Улстөрчдийн "саалийн үнээ" ил тод, нээлттэй үйлдвэр болно

Улстөрчдийн "саалийн үнээ" ил тод, нээлттэй үйлдвэр болно

Улстөрчдийн "саалийн үнээ" ил тод, нээлттэй үйлдвэр болно

Монголчуудын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж, нээлттэй болгох асуудал хөндөгдөж эхлэв. Тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндонгийн хэлснээр “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухаанд суурилсан TenderEval1.0 систем нэвтрүүлж эхэлсэн бөгөөд цаашид ч илүү их ил тод болгохын тулд засаглалаа сайжруулах ажлын эхлэл нь хиймэл оюун ухаанд суурилсан худалдан авалт гэдгийг онцолжээ.

Үеийн үед “Эрдэнэт” үйлдвэр улстөрчдийн шахааны бизнес ,авлига, мөнгөний эх үүсвэр гэж шүүмжлүүлж ирсэн ч энэ удаад илүү нээлттэй, ил тод болох засаглалыг эхлүүлсэн нь том амжилт гэж хэлж болно.

Тус үйлдвэр 2025 оноос бүх тендер шалгаруулалтаа хиймэл оюун ухаанд суурилсан системээр зохион байгуулж, шударга ил тод болгохын зэрэгцээ “Эрдэнэс Монгол” нэгдэл, Монгол Улсын хэмжээнд хөгжүүлэн нэвтрүүлэх ажлын эхлэл болох боломжтой болох аж. Төрийн худалдан авалт, төрд танил талаараа бараа, материал “шахдаг” байдал алга болж, бүх худалдан авалт, үйл ажиллагаа олон нийтэд илүү их нээлттэй болох том ажил болно гэдгийг тус үйлдвэрийнхэн онцолж байна.

“Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн онд 109 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан бол энэ онд ийм хэмжээний хэмнэлт гаргах зорилт тавьсан байна.

Тус үйлдвэр аравдугаар сарын 24-ны байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелж, уулын цул гаргалт 227 мянган метр куб, хөрс хуулалт 278 мянган метр куб, хүдэр олборлолт 30 мянган тонн, хүдэр боловсруулалт 52 мянган тонн зэргээр төлөвлөгөөнөөс илүү гүйцэтгэжээ. Мөн 9022 тонн цэвэр зэс агуулсан 40,1 мянган тонн зэсийн баяжмал, 395 тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөнөөс 19 вагоноор илүү зэсийн баяжмал экспортод гаргажээ. Аравдугаар сарын 28,29-ны өдрүүдэд ирэх сарын уулын ажлын болон үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө хэлэлцэх юм байна. Ингэхдээ бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлж, аж үйлдвэржилтийг бий болгож, хөгжүүлэх хамтарсан Засгийн газрын зорилтын биелэл болж буйгч салбарынхан нь онцлов. Мөн энэ онд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу хийгдэж буй пак шинэчлэлтийн хүрээнд “Комацу” маркийн найм дахь өөрөө буулгагч буюу самосвал машиныг ажилд гаргахад бэлэн болгож, хоёр техникийг ирэх сард угсарч дуусгахаар төлөвлөжээ.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-28 103.212.162.114

Хэмнэлттэй ажилласан гэж байна. Хамгаалах хэрэгсэл, хор саармагжуулах сүү таргаас нь хусаад тэгээд тэрийгээ Хэмнэлттэй ажилласан гэж хуцаад энгийн ажилчин хохироод харин дарга нар нь хаусаар болон бусад зүйлсээр шагнуулах нь тэгээд ариун явдал уу хуучин бүх дарга нарын шахаанд өгсөн бэлгийг хурааж идэж уусан гаруудыг бүгдийг нь барьж хорьж хөрөнгөө улс авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-11-28 172.56.106.171

Ямар үхсэний чинь улс төрчид байхав дээ. Цаана чинь Оюутолгойг дээрмээр ашиглаж байхад ганц үг дуугарч чадахгүй гөлөг болдог биз дээ

Avatar

Нэргүй 2024-11-28 202.21.105.7

хичнээн ч жил ингэж шаав

Avatar

зочин 2024-11-28 202.5.206.37

ил тод, нээлттэй үйлдвэр болохтой зэрэгцээд нөөц нь дуусах байх даа.

Avatar

лутаа 2024-11-28 66.181.164.23

20 жилийн нөөцтэй Гондоом нь дуусаа боловуу манай МАН гарууд нээрээ алнаа, дарга цэргүүд нь өдөр болгон нэг нэг хүүхэн аваад амралтандаа очиж бавалцдаг гэсэн олон жилийн нөөцтэй Гондоом нь дууссан байж магад шүү

Avatar

сонгогч 2024-11-28 202.9.46.250

Эрдэнэт үйлдвэрийг чинь цахиагийн элбэгдорж байхдаа нөөц нь дууссан, хэрэггүй болсон гээд эмчилгээ тэжээлийн цэгт өгөөд дуусгачихаагүй бил үү???….

Avatar

Готов 2024-11-28 202.9.40.142

Чадах уу даа МАН байсан цагт юу л бол

Avatar

Нэргүй 2024-11-28 66.181.177.152

100% төрийн өмчтэй үйлдвэр ил тод болно гэж хэзээ ч байхгүй!!! Шилний цаанаас чихэр долоолгоно гэдэг чинь энэ!! "Эрдэнэт"-ийн 49%-ийг Нямдорж нар улайран дайрч байж төрийн өмчид хураан авсны учир нь хараа хяналтгүй дураар идэж уух л зорилготой!! Хэрэв хувийн өмчийн оролцоотой болчихвол эх захгүй идээд байх боломжгүй болох учраас эрх мэдэлтнүүд үхтэлээ айдаг!!!

Avatar

Нэргүй 2024-11-28 202.131.232.100

Хөөрхий хүний оюун ухаанаар чадахгүй болохоор хиймэл оюун ухаанд найдахаар болж байгаа юм шиг л сонсогдож байна…!

Avatar

Нэргүй 2024-11-28 202.9.40.197

Адгийн үмхий хулгайч манж х***а хог шааруудыг нам төр-с үтэр зайл2л өлөн нь арилддагүй хогыйн л******д. Гажиг шаардыг дуусга.

Avatar

Нэргүй 2024-11-28 103.212.119.201

Хог шахаж $ саятан болсон эрх мэдэлтэн улс төрчид баригдах дээрээ тулаад том агуулахыг нь шатааж амарсан даа

Avatar

Ганаа 2024-11-28 66.181.182.204

“Эрдэнэт” үйлдвэрийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж, нээлттэй болгох нь зүйтэй байхаа, Тавих шаардлагууд дотор бүтээгдэхүүнээ Монголын хөрөнгийн биржээр зарна гэж оруулах хэрэгтэй, Энэ тун чухал шүү,

Avatar

дорноговь 2024-11-28 103.80.210.92

олон жил ярьж бн дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж