Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" энэ Ням гаригт Степпе аренад болно. Волейболын спортыг шимтэн үздэг үзэгчид, хичээллэдэг, сонирхдог тамирчдын баярын өдөр гэж хэлж болохуйц энэ өдөр олон сонирхолтой хөтөлбөрийг бэлджээ. Холимог оддын тоглолтоос эхлээд төрөл бүрийн ур чадварын тэмцээн, лигийн шилдгүүд нэг багт тоглох "Бүх оддын тоглолт" гээд сонирхолтой өдөрлөгүүд та бүхнийг хүлээж байна.
Саяхан холимог оддын тоглолтод оролцох урлаг, соёл, спорт, олны танилуудыг танилцуулсан бол өчигдөр/2024.11.27/ "Бүх оддын тоглолт"-д хамгийн өндөр санал аван сонгогдсон лигийн тамирчдыг танилцуулж, багт хуваах драфтын үйл ажиллагаа болов.
Санал асуулгаар хамгийн өндөр санал авсан эрэгтэй, эмэгтэй тамирчид хоёр багт хуваагдсан бөгөөд зарим тамирчдын хувьд өөрсдийн хүсэлтээр нэрээ татжээ.
Ингээд та бүхэнд "Бүх оддын тоглолт"-д сонгогдсон эмэгтэй тамирчдыг танилцуулъя.
Эмэгтэй тамирчдаас Л.Хосбаяр, Г.Хонгорзул, Г.Саруулгэрэл тэргүүтэй тамирчид энэ жил "Бүх оддын тоглолт"-д оролцохгүй болсон нь хөгжөөн дэмжигчдэд таалагдсангүй.
Эрэгтэйчүүдээс дараах тамирчид сонгогджээ.
Мөн Б.Батсуурь, киргизстан легионер Онолбек тэргүүтэй тамирчдыг харах хүсэлтэй хүмүүс олон байв.
хонгирад 2024-11-28 103.9.90.100
"Бүх оддын тоглолтонд Хангай аварга зодоглоно" барилдахын муу тоглохын муу зөв бичээч малуудаа утга, найруулга нойль.