Канадын зүүн хойд Бритиш Колумбийн нуруунд ажил хийхээр явж байсан хоёр эрэгтэй Мягмар гаригийн өглөө нэгэн эрэгтэйг олж харжээ. Тухайн эрэгтэй олон хоног аялснаас болж ядарч сульдсан мэт харагдсан байна. Ажлаар явж байсан залуус түүн дээр очиж, биеийн байдлыг нь асуусан даруйдаа хэн болохыг нь мэдэж, цагдаагийн байгууллагад ханджээ. Уг хүн нь аравдугаар сарын 19-ний өдөр сураггүй алга болсон явган аялагч Сэм Бенастик байв. Түүнийг замын хажууд хоёр модон таяг тулж, унтлагын уутаар хөлөө дулаацуулж байхад нь олжээ.
Бенастик аравдугаар сарын 17-нд Редферн-Кэйли цэцэрлэгт хүрээлэнд 10 хоног аялахаар явсан ч гар утасны сүлжээгүйн улмаас төөрсөн байх магадлалтай гэж цагдаагийн байгууллага мэдэгдэж байлаа.
Бенастик цагдаа нарт хэлэхдээ, уулын ойролцоох гол руу явахаасаа өмнө машинаа хоёр хоног засах гэж үзсэн. Гэсэн хэдий ч бүтэлгүйтэж уулын ойролцоох гол руу явсан байна. Тэнд арав гаруй хоног бусад аялагчидтай таарч магадгүй гэж бодож хоножээ. Түүнийг олсон хоёр эрэгтэй нэн даруй эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд гэр бүлийн гишүүдэд нь мэдэгдсэн байна. Орон нутгийн цагдаагийн байгууллага мэдэгдсэнээр, Бенастикийг Канадын байгаль хамгаалагчид болон тухайн нутаг дэвсгэрийн талаар сайн мэддэг орон нутгийн сайн дурынхан хамтарч эрэн хайх ажиллагаа явуулж байсан. Гэр бүлийн гишүүд нь түүнийг эсэн мэнд олдсонд баярлаж, эрэн хайх ажиллагаа явуулсан болон олсон хүмүүст талархал илэрхийлсэн байна.
Нэргүй 2024-11-28 103.168.34.181
аялана гэдэг ганцаараа цаг уурын тааламжгүй үед бол тун хэцүү шүү тийм амар биш . Би нэг удаа аялж яваад
санаандгүй шаварт шигдэж орчихоод гарч чаддаггүй хоёулаа явсан тулдаа найз маань шавраас татаж гаргасан
Нэргүй 2024-11-28 103.212.119.201
Ганцаар аялах ч гоё л доо
tan 2024-11-28 66.181.176.45
goyoldoo araatnii hool bolchihgvi l bol