Жүдо бөхийн энэ оны сүүлийн Гранд Слам Токио хотноо ирэх арванхоёрдугаар сарын 7-ны өдөр эхэлнэ. Энэ удаагийн Токиогийн Гранд Сламд таван тивийн 47 орны 245 жүдоч уран мэх, ур ухаанаа уралдуулна. Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй ес, эмэгтэй 11 гээд нийт 20 тамирчин өрсөлдөх болно. Илгээж буй бүрэлдэхүүнийг харахад залуу тамирчид цөмийг бүрдүүлж байна. Туршлагатай, тив дэлхийд нэрээ дуудуулсан тамирчдаас Ё.Басхүү, Б.Эрдэнэбаяр, Г.Наранцэцэг, Л.Сосорбарам нар бий.
Эрэгтэй жүдочид
- К.Ёлк
- Т.Түмэнжаргал
- Ё.Басхүү
- Ө.Жанцандорж
- Б.Эрдэнэбаяр
- Ж.Гансүрэн
- О.Шинэбаяр
- А.Энхбаяр
- Ө.Пэрэнлэйжамц
Дашрамд дурдахад дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц эрэгтэйчүүдийн +100 кг-д хүч үзнэ.
Эмэгтэй жүдочид
- Ж.Анударь
- Г.Наранцэцэг
- Л.Сосорбарам
- Б.Уранзаяа
- Т.Ариунзаяа
- О.Оюунчимэг
- Т.Анударь
- Д.Есүй
- О.Хүслэн
- А.Адъяасүрэн
- Д.Номинзул
Токиогийн Гранд Сламд оролцох дэлхийн чансааг тэргүүлэгчдээс дурдвал Японы Санширо Мүрао, Рюүжү Нагаяама, Канадын Элнахас Шэди, Бразилын Рафаэль Мачедо, Өмнөд Солонгосын Ким Хаюн, Ли Харим, Хорватын Лара Чветко, АНЭУ-ын дээрээс оролцох Б.Хорлоодой, Португалын Коста Катарина, Гүржийн Лука Майсурадзе нар мэдүүлгээ өгчээ.
Э 2024-11-28 103.57.93.66
Залуусаа олимпод бэлдэх хэрэгтэй. 73-ын Анхзаяаг яагаад явуулдаггүй юм бэ. Цогтбаатар Басхүү Ариунболд нар хөгширсөн. Дараагийн олимпод хөгшчүүлийг битгий оруулаарай. Гуйя
Нэргүй 2024-11-28 202.9.40.92
Дараагийн олимпод хүч үзэх залуу тамирчдаа түлхүү оролцуулах хэрэгтэй. Дасгажуулагчаа гадаад орноос авбал таарна. Монголын дасгажуулагчийн заах ур чадвар хоцрогдсон байна. Ерөнхийлөгчийн нэрэмжит жудогийн цомын тэмцээнийг байнга зохион байгуулж баймаар юмаа
Нэргүй 2024-11-28 202.70.33.164
Slam гэж салам үзэлцэх тэмцэлдэх гэсэн утгатай юм, дуулга гэж бас утга нь бий хэдий ч зохимжгүй авцалдаагүй буруу орчуулга шүү.
Нэргүй 2024-11-28 103.212.116.141
Басхүү одоо дүү нартаа зайгаа тавиад өгчих хэрэгтэй юм шдээ. 60кг-ийн улсын аваргад 3 жил дарааллан түрүүлсэн Сүхбат хаана байна? Ямар учраас тэмцээнд оруулахгүй алаг үзээд байдаг юм бэ? Торгон ирэн дээрээ ирж байгаа хүүхдийг дараад байдаг нь ямар учир байна?
зочин 2024-11-28 66.181.176.138
Нөгөө л хэдэн жуулчин тамирчид, энэ юм сурж сайжрах хөг нь өнгөрсөн улсаасаа салж болдоггүй л юм байх даа
Нэргүй 2024-11-28 202.179.24.247
мөнгөний гарз
Нэргүй 2024-11-28 59.153.114.42
Эргүү дагз