Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийг сонгох ээлжит Их хурал удахгүй эхлэх гэж байна. Их хурал эхлэхийн өмнө тус танхимын дэд захирал Ц.Магнайбаатар мэдээлэл өглөө.
-МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн байсан Т.Дүүрэнг өчигдөр Авлигатай тэмцэх газраас саатууллаа. Их хурлыг хойшлуулж, өрсөлдөх боломжоор хангахгүй юу?
-МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл цаг үеийн асуудлаар санал солилцоод Их хурлаа эхлүүлэх боллоо. МҮХАҮТ -ын дүрмээрээ өнөөдөр зарлагдсан хурлыг хойшлуулах боломж байхгүй. Дараагийн ерөнхийлөгчийг сонгож, томилж явах нөхцөл шаардлага байна.
Өчигдрийн хувьд 18 цагийн үед МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнд холбогдох хэрэг үүсгэж, цагдан хорьсон. Энэнтэй холботойгоор Удирдах зөвлөл дээр мэдээлэл солилцлоо.
Үүсээд байгаа хэрэг дээр бидний зүгээс тайлбар хийх боломжгүй. Хэрэг шалгагдаж байгаа нууцын зэрэглэлтэй, олон нийтэд зарлах боломжгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй.
-МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн. Энэ асуудлыг нь яах юм?
-МҮХАҮТ -ын түүхэнд ийм тохиолдол гарч байсан түүх байхгүй. Тийм учраас эрх барих дээд Танхимын Их хурал дээр санал гарч таарна. Оролцуулах уу, үгүй юу гэдэг асуудлаар. Нэр дэвшигч маань мөрийн хөтөлбөр, бүртгэлээ хугацаандаабуюу арваннэгдүгээр сарын 25-нд өгсөн учраас хэлэлцүүлэх асуудал руугаа оруулаад нийт гишүүдээрээ хэлэлцүүлээд цаашаа явахаас аргагүй.
з 2024-11-28 202.126.91.142
матчихсан уу
Нэргүй 2024-11-28 103.57.95.157
Шааваа мөн, үхсэн элэнцгийн чинь нууц мууц, МАН өөрий нхөө хүнийг тавих гэжаамаа гээ л үнэний нь хэлэхэд яадын ?!
Нэргүй 2024-11-28 66.181.177.152
Энэ муу хүртэл нууц мууц гэж яринаа??
хүннү 2024-11-28 202.9.46.244
МҮХАҮТ-ын удирдлагууд Эрдэнэтээс их хэмжээний мөнгө авсан гээ биз дээ. Түүний дагуу баривчилсан биз. Их том дүн сонсогдсон шүү. Ганц Дүүрэнгийн асуудал биш, олон хүний асуудал сөхөгдөнө.
Нэргүй 2024-11-28 202.126.90.163
Дүүрэн дүүртлээ хулгай хийсэн амартүвшины хулгайг үргэлжлүүлэн хийж байгаа хүн хог
Зочин 2024-11-28 103.212.162.146
МҮХАҮТанхимын Гүйцэтгэх захирал Ээлжит бус их хурлын өмнө саатуулагдсан нь ЗГ, ОюунЭрдэнэд ямар хамааралтай юм, Бараг л баас нь хатвал ЗГ, Хотын даргаас боллоо гэх нь халгүй байх юм. Ийм балиар сэтгэхүйгээ болиоч !!!
Танхимын Гүйцэтгэх Захирал саатуулагдсаныг нарийн мэдэх гээд байгаа бал АТГ дээр очоод Хэн гэдэг том бизнес эрхлэгчийн гомдол өргөдлөөр гэдгээ мэдэж аваарай .
ХУУЛЬЧ 2024-11-28 202.9.46.244
ХАВРЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН ҮЕИЙН СОНГУУЛИЙН ҮЕИЙН ӨВЧИН ДАХИЖ СЭДЭРЧ Л ДЭЭ.,,,
Хяна шалга 2024-11-28 66.181.188.231
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг баривчлан цагдан хорьсон гэдэг олон нийтийг түүнд хандуулж шууд ерөнхийлөгч болгох арга заль байж болох юм.
эжр 2024-11-28 202.70.46.20
битгий балайр
Зочин 2024-11-28 103.212.118.187
Оюунэрдэнэ энэ олон нууцын зэрэглэлтэй хэргуудээ анхаараач. оорт нь. Огт хамаагуй мэт дур эсгэж болохгуй Эцсийн эцэст яоюунэрдэнийн засгийн газрын ажил гэж дугнэнэ
Нэргүй 2024-11-28 103.57.95.157
Оюукад мэдэл багаа, Хүүк,Женк хоёрын л тулаан явж бна !
Оюук бол нэр нүүр нь Хүүкийн талд, санаа сэтгэл нь Женк ийн талд л харагдаад бна даа !
Мөнх 2024-11-28 66.181.183.163
Юм л бол нууцын зэрэглэлтэй гэдэг моод дэлгэрчээ. Ер нь тэгээд 30 -аад оны хэлмэгдүүлэллт, Лхүмбийн хэрэг гэдэг шиг хуурмаг мэдээллээр хэлмэгдүүлэх нь хавтгайрч байгаа юм биш үү. Төр засаг анхаарах цаг болсон байна. Олон улс хүмүүс хоорондын харилцаа өргөжиж иргэд гадаад улсад нээлттэй зорчиж, харилцах болсон нөхцөлд юм болгоныг мушгин гуйвуулж гадаадын тагнуултай харилцсан гэх мэтээр үзэж барьж хорих нь зохисгүй. Би ажил хэрэг амины асуудлаар хэнтэй ярьж, уулзаж байгаагаа яаж мэдэх вэ.