Гаагийн прокурор Мьянмарын генералыг баривчлах хүсэлт гаргав

Гаагийн прокурор Мьянмарын генералыг баривчлах хүсэлт гаргав

Гаагийн прокурор Мьянмарын генералыг баривчлах хүсэлт гаргав

Мьянмарын цэргийн удирдагч, ахлах генерал Мин Аун Хлайныг исламын шашинт Рохинжа үндэстнийг хавчин, заналхийлж байсан хэргээр Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Карим Хан буруутгасан байна.

Тодруулбал, 2016, 2017 онд рохинжачуудын зэвсэгт бүлэглэл болон аюулгүй байдлын хүчнийхэн хооронд мөргөлдөөн гарсны улмаас 700 мянга гаруй рохинжа хүн хөрш Бангладеш руу дүрвэхээс өөр аргагүйд хүрчээ.

Уг асуудлыг Олон улсын эрүүгийн шүүхээс шалгаж байсан бөгөөд Лхагва гаригт ахлах генералыг баривчлах шаардлагатай гэх дүгнэлтэд хүрсэн байна.

Карим Хан энэ талаар мэдэгдэхдээ "Мин Аун Хлаин 2017 оны арванхоёрдугаар сарыг дуустал дөрвөн сар орчим хугацаанд Рохинжа үндэстнийг албадан гаргаж, хавчсан тул хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж, эрүүгийн хариуцлага үүрүүлэх хэрэгтэй" гэжээ. Түүнчлэн, рохинжачууд дэлхийн бусад хүмүүсийн нэгэн адил хуулиар хамгаалагдах эрхтэй гэж онцолсон байна.

Олон улсын эрүүгийн шүүхийн хэлтэс прокуророос ирүүлсэн нотлох баримтыг шалгасны дараа баривчлах тушаал гаргах эсэхээ шийднэ. Энэ талаар Мьянмарын арми хариу мэдэгдэл гаргахдаа, Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон биш гэдгээ онцлон тэмдэглэж, баривчлах аливаа мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж