117 жилийн түүхэнд байгаагүй их цаснаас болж 4 хүн амиа алдав

117 жилийн түүхэнд байгаагүй их цаснаас болж 4 хүн амиа алдав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
117 жилийн түүхэнд байгаагүй их цаснаас болж 4 хүн амиа алдав

Өмнөд Солонгост хоёр өдөр дараалан орсон цаснаас болж 140 гаруй нислэг цуцлагдан, 76 чиглэлийн 99 гатлага онгоцны үйл ажиллагаа тасалдаад байна. Мөн дор хаяж дөрвөн хүн нас баржээ. Лхагва гаригийн орой цас хунгарласан торон дээвэр нурснаас болж гольфийн талбайд нэг хүн нас барж, хоёр хүн гэмтжээ. Нэг хүн автомашины зогсоолын хамгаалалтын майхан нурсны улмаас, дахин хоёр хүн зам тээврийн ослоор амиа алдав.

Нисэх онгоц, галт тэрэг, авто зам гэх мэтээр зорчигч тээврийн үйлчилгээнд их цас хамгийн ихээр нөлөөлж байна. Ганвон мужийн Вонжу хотын төв замд 53 машин өөр хоорондоо давхралдан мөргөлдөж, 11 хүн гэмтжээ. Мөн Инчон нисэх буудлын нийт нислэгийн 14 хувь нь хойшилж, 15 хувь нь бүрэн цуцлагдсанаар үйлчлүүлэгсэд дунджаар хоёр цаг саатсан байна.

Тус улс хур тунадасны хэмжээг 1907 оноос хойш бүртгэж эхэлсэн бөгөөд энэ удаагийн цас нь 117 жилийн түүхэн дэх хамгийн их хэмжээний цас болж байна. Өмнөх тохиолдлуудыг дурдвал, 2004 оны гуравдугаар сард 23 см, 2010 оны нэгдүгээр сард 25.8 см хур тунадас тус тус оржээ. Энэ удаагийн цас өмнөх хоёр үзүүлэлтээс хол давсан. Тодруулбал, Пүрэв гаригийн өглөөний 08:00 цагийн байдлаар нийслэлд хуримтлагдсан цасны зузаан 40 см хэдийнэ давсан байв.

Арваннэгдүгээр сард ер бусын их цас орсныг Солонгосын хойгийн баруун хэсэгт далайн ус ердийнхөөс дулаан байсантай холбон тайлбарлаж байна. Хөрш зэргэлдээ Хойд Солонгост ч бас Мягмар, Лхагва гаригт 10 см хүртэл зузаан цас оржээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж