Процессын дахин инженерчлэлийн талаар уулзалт хийв

Процессын дахин инженерчлэлийн талаар уулзалт хийв

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
Процессын дахин инженерчлэлийн талаар уулзалт хийв

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ, Дотоодын цэргийн байгууллагын удирдлага, албан хаагчид хамтран “Процессын дахин инженерчлэл”-ийг ЦЕГ дээр хийхтэй холбогдуулан анхны санал солилцох уулзалт боллоо.

Уулзалтанд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, болон бусад удирдлагууд, Мөн Хууль зүй дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болормаа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Cүхболд, Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир болон бусад удирдлагууд оролцлоо.

Процессын дахин инженерчлэл сэдвээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ТСБ-ийн Үр дүнгийн шинжилгээний багийн Ахлах судлаач, доктор (Ph.D) Б.Отгонсүрэн процессын дахин инженерчлэл хийгдсэн байгууллагуудын судалгааг танилцууллаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр: ЦЕГ нь өөрсдийн санаачлагаар процессын дахин инженерчлэл хийлгэх хүсэлт тавин, төрийн байгууллагуудын манлайллыг үзүүлж энэхүү санаачилгыг эхлүүлж байгаад талархалтай байна. Цагдаа дээр биш ер нь төрийн байгууллагууд дээр бид хүн биш тогтолцооны асуудлыг харах хэрэгтэй. Сайн тогтолцоог бүрдүүлж чадвал хэн ч ирсэн сайн ажиллаж чаддаг. Төрийн байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдын сэтгэл ханамжийн баталгаа, ажлын ачаалал бууруулах, ажил чиг үүргийн давхардлын асуудал дээр анхаарч ажиллах шаардлага хэрэгцээ байна. Цагдаагийн байгууллагад дэвшилттэй олон зүйл байгаа нэг хэсэг үнэхээр хэцүү байсан. Цагдаагийн байгууллага нь аймаг, дүүргээ бүсчилэн ангилж албан хаагчид, мөрдөн байцаагч нарын ажлын ачааллыг бууруулах, иргэдийн санал гомдол өргөдлийг шийдэх асуудлууд дээр анхаарч ажиллах, төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэх, албан байгууллагын дүрэм журмыг хялбаршуулах, цэгцлэх ажлууд байгаа. Цагдаагийн байгууллагын хувьд чиг үүргийн давхардал дээр анхаарах шаадрлагатай харагддаг. Ачаалал ихтэй газраа хүний нөөцөө хэрхэн шийдэх гэх мэт том зургаар стратеги төлөвлөгөөтэй ажиллах боломжыг судлавал энэхүү ажил үр дүнтэй байх болно гэж харж байна.

ЦЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Сүхболд

Цагдаагийн байгууллага нь одоо байгаа асуудлаа засан залруулах ажлын хүрээнд хүний нөөц, үйл ажиллагааны чиглэл дээр дотоодын болон гадаадын судалгааны байгууллагуудаар судалгаа хийлгэн, хэрэгжүүлэх ажлын талаар та бүхэнд танилцууллаа. Цагдаагийн байгууллага нь өөрчлөлт шинэчлэлийн ажлаа анхан шатнаас нь эхлүүлэх санаачилга гаргаад ажиллаж байна. Цагдаагийн байгууллага нь лавлагаа мэдээллийн ажлуудаа бүгдийг цахимжуулах, иргэдийн өргөдөл гомдол хаана байгаа, хэрхэн шийдэгдэж байгаа мэдээллийг иргэн хүн гар утаснаасаа авах, мөрдөн байцаах ажиллагааны мэдээлэл хүргэх гэх мэт ажлуудлыг шинэчлэн бүртгэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын хамгийн гол ажил нь урьдчилсан сэргийлэх ажил гэж үзээд  энэхүү албыг өргөжүүлэн ажиллаж байна.  Цагдаагийн байгууллагын бүтэц цаашид яаж ажиллах, байгууллагын захиргааны удирдлагын бодлого, стратеги төлөвлөгөө нь цаашлаад яам, болон төрийн байгууллагуудтай уялдуулан нэг зүгт харсан нэг бодлого хэрэгжүүлсэн байхаар төлөвлөн ажиллах болно.

Процессын дахин инженерчлэл хийснээр цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллах, иргэдийн гомдлыг түргэн шуурхай шалгадаг байх, мэдээлэл хүргэдэг байх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх, албан хаагчдын ажлын ачааллыг хэрхэн бууруулах асуудлууд дээр шийдэл гарна гэж итгэж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс та бүхэнтэй бүхий л талаар хамтарч ажиллах болно гэлээ.

Төрийн үйлчилгээний чанар, байгууллага, албан тушаалтны бүтээмжийг дээшлүүлэх, үр дүн, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилго бүхий процессын дахин инженерчлэлийн ажилд оролцогч талуудын хамтын ажиллагаа, нэгдсэн ойлголт, хэрэгцээ шаардлага, сэтгэл ханамжийг олон талын судалгаа, шинжилгээнд суурилж гаргадаг бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлага, албан хаагчдад “Процессын дахин инженерчлэл”-ийн талаар мэдээлэл өгөх, санал солилцох уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 104.28.162.97

Ug n bol process reengineering gedeg oilgolt n hotsrogdood, Business Process Management buyu BPM gedeg bolood udaj bga yum, haanaasaa process re-engineering gedeg yum gargaj ireed suuj bna aa. Slide iin zurgiig harlaa, garts orts, Ur nuluu boloin Ur dagavar geed neg heden uyaldaagui yum bichsen haragdana. BPM n mash engiineer helehed, buh gol process uudiig alhamuudaar n zuraglaj, tuuniihee daguu udaad, hereggui bolson process oo saijruulah ajil yum.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.145

л******д ард түмний юмыг хулгайлж зарж тэнд энд гажиг гажиг юм зхион бужигнуулсна гайхуулл2д шааж адгиын шаарууд ард түмн2 юмаар лалартж. л***р болн2.

Avatar

Бат инженер 2 цагийн өмнө 202.9.40.142

Гоё нэр өглөө гээд Монголын цагдаа коммунист нийгмийн цагдан сэргийлэх, МАН-ын дохио зангаагаар ажилладаг байгууллагаасаа өөр болох уу. За даа Юу л бол Манай хурандаа ч мэргэн буудаж байна шүү гэдэг 2008 оны цагдаагийн үгийг та нар шийдүлж шалгасан юм уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж