Ноцтой багтраа болон уушгины архаг бөглөрөлттэй хүмүүст мэдэгдэхүйц сайн үр дүнтэй эмчилгээний туршилт амжилттай болжээ. Lancet Respiratory Medicine сэтгүүлд дурдсанаар, уг туршилт нь одоогийн ашиглагдаж буй стероид агуулсан шахмалаас хэд дахин үр дүнтэй болох нь тогтоогдож, байнгын эмчилгээ шаардагдах хэрэгцээг 30 хувиар бууруулсан байна. Судлаач эмч нар Бенрализумаб буюу уушгины үрэвслийг багасгахад ашигладаг цусны цагаан эсүүдэд чиглэсэн моноклональ эсрэг биеийг ашиглаж, хүнд хэлбэрийн багтраа өвчтэй өвчтөнүүдэд тарьжээ.
Лондоны Кингс коллежийн ахлах судлаач, профессор Мона Бафадхел хэлэхдээ "Энэ нь багтраа болон архаг бөглөрөлттэй өвчтөнүүдийн хувьд бүх зүйлийг өөрчлөх болно. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд уг өвчнүүдийг эмчлэх арга нэг ч удаа шинэчлэгдэж байгаагүй. Мөн үүнээс болж жилд 3.8 сая хүн нас барж байна" гэж онцолсон байна.
Мөн "Бенрализумаб бол хүнд хэлбэрийн багтраа өвчнийг эмчлэхэд аюулгүй, үр дүнтэй болох нь аль хэдийн батлагдаж чадлаа. Бид энэ эмийг стероид шахмалаас илүү үр дүнтэй гэдгийг харуулахын тулд өөр аргаар буюу хүнд хэлбэрийн багтраанаас болж шаналдаг хүмүүст хэрэглэсэн. Одоо Бенрализумаб хамгийн үр дүнтэй эмчилгээ болсон байна" гэж тайлбарлажээ.
Холбоотой мэдээ