруулбал, 2023 онд тус дүүрэгт зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 4 компани үйл ажиллагаа явуулж байсан бол 2024 онд 12 компанийн 600 гаруй ажилтан, албан хаагч цас орсон үед зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-28 202.70.43.34

Гурвалжингийн гүүр орчимд дахь бүх Аж ахуйн нэгжүүд, Хүнд Хөнгөн Аж Үйлдвэрүүдээ бүгдийн хотосс гаргаа. Нийслэл дотроо Аж Үйлдвэр Хөгжүүлдэг Улс орон гэж хааа байна. Байгаль Орчин, Иргэдийн Аюулгүй Амьдрах ОРчин гэд олон зүйлсийн хууль , стандарт ЗӨРЧИГДӨЖ байна. Мөн Улсын Хамаг Ачаа нь Нийслэлдээ буудаг ч байх шиг , Аль нэг Аймгаа сонгоод Төмөр замдаа түшиглээд Боомт*оо хөгжүүлмээр юм

Avatar

зочин 2024-11-28 66.181.179.22

ЗӨВ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖЭЭ. МАШИН БАЙТУГАЙ ЯВГАН ХҮН ЯВАХ ГАЗАРГҮЙ БОЛСОН БАЙХАД ЯАХААРАА НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН
ГАЗАРТ ИЙМ ТОМ ОВРЫН МАШИНУУД ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР БАЙРЛАЖ БАЙДГИЙН. ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭЭ ИРГЭД ДЭМЖИНЭ. ХАРИН ЧӨЛӨӨЛСӨН ГАЗРУУДАА ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛ. ХӨГШЧҮҮЛИЙН ХӨЛИЙГ АМРААХ ГАЗАР БОЛГО, ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ, САГСНЫ ТАЛБАЙ БОЛГО. НОГООРУУЛ.

Avatar

Нэргүй 2024-11-28 202.179.11.230

Tom teregnuudiig hot ruu oruulmaargui baina. Esvel shunu l yavdag bolgo.

Avatar

Нэргүй 2024-11-28 192.82.64.153

Эрхэмээ Голден паркийн зогсоолыг яах гэж байна та нар 10 жил ярилаа шүү ккк

Avatar

зочин 2024-11-28 66.181.179.48

Барс зах гэж бөглөрлийн үүр болсон газар байнаа, нүүлгэж чаддаггүй юм бол наашаа замруугаа харсан түц, дэлгүүрүүдийг хаалгыг нь цааш нь/ урагш нь харуулах талаар арга хэмжээ авмаар байна. зам дээрээ, зарим үед нөгөө сая зассан явган хүний зам дээр машинаа тавьцгаачаад ачаа бараагаа зөөгөөд бөглөрөл үүсгээд байна. Удахгүй тавьсан зам эвдээд хаях байхаа. НЗДТГ үүнийг анхаараачээ

Avatar

Ddavaa 2024-11-28 71.205.4.58

Avtozamiin tssiig zamiin kompaniudiin hun huch techie heregsleer irj baihad ni tseverleh ajliig turshih heregtei Tsag uuriin medee saijirsan uchraas bolomjtoi bolov uu? Toys ijiltiinhon yavgan hunii zamaa hariutsah avtobus zamiin cuheerbalbadag ajillagaag zogsoovol zugeersen

Avatar

Нэргүй 2024-11-28 139.5.219.212

zuv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж