Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга асан С.Цэдэнсодномыг өчигдөр /2024.11.28/ орой баривчлан саатуулжээ. Түүнийг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд ирэхэд нь “Чингис хаан” нисэх онгоцны буудалд баривчилсан гэдгийг албаныхан мэдээллээ.
Тэрбээр иргэд, компаниудаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй бөгөөд урьдчилсан байдлаар хахуулийн хэмжээ 200 орчим сая төгрөгөөр яригдаж байгаа гэх мэдээлэл байна. Мөн хуулийн байгууллагаас “Mercedes-Benz” маркийн жийп машин, өндөр үнэтэй амины орон сууц захиалсан зэргийг нь илрүүлсэн бөгөөд эдгээр үл хөдлөх хөрөнгөө ХОМ-тээ мэдүүлээгүй байжээ.
С.Цэдэнсодном нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын албанд 2023 оны арванхоёрдугаар сард томилогдсон бөгөөд түүний оронд Б.Мөнхбатыг томилсон байна. Тэрбээр өмнө нь 2018 онд тус газрын даргаар ажиллаж байжээ.
Зочин 2024-11-28 139.5.216.96
хөрөнгө оруулалт
худалдан авах ажилгааны газар гэж жинхэнэ булингартсан газрыг цэвэрлэх болсон байхоо
яалангуяа дүүргүүд бол самрана штэ ккк
Бүгдийг нь цуг 2024-11-28 66.181.161.23
өмнөх,одоо бүгдийг нь цуг барьж хорь, хохирлыг төлүүлэх хэрэгтэй.үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхдийн хөрөнгийг хураах хуулиа хурдан баталж, хэрэгжүүлэх хэрэгтэй. улс орон чинь авлигач түшмэдүүдээд ууж идүүлсээр байж тамирдаж дуусах нь
zochin 2024-11-28 203.91.115.44
Одоо том авилгач, тэндэрчин, зуучлагч, б**с долоогч авилгалаар хөрөнгөжсөн боловсролын т.н.б дарга гэх Ханджавын Батжаргалыг барьж шалгаарай. Тэр төрд ажилласан хэдхэн жилийн дотор маш их хөрөнгөжиж Ривэр Гардэнд олон зуун саяар байр авсныг, Жаргалантын аманд нүүрсний олон тэрбумаар эздийнхээ хаус бариулсныг барьж шалгаачээ. Иймэрхүү авилгачдыг барьж шоронд хийгээч.
Зочин 2024-11-28 139.5.217.146
За энэ Мөнхбат бол жинхэнэ авилгач түүний баруун гар ногоон нүдэт Ганзориг гэж хэлтэсийн хийдэг улсын сургууоль цэцэрлэгийн ажилыг гацааж мөнгө хийдэг 2 хулгайч бгаа юм.2 хулгайчаа нүгэл нүдээрэй гэр бзл үр хүүхэд тамл унана харж бгаарай.
И 2024-11-28 66.181.161.53
Нийслэлд мөнгө угаах олон ажил явагдаж байна: замын бродюр солих, явган замын хавтан солих, автобусны зам гэсэн тэмдэгтэй олон зуун шон шинээр хийх, модон хайрцагт бут сөөг тарьж явган хүний замаар өрөх, явах зам, зогсоолын багтаамж хүрэлцэхгүй байхад шинэ автобус тооцоогүй худалдаж авах…
Нэргүй 2024-11-28 202.126.90.142
Нийслэлийн хөрөнгө оруулалт болон Архитекторууд бүгд баяжсан шдээ бүгд үнэтэй байр үнэтэй машин унадаг ажилдаа Приүсээр яваад ажлын бус цагаар 200 300 570 унадаг нь нууц биш