Индонез улс өнгөрсөн сард "iPhone 16" утасны борлуулалтыг хориглосон билээ. Тус улсад борлуулагдах гар утаснуудын дотоод эд ангийн 40 хувь нь Индонезийн үйлдвэрийнх байх ёстой гэсэн шаардлагыг "Apple" компани биелүүлээгүй учир уг хоригийг тавьжээ. Энэ хувь хэмжээнд хүрэхийн тулд "Apple" компани Индонезид хөрөнгө оруулалт хийж, "iPhone"-ийн эд ангиудад ашиглах материал худалдан авах ёстой юм.
"Bloomberg"-ийн мэдээлснээр "Apple" компани Индонезид 1.7 тэрбум рупигийн хөрөнгө оруулалт хийхээр амласан ч өнгөрсөн сарын эхээр 1.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Тэгвэл "Apple" компани хоригийг цуцлуулах зорилгоор Индонезид 100 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт санал болгожээ. Гэвч Индонез энэ саналаас татгалзсан байна. Тус улсын Аж үйлдвэрийн яам Индонезид нэн даруй үйлдвэрлэлийн байгууламжаа барихыг "Apple"-аас шаарджээ.
280 сая орчим хүн амтай Индонезид шинэ загварын "iPhone16" 9000 ширхэг орж ирсэн гэж тооцоолж байна. Эдгээр утас тус улсад хууль ёсоор нэвтэрсэн ч зарж борлуулвал хууль бус үйлдэл болох юм. Одоогоор Индонезийн ухаалаг утасны зах зээлд Хятадын "Xiaomi", "Oppo", "Vivo", мөн Өмнөд Солонгосын "Samsung"-ын бүтээгдэхүүнүүд давамгайлж байна. Мөн Индонезид идэвхтэй ашиглаж буй 350 сая гар утас байна гэсэн тооцоолол гарчээ. Энэ нь нийт хүн амын тооноос ч илүү гарсан үзүүлэлт юм.
Индонез улс өмнө нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд үүнтэй төстэй хориг арга хэмжээ авч байсан удаатай. Тухайлбал, "Google Pixel" гар утаснуудад мөн дээрх 40 хувийн шаардлагыг тавьсан боловч биелүүлээгүйн улмаас борлуулалтыг нь хоригложээ. Хэдийгээр хориг тавьсан ч энэ жил 22 мянга орчим "Google Pixel" гар утас Индонезид орж иржээ.
Нэргүй 2024-11-28 185.220.101.101
Ийм тэнэг улс байдагаа.
Нэргүй 2024-11-28 188.162.254.19
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!
лутаа 2024-11-28 66.181.164.23
Манай МАН малнууд өөрсдөө идэж ууж чихэхээ л эхэнд нь тавьдаг гайхалтай хулгайч шуналтай хүүрнүүд шүү, ямар сайндаа л Манжийн хаан Халхын ноёдын шуналыг дийлэхгүйнээ хэмээн толгойгоо шааж сууж байсан гэхэв
Нэргүй 2024-11-28 202.179.27.46
uls guren gej iim l baidag da
Бодит түүх 2024-11-28 59.153.86.201
Улс орныг төв чиглүүлэхийн сайхныг их л харах юм даа, ялгаж ойлгож чаддаг болов уу