"CS2"-ийн дэлхийн аварга гэж хэлж болохуйц 1.25 сая ам.доллар шагналын сантай Мэйжорын тэмцээн энэ Бямба гаригт Шанхай хотноо эхэлнэ. Тив, бүс нутаг бүрээс шалгарсан нийт 24 шилдэг баг түүхэнд нэрээ үлдээж, нэр алдраа цуурайтуулахаар зэвсгээ агсаж байна. Мэйжор дөхсөн энэ үед баг, тамирчдын стикер албан ёсоор тоглоомонд байршиж, худалдаанд гарчээ. "The MongolZ" багийн гурав дахь стикер тун сонирхолтой өгүүлэмжтэй аж.
Та бүхэндээ "The MongolZ" багийн тамирчдын стикерийг танилцуулъя.
Онцлоход "Senzu" буюу М.Азбаярын хувьд энэ удаад өөрийн нэрийг кирилл үсгээр бичжээ. Ихэнхи тамирчид тоглодог нэрээ стикерт мөнхөлдөг бол М.Азбаяр өөрийн эцэг, эхээс заяасан нэрийг мөнхөлжээ. Харин Б.Аюуш буюу "Mzinho"-ийн тухайд тоглодог нэрийнхээ төгсгөлийн том "О" үсгэн дотор "Аюуш" гэж монгол бичгээр буулгасан нь мөн содон харагдаж байна. Б.Өсөхбаяр /910/, Б.Гарьдмагнай /bLitz/, М.Содбаяр /Technno/ нар өөрсдийн тоглодог нэрээ өвөрмөц байдлаар мөнхжүүлжээ.
"The MongolZ" баг Мэйжорын эхний тоглолтоо энэ Бямба гаригт 14:00 цагаас Хятадын "Rare Atom"-ийн эсрэг хийнэ.
Зочин 2024-11-28 202.55.188.44
МонголЗ нэр үнэхээр таалагддаггүй, хэн нь ийм балай нэр бодож олсын
Нэргүй 2024-11-28 103.57.93.47
чи явж архиа уусан нь дээр
Tanai eej 2024-11-28 103.229.176.132
Shaagaad baigaa p***a ve hahaha