Ньюс хөтөч: ХӨСҮТ-өөс мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: ХӨСҮТ-өөс мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: ХӨСҮТ-өөс мэдээлэл хийнэ

Ньюс агентлаг өнөөдөр /2024.11.28/ болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


09:00 ЦАГТ:

“Нийгмийн эрүүл мэндийн шинэчлэл: Сүрьеэг устгахад эрүүл мэндийн тогтолцоог оновчтой болгох нь” сэдэв уузлалт “Блью скай”-д болно.

  • МҮХАҮТ-ын ээлжит бус 22-р их хурал "UG palace”-д эхэлнэ.
  • МУИС-ийн Багш, хөгжлийн төвд: ЗТЯ, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих чиг хандлага” зөвлөгөөн, семинар зохион байгуулна. Зөвлөгөөнөөр “Нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаанжуулах дэлхийн болон бүс нутгийн туршлага”, “Монгол Улсын нийтийн тээвэр, Монгол дахь цахилгаан шилжилтийн талаарх оролцогч талуудын хэтийн төлөв”-ийг хэлэлцэнэ.
  • “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, өөрчлөлт-шинэчлэл-2024” олон нийтийн хэлэлцүүлэг “Холидэй инн” зочид буудалд  болно.

10:00 ЦАГТ:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Монголын тогтвортой санхүүгийн форум-2024” Төрийн ордонд болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь" сэдэвт форумын нээлтэд оролцож үг хэлнэ.

10:12 Цагт:

  • БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх бодлого, чиглэл, өвчлөлийн үзүүлэлт, тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, ахиц дэвшил, тулгамдаж буй асуудлуудын талаар сэтгүүлчдэд зөв ойлголт, мэдээлэл өгөх, иргэд, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо, хамтын ажиллагааг дэмжих зорилготой албаны хүмүүс Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-д мэдээлэл хүргэнэ.

12:00 ЦАГТ:

  • Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалт эхэлж байгаа талаар ЭМЯ, ХӨСҮТ, ХСҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ -аас ХСҮТ-д мэдээлэл хийнэ.

13:00 ЦАГТ:

  •  Конрад-Аденауэрын сан, Монголын Хэвлэлийн хүрээлэн, “Глоб Интернэшнл” төв “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө ардчиллын тулгуур болох нь” ардчиллын VIII чуулган “Кемпински зочид буудалд болно.
  • Монгол-Японы төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт “Улаанбаатар галлерей”-д болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж