Олон тооны зээр хорогджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Олон тооны зээр хорогджээ

Сүхбаатар, Дорнод аймгийн хилийн зурвас газрын дагуу олон тооны зээр тодорхой бус шалтгааны улмаас хорогдож байгаа тухай орон нутгаас Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу уг газарт Улсын мал эмнэлэг, үржлийн газраас ажлын хэсэг гарган, аймгийн Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлгийн албаны албан хаагчид хэргийн газарт ажиллаж байгаа аж. Тэд голомтод ажиллаж, цагийн байдалтай газар дээр нь танилцан, тандалт хийх ажлыг үргэлжлүүлж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж