Элон Маск халахыг хүсч буй албан тушаалтнуудынхаа нэрсийг гаргав

Элон Маск халахыг хүсч буй албан тушаалтнуудынхаа нэрсийг гаргав

Элон Маск халахыг хүсч буй албан тушаалтнуудынхаа нэрсийг гаргав

АНУ-ын Засгийн газрын үр ашгийн хэлтсийг удирдаж буй Элон Маск болон Вивек Рамасвами нар холбооны засгийн газарт томоохон хэмжээний цомхотгол явуулна гэж мэдэгдсэн билээ. Төрийн албаны олон ажилтан цомхотголд багтах вий гэсэн айдастай байсан. Тэгвэл тэдний айдас биеллээ олох цаг ойртжээ.

Тодруулбал, Элон Маск өнгөрсөн долоо хоногт "Х" платформдоо эхний цомхотголоо зарлав. Тэрбээр цаг уурын асуудалтай холбоотой ойлгомжгүй гэмээр албан тушаал хашиж байсан дөрвөн хүний нэрийг ил болгожээ. Энэ мэдэгдлийн дараа дөрвөн хүний нэг нь цахим хаягаа устгасан байв.

Цомхотголд орж буй албан тушаалтнуудын нэрсийг ил зарласан мэт боловч энэ нь цаагуураа өөр зорилготой. Тодруулбал, тус мэдэгдлийн зорилтот бай нь олон нийт шууд харьцдаггүй, төдийлөн ил байдаггүй ажилтнууд юм. Элон Маск хөшигний ард байгаа хүнд сурталтнуудыг ил гаргаж ирнэ гэсэн тул олон хүн амьдрал нь өөрчлөгдөх вий гэж эмээж байна.

"Энэ тактик нь холбооны ажилтнуудад айдас төрүүлэх зорилготой. Тэднийг үг хэлэх зориггүй болгох зорилготой" гэж АНУ-ын Төрийн албан хаагчдын холбооны ерөнхийлөгч Эверетт Келли хэллээ. АНУ нийт 2.3 сая холбооны алба хаагчтай бөгөөд эндээс 800 мянга нь Төрийн албан хаагчдын холбоонд харьяалагддаг.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-11-28 202.126.91.144

монголд ирээд төрд байгаа хэрэггүй бөглөөсүүдийг ялгаж салгаад өгөөсэй,

Avatar

Зочин 2024-11-28 212.95.5.167

ямар ч ашиггүй олон яам агентлаг татан буулгах хэрэгтэй түүнд ажиллагсдыг

Avatar

Нэргүй 2024-11-28 59.153.114.229

МОНГОЛД ХЭРЭГЖҮЛЭХ ХҮН БАНА У

Avatar

gunigtai 2024-11-28 66.181.171.143

google translate neg iimerhvv baidag bhoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж